Д.Даваадагва
Loading...
Товч нэр
Д.Даваадагва
Бүтэн нэр
Дамдинжав Даваадагва
Латин нэр
Damdinjav Davaadagva
Албан тушаал
Захирал
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сагсай чонын өргөс (Carduus crispus L.) эмийн ургамлаас капсул эмийн хэлбэр гарган авах технологи, чанарын судалгаа(2022-04-28) ;О.Жинжийбадам ;Д.Гэрэлзаяа ;Б.Даваадулам; Б.ТунгалагСүүлийн жилүүдэд байгалийн гаралтай ургамлын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэх явдал ихээхэн нэмэгдэж судлаачид анхаарлаа хандуулах болсон.1 Олон улсад элэгний эмгэгийн үед эмчилгээний өндөр идэвхтэй, гаж нөлөө багатай Силимариныг эмчилгээнд өргөн ашигладаг. Силимарин нь Толбот бударгана ургамалд агуулагддаг биофлавоноид юм. Тус ургамал нь Чонын өргөсийн төрлийн ургамлуудаас хамгийн их судлагдсан нь бөгөөд 2000 жилийн өмнөөс элэг болон цөсний замын янз бүрийн үрэвслийн үед өргөнөөр хэрэглэж ирсэн.2 Силимарин нь элэгний гэмтсэн эсийн фосфолипид болон уургийн нийлэгжилтийг идэвхжүүлэн эсийн мембраныг бэхжүүлдэг.3 Бид судалгаандаа монгол оронд өргөн тархсан Чонын өргөсийн төрлийн Сагсай чонын өргөс (C.Crispus L.) ургамлыг сонгон авч, түүнд элэг хамгаалах үйлдэлтэй силимариныг таньж, агууламжийг тодорхойлон капсул эмийн хэлбэрт оруулах технологийн горимыг боловсруулж, чанарыг үнэлж импортыг орлох эмчилгээний өндөр идэвхтэй, гаж нөлөө багатай, байгалийн гаралтай бүтээгдэхүүн гарган практикт нэвтрүүлэх зорилго тавин судалгааг хийлээ. Ургамлын түүхий эдийг МУҮФ болон ҮФӨ-ийн дагуу үнэлэхэд чанарын шаардлага хангаж байсан. Капсул эмийн тохиромжтой туслах бодисуудыг сонгохдоо ургамлын түүхий эд болон шингэн хандаас тохирох хэмжээгээр хэмжин авч дүүргэгч бодисоор лактоз, глюкоз, сорбитол холбогч бодисоор ПВП K30, цардуул, натрийн карбоксиметилцеллюлоз зэргийг ашиглаж чийгтэй мөхлөгжүүлэх аргаар 10 загварын мөхлөг эмийн хэлбэр гарган авч технологийн параметрүүдийг харьцуулсны үндсэн дээр С5 загварын мөхлөгийг сонгож капсулд дүүргэв. С5 загварын мөхлөг нь дүүргэгч бодисоор лактоз, холбогч бодисоор 0.5%-н PVP K30, гулсуулагч тослох бодисоор 1%-н талькийг агуулсан. Гарган авсан капсул эмийн чанарыг үнэлэхэд дундаж жин 303.2 мг, жингийн хэлбэлзэл +1.6%, -2.1%, задралт 6.54±0.13 минут, чийглэг 1.8±0.1%, уусалт 94.4±0.03%, силимарины агууламж 30.5±0.02 мг байсан нь капсул эмэнд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сагсай чонын өргөс (Carduuscrispus L.) ургамлын түүхий эдийн чанарын болон тооны үзүүлэлтүүдийгтогтоох судалгаа(2021-09-01) ;О.Жинжийбадам; Б.ТунгалагМонгол улсад хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 2019 оны байдлаар хүн амын өвчлөлийн хоёрдугаар шалтгаан болж, харин нас баралтын зонхилох шалтгааны дөрөвдүгээрт орж байна. Хоол боловсруулах тогтолцооны шалтгаант нас баралтын 55 хувийг элэгний цирроз ба фиброзын шалтгаант нас баралт эзэлж байна1. Олон улсад элэгний эмгэгийн үед эмчилгээний өндөр идэвхтэй, гаж нөлөө багатай силимариныг эмчилгээнд өргөн ашигладаг. Силимарин нь элэгний гэмтсэн эсийн фосфолипид болон уургийн нийлэгжилтийг идэвхжүүлэн эсийн мембраныг бэхжүүлдэг. Силимариныг архинаас шалтгаалсан элэгний өвчлөл, элэгний цирроз, вируст гепатит, хор болон эмнээс шалтгаалсан элэгний өвчлөлүүдэд өргөн хэрэглэдэг2. Сагсай чонын өргөс нь алкалоид, флавоноид, сапонин, кумарин, аргаах бодис зэрэг бодисуудыг агуулдаг фармакологийн өндөр идэвхтэй, эмчилгээнд өргөн хэрэглэгддэг ургамал юм3. Биологийн идэвхт бодис бүхий силимарин агуулдаг сагсай чонын өргөс (Carduus crispus L.) ургамлын биологийн идэвхт үйлдлийг ашиглан эмчилгээний өндөр идэвхтэй, ургамлын гаралтай, дотоодын үйлдвэрийн эмийг гарган авахад эмийн ургамлын түүхий эдийн чанарын стандартчилалын асуудал чухал билээ. Бид судалгаандаа Сагсай чонын өргөс ургамлыг сонгон авч ургамлын нөөцийг хамгаалах үүднээсэмийн түүхий эдээр зөвхөн ургамлын үрийг бус газрын дээд хэсгийг ашиглах боломж байгаа эсэхийг тогтоох зорилгоор ургамлын бүх хэсгүүдэд силимариныг таньж, түүхий эдийн чанарын үзүүлэлтүүд болон биологийн идэвхт бодис силимарины агууламжийг тогтоосон.
