Б.Жүгдэржав
Loading...
Товч нэр
Б.Жүгдэржав
Бүтэн нэр
Бадрах Жүгдэржав
Латин нэр
Badrakh Jugderjav
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсад бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн өвчлөл(2026-04-28) ;Г.Отгонжаргал ;Э.Эрдэнэтунгалаг ;О.Мандал ;М.ТунгалагА.СаранцэцэгҮндэслэл: Төрөлхийн тэмбүү нь халдвартай эхээс урагт жирэмсэн үед дамжин халдварласнаас үүсэх ба зулбалт, дутуу төрөлт, эсвэл нярайн нас баралт зэрэг ноцтой үр дагаварт хүргэж болно. Дэлхий дахиныг хамарсан цар тахал, түүнтэй холбоотой хөл хорионы нөхцөл байдал нь хувь хүнд төдийгүй улс орны нийгэм эдийн засагт ихээхэн сорилтыг бий болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт ч тодорхой нөлөөг үзүүлсэн. Зорилго: 2016–2025 онд Монгол улсад бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг Ковид-19-ийн цар тахлын өмнөх (2016–2020) ба дараах (2021–2025) үед харьцуулан судлахыг зорьсон. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар 2016–2025 онд бүртгэгдсэн 361 тохиолдлыг нилэнхүйд нь хамруулан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: 100 000 амьд төрөлт дэх тохиолдлын түвшин 2016–2020 онд 65.8 байсан бол 2021–2025 онд 34.5 болж 47.6%иар буурсан (RR = 0.52, 95% CI: 0.42–0.66, p < 0.001). Нийт тохиолдлын 67% нь Улаанбаатар хотод төвлөрсөн. 15–19 насны залуу эхчүүдийн хувь 11.5%-21.3% болж нэмэгдсэн ба бүрэн дунд боловсролтой эхчүүд давамгайлж байна. Дүгнэлт: Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлын тоо буурсан байгаа ч жирэмсний хяналтанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 13.0% нь серологи шинжилгээ хийлгээгүй байгаа нь бүртгэл мэдээллийг сайжруулах, залуу эмэгтэйчүүд, эхчүүдийн дунд сургалт, сурталчилгааг тасралтгүй явуулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүндэрсэн микоплазм, уреаплазмын халдварын эмнэлзүйн тохиолдол(2026-04-28); ;Б.Пүрэвдагва ;Л.Мөнх-Очир ;Б.НандинцэцэгУдиртгал: Мусоplasma болон Ureaplasma нь шээс бэлгийн замын хэвийн бичил биетэн боловч хэт ихэссэн үедээ эмгэг төрүүлснээс шээхэд хорсох, үтрээнээс ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх шинж илэрнэ. Эмнэлзүйн өвөрмөц илрэл байхгүйгээс оношлогдохгүй эсвэл бусад шалтгаантай үрэвсэлтэй андуурагдах талтай. Микоплазм, уреаплазмын шалтгаантай тархмал халдвар ховор тохиолдоно Тохиолдлын танилцуулга: 27 настай эмэгтэй, аарцгийн хөндийн даамжирсан өвдөлттэй эмнэлэгт хандаж, онош тогтоохгүй буцааснаас өвчний явц даамжирч, бага аарцгийн хөндийд үүссэн халдварын хүндрэлтэй зэрэгцэн жирэмсэн болох нь лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээнд тогтоогдож, мэс заслын болон бусад эмчилгээ хийсэн ч бага аарцгийн эрхтэний идээт үрэвсэл, үжил, үжлийн шок, олон эрхтэний дутагдлын улмаас нас барсан. БХ-ПГУын шинжилгээнд Мусоplasma genitalium /+/, Мусоplasma hominis /+/, Ureaplasma parvum /+/, Ureaplasma urealiticum /+/ илэрсэн. Эмнэлзүйн төгсгөлийн онош эмгэг судлалын шинжилгээний дүгнэлттэй таарсан. Дүгнэлт: Мусоplasma болон Ureaplasma-аар үүсгэгдсэн бага аарцгийн хөндийн үрэвсэл ихэвчлэн өвөрмөц бус шинж тэмдэгтэй тул ялган оношлоход төвөгтэй ба энэхүү тохиолдолд жирэмсэн байсан, өвдөлт намдаах эмийг хэрэглэсэн нь өвчний явцыг төөрөгдүүлсэн байж болзошгүй. Өвчний байдлыг бүрэн дүгнэх, ажиглах, шаардлагатай шинжилгээг иж бүрэн төлөвлөх, БЗДХ-ын сэжигтэй тохиолдолд хавьтал, тархвар судлалын судалгаа хийх шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн дунд микоплазм, уреаплазмын халдвар илрүүлж, эмнэлзүйг судалсан дүн(2020-05-01); ;Г.Өнөрсайхан ;О.Энхжаргал ;Б.ПүрэвдагваЧ.ЭрдэнэчимэгIntroduction: Sexually transmitted infections are one of the leading infectious diseases and recorded a fairly high incidence in our country, Although STIs are caused by more than 30 types of bacteria, viruses and parasites, a relatively few cases of incidence of urogenital ureaplasma and mycoplasma infections are diagnosed only for research purpose and registered. However, the majority of non-specific inflammation in women are caused by ureaplasma and mycoplasma infections. Purpose: To identify and investigate conditional pathogenic Mycoplasma hominis (MH), Ureaplasma urealyticum (UU), and Ureaplasma parvum (UP) among female clients of STI cabinet. Materials and methods: Total 582 women, who had been serviced STI department of National Center for Communicable Diseases, were selected and involved in the study. Swab samples from the vagina and cervix were taken and detection of Mycoplasma hominis (MH), Ureaplasma urealyticum (UU), and Ureaplasma parvum (UP) by Flow-through Micro-array method based on nucleic acid [Flow-through Micro-array, DiagCor, HK] and determined the results. Results: For detecting pathogen, M.hominis was detected in 23.9% and U.urealyticum and U.parvum in 55.3% of the specimens, taken from the vagina and cervix in women. M.hominis was detected in161 (38.7%), U.urealyticum U.parvum was detected in 213 (50.8%) in 420 women with STD symptom, whereas M.hominis was detected in 54 (33.3%), U.urealyticum U. parvum was detected in 109 (67.3%) (p<0.001) in 162 asymptomatic women. In women, detected M.hominis alone, cervical inflammation in 70.2% and vaginal inflammation in 46.8% were observed by clinical examination. However, cervicitis was found in 53.2% and vaginal inflammation in 28.3% was found in case of single infection with U.urealyticum/U.parvum. Conclusion: 1. The prevalence of mycoplasma and ureaplasma infections was determined high (29.3% and 55.3%) among the women, surveyed in the study. 2. Clinical signs of vaginitis and cervicitis was observed up to 70% in women, infected with conditional pathogenic M.hominis, U.urealyticum / U.parvum alone, indicating that these conditional pathogens might be the major cause of nonspecific inflammation in women.
