Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол Улсад бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн өвчлөл
    (2026-04-28)
    Г.Отгонжаргал
    ;
    Э.Эрдэнэтунгалаг
    ;
    О.Мандал
    ;
    М.Тунгалаг
    ;
    А.Саранцэцэг
    Үндэслэл: Төрөлхийн тэмбүү нь халдвартай эхээс урагт жирэмсэн үед дамжин халдварласнаас үүсэх ба зулбалт, дутуу төрөлт, эсвэл нярайн нас баралт зэрэг ноцтой үр дагаварт хүргэж болно. Дэлхий дахиныг хамарсан цар тахал, түүнтэй холбоотой хөл хорионы нөхцөл байдал нь хувь хүнд төдийгүй улс орны нийгэм эдийн засагт ихээхэн сорилтыг бий болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт ч тодорхой нөлөөг үзүүлсэн. Зорилго: 2016–2025 онд Монгол улсад бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн тохиолдлыг Ковид-19-ийн цар тахлын өмнөх (2016–2020) ба дараах (2021–2025) үед харьцуулан судлахыг зорьсон. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар 2016–2025 онд бүртгэгдсэн 361 тохиолдлыг нилэнхүйд нь хамруулан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: 100 000 амьд төрөлт дэх тохиолдлын түвшин 2016–2020 онд 65.8 байсан бол 2021–2025 онд 34.5 болж 47.6%иар буурсан (RR = 0.52, 95% CI: 0.42–0.66, p < 0.001). Нийт тохиолдлын 67% нь Улаанбаатар хотод төвлөрсөн. 15–19 насны залуу эхчүүдийн хувь 11.5%-21.3% болж нэмэгдсэн ба бүрэн дунд боловсролтой эхчүүд давамгайлж байна. Дүгнэлт: Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлын тоо буурсан байгаа ч жирэмсний хяналтанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 13.0% нь серологи шинжилгээ хийлгээгүй байгаа нь бүртгэл мэдээллийг сайжруулах, залуу эмэгтэйчүүд, эхчүүдийн дунд сургалт, сурталчилгааг тасралтгүй явуулах шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эхээс урагт дамжсан хавсарсан халдварын тохиолдол
    (2026-04-28)
    Б.Булгамаа
    ;
    Г.Отгонжаргал
    ;
    М.Тунгалаг
    ;
    А.Саранцэцэг
    ;
    Б.Одгэрэл
    Удиртгал: Төрөлхийн тэмбүү нь Treponema pallidum эхээс урагт ихсээр дамжин халдварласнаар үүсэх халдвар бөгөөд дэлхий даяар нярайн өвчлөл, эндэгдлийн чухал шалтгаан хэвээр байна. Эмнэлзүйн хувьд олон эрхтнийг хамарсан, TORCH халдваруудтай төстэй илрэлтэй төдийгүй тэдгээр халдвартай хавсран тохиолдож болно. Тохиолдлын танилцуулга: Өмнө нь тэмбүүгээр өвдөж, эмчилгээний дараа хянагдаж байсан 28 настай эмэгтэйн 3 дахь жирэмслэлтийн 3132 долоо хоногтойд дутуу төрж, хавсарсан перинатал халдварын улмаас эндсэн эмнэлзүйн тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Жирэмсний үеийн эрт илрүүлэг, хяналт, дахин халдварлалтыг тодорхойлж эрт эмчилгээ хийх нь төрөлхийн тэмбүүгийн өвчлөлийг бууруулах үндсэн стратеги хэвээр байна.