Б.Мандах-эрдэнэ
Loading...
Товч нэр
Б.Мандах-эрдэнэ
Бүтэн нэр
Батнасан Мандах-эрдэнэ
Латин нэр
Batnasan Mandakh-Erdene
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэрчлээст библэнцэрийн эфирийн тосыг (schizonepeta multifida briq) in vivo, in vitro орчинд судалсан дүн(2026-05-22); ;Б.Отгонсүрэн ;М.Барсболд ;О.МөнхтүшигБ.МаналжавҮндэслэл: Монгол оронд 7678 зүйл ургамал ургадгаас 1230 гаруй зүйл нь эмийн ургамал гэж үздэг бөгөөд үүний 900 орчим нь судлагдаагүй байгаа бол зөвхөн 200 орчим зүйл ургамлыг анагаах ухааны практикт ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх нь нэмэгдэж, энэ талаарх судалгааны салбар эрчимтэй хөгжиж байна. Хэрчлээст библэнцэр (Schizonepeta multifida (L.) Briq.) нь Lamiaceae овгийн ургамал ба Монгол, Сибирь, Зүүн Азийн орнуудад өргөн тархсан бөгөөд уламжлалт анагаах ухаанд ханиад, халууралт, үрэвсэлт өвчний үед хэрэглэгддэг. Фитохимийн судалгаагаар уг ургамалын эфирийн тос нь pulegone, limonene зэрэг терпент нэгдлүүд болон флавоноид агуулдаг. Эдгээр нэгдлүүд нь антиоксидант, үрэвслийн эсрэг болон мэдрэл хамгаалах үйлдэлтэй болох нь тогтоогдсон байдаг ч манай оронд ургаж буй хэрчлээст библэнцэрийн дээрх үйлдлийг цогцоор нь судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хэрчлээст библэнцэрийн эфирийн тосны антиоксидант идэвх, эс хордуулах тун, үрэвслийн эсрэг нөлөө ба туршилтын амьтны загварт стрессийн эсрэг үйлдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэлээ. Хэрчлээст библэнцэрийн газрын дээд хэсгийг клевенжерийн аппаратаар нэрж эфирийн тос ялган авч, гарцыг тооцон, антиоксидант идэвхийг спектрофотометр (Agilent BioTek Epoch 2)-ээр 517 нм долгионы уртад хэмжиж тодорхойлсон. BV2 ба N2a эсүүдийн шугмын өсгөвөрт MTT шинжилгээний аргаар эс хордуулах тунг тооцсоны дараа эсийн өсгөвөрт ФХЭБУ-аар IL-6, TNFα зэрэг үрэвслийн маркеруудыг тодорхойлов. Архаг стресс үүсгэх зорилгоор С57/BL6 хулганыг сонгон авч эрүүл, эмгэг болон туршилтын 3 бүлэгт ангилан, 10 өөр төрлийн архаг стрессийн загварыг санамсаргүй байдлаар өдөрт 2 удаа нийт 28 хоногийн турш үүсгэн, усанд сэлүүлэх сорилоор стрессийн эсрэг үйлдлийг тодорхойлов. Үр дүнгийн боловсруулалтыг Prism 10 программ ашиглан тооцоолсон. Үр дүн: Хэрчлээст библэнцэрийн эфирийн тосны гарц 0.3±0.03% байсан ба DPPH чөлөөт радикал зайлуулах аргаар антиоксидант идэвхийн үзүүлэлт болох IC₅₀ утгыг тооцоолоход 262.7±2.95 мкг/мл буюу антиоксидант идэвхитэй байв. BV2 ба N2a эсүүдийн шугмын өсгөвөрт эс хордуулах тунг тооцоолоход 200 мкг/мл тунгаас эхлэн эс хордуулах нөлөө үзүүлсэн. Хэрчлээст библэнцэрийн эфирийн тос нь IL-6, TNF-α үрэвслийн маркеруудыг 50, 100, 200 мкг/мл тун тус бүрд статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар бууруулав. Усанд сэлүүлэх сорилын дүнгээр эмгэг хяналтын бүлгийг туршилтын бүлэгтэй харьцуулахад p<0.05 буюу статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: Хэрчлээст библэнцэрийн эфирийн тос нь антиоксидант, үрэвслийн эсрэг болон архаг стрессийн эсрэг үйлдэлтэй нь усанд сэлүүлэх сорилоор батлагдлаа.
