Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг монгол анагаах ухааны цай, архин заслаар эмчилсэн дүн
    (2024-12-21)
    Адъяа (Adiya)
    ;
    Н.Оюунцэцэг
    ;
    ;
    Үндэслэл: Нурууны өвдөлт нь дэлхий дахинд хөдөлмөрийн чадвар алдагдалд хүргэх тэргүүлэх шалтгаан болж байна. Дэлхийн өвчний ачааллын (GBD) 2021 оны судалгаагаар 2020 онд дэлхий дахинд 619 сая хүн нурууны өвдөлттэй байсан бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 843 саяд хүрэх төлөвтэй гэж мэдээлсэн байна. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлт нь нурууны өвдөлтийн 90 орчим хувийг дангаар эзэлдэг болохыг судлаачид тэмдэглэсэн байна. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлт нь Монгол анагаах ухаанд хүйтэн шар усны гэмээр үүсэх өвчний бүлэгт багтдаг. Монгол анагаах ухааны цай архин засал нь голдуу өвдөхийг зогсоон, хавдрыг хариулан, хөрснийг бүлээтгэн, үйл ажиллагааг сэргээх үйлдэлтэй халуун чанартай засал тул бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг эмчлэх тохиромжтой арга болохыг ном сударт цөөнгүй тэмдэглэсэн байна. Зорилго: Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг монгол анагаах ухааны цай архин заслаар эмчилж, үр дүнг тооцох. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУТЭ-ийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн хорооны таван заслын тасагт түшиглэн эмнэлзүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 62 эмчлүүлэгчийг судалгаанд авч, эмчилгээний бүлэгт цай архин засал, хяналтын бүлэгт улаан гэрлийн шарлага эмчилгээг 7 хоног хийсэн. Эмчилгээний үр дүнг эмчилгээний өмнө, эмчилгээний 3, 7, 14, 30, 60 дахь хоногуудад нурууны өвдөлтөөс шалтгаалсан чадвар алдагдлыг Освестрийн чадвар алдалтын индексээр (ODI), амьдралын чанарыг EQ-5D-5L асуумжаар, сэтгэл гутралыг Бекийн сэтгэл гутралын үнэлгээгээр (BDI) үнэллээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 37 хувь (23) нь эрэгтэй, 62 хувь нь эмэгтэй (39), дундаж нас 49.54±9.9 жил байв. Эмчилгээ эхлэхийн өмнө ODI эмчилгээний бүлэгийн оноо 48.06±5.19, хяналтын бүлэгийн оноо 44.90±3.41 байсан ба 2 бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан нь 2 бүлгийг харьцуулж болохуйц ижил гэдгийг харуулж байна (p=0.33). Энэ үзүүлэлт эмчилгээний 30 дахь хоногт эмчилгээний бүлэгийн оноо 2.32±5.93 байсан бол хяналтын бүлэгийн оноо 16.68±10.96 байсан нь цай архин засал эмчилгээний үр дүн улаан гэрэл эмчилгээний үр дүнтэй харьцуулахад статистик ач холбогодл бүхий ялгаатай байсан (p=0.0001). Эмчилгээ эхлэхийн өмнө амьдралын чанар EQ-5D-5L үнэлгээгээр эмчилгээний бүлэгийн оноо -0.26±0.09, хяналтын бүлэгийн оноо -0.26±0.089 байв (p=0.909). Эмчилгээний 30 дахь хоногт EQ-5D-5L эмчилгээний бүлэгийн оноо 0.971±0.08 байсан бол хяналтын бүлэгийн оноо 0.669±0.209 байсан ба цай архин засал эмчилгээний үр дүн улаан гэрэл эмчилгээний үр дүнтэй харьцуулахад статистик ач холбогодл бүхий ялгаатай байлаа (p=0.0001). Эмчилгээ эхлэхийн өмнө BDI эмчилгээний бүлэгийн оноо 59.52±2.59, хяналтын бүлэгийн оноо 58.39±3.19 байв (p=0.123). Эмчилгээний 7 дахь хоногт BDI эмчилгээний бүлэгийн оноо 3.71±6.28 байсан бол хяналтын бүлэгийн оноо 14.35±11.65 (p=0.0001), 30 дахь хоногт эмчилгээний бүлэгийн оноо 2.74±6.15 байсан бол хяналтын бүлэгийн оноо 14.32±11.68 байсан ба энэ нь цай архин засал эмчилгээний үр дүн улаан гэрэл эмчилгээний үр дүнтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.0001). Дүгнэлт: 1. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй хүмүүст Монгол анагаах ухааны цай архин заслын эмчилгээ хийх нь улаан гэрлийн эмчилгээтэй харьцуулахад нурууны өвдөлтөөс шалтгаалах чадвар алдагдлыг илэрхий бууруулж байна (p=0.001). 2. Монгол анагаах ухааны цай архин засал эмчилгээ нь бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж байна (p=0.001). 3. Монгол анагаах ухааны цай архин засал эмчилгээ нь бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй хүмүүсийн сэтгэл гутралыг бууруулж байна (p=0.0001).