Н.Занди
Loading...
Товч нэр
Н.Занди
Бүтэн нэр
Нямжав Занди
Латин нэр
Nyamjav Zandi
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилсэн үр дүн(2024-05-13) ;Сайнбуян ;Н.Оюунцэцэг; ;Х.АвдирахманҮндэслэл: Монгол анагаах ухааны ясны бариа засал нь Монгол үндэстний Монгол анагаах үлэмж баялаг соёлын өв хөрөнгийн чухал хэсэг болох бөгөөд тус арга ухаан нь монголчуудын амьдрал дундаас үүсч, нийгмийн хөгжлийг дагалдан Ясны бариа тасралтгүй хөгжин төгөлдөржиж, биеэ даасан өвөрмөц онцлогтой, засал онолын системтэй, эмчилгээний үйлдэлтэй уламжлалт ясны бариа засал Алга ясны болж хөгжжээ. Модон хавтсан бэхэлгээ нь уян хатан чанартай байдаг хугарал бөгөөд үений хөдөлгөөнийг алдагдуулах байх сайн талтайгаас гадна хугарсан ясны зөрүүг дахин зөрөхөөс маш сайн сэргийлж хамгаалдаг. Мөн эдгэрэлтийн явцыг рентгэн шинжилгээгээр хянаж, зөрүү үүсвэл ясны бариа заслыг хийж, засах боломжтой. Энэ нь мөчдийн физиологийн үйл ажиллагааг хангахаас гадна гаднах бэхэлгээний механик зарчимд нийцэж, нөхөн сэргээх нөлөөг хангаж, хугарлын эдгэрэлтийг хурдасгах нөлөөтэй байдаг. Тиймээс алга ясны хугарлын үед монгол анагаах ухааны бариа заслын аргаар эмчилж, үр дүнг тооцох нь эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой байна. Зорилго: Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилж үр дүнг тооцох. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУТЭ-ийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны ясны тасагт түшиглэн эмнэлзүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 60 эмчлүүлэгч хамруулан, эмчилгээний бүлэгт архи шүршиж, илж нухалж, гар аргаар Монгол анагаах ухааны бариа засал эмчилгээгээр хугарлыг засч, модон хавтсаар бэхлэн боосон. Хяналтын бүлэгт гар аргаар хугарлыг засч, гөлтгөнөн боолтыг хийсэн. Бугуйн үений үйл ажиллагааг «Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээ”-гээр (PRWE-Patient Rated Wrist Evaluation) үнэлсэн. Ясны бороололт, гарын жижиг үенүүдийн хөдөлгөөн, гарсан хүндрэлийг 1975 онд АНУ-ын Гарны мэс заслын нийгэмлэгээс боловсруулсан гар сарвууны хөдөлгөөний алдагдлыг үнэлэх “Нийт идэвхтэй хөдөлгөөний (TAM-Total Active Movement) үнэлгээ”-гээр үнэлэв. Үр дүн: Нэг сар эмчилгээ хийсний дараа эмчилгээний бүлэгт бугуйн үений өвдөлтийг үнэлэх Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээний (PRWE) дундаж оноо 40.75, хяналтын бүлэгт 50.25 байсан бөгөөд энэ нь бугуйн өвдөлт эмчилгээний бүлэгт статистик магадлал бүхий буурсан байгааг харуулж байна (Z=-6.308, P<0.001). Эмчилгээ эхэлснээс хойш гурван сарын дараа Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээний (PRWE) дундаж оноо эмчилгээний бүлэгт 0.50, хяналтын бүлэгт 6.00 болж, бугуйн үений өвдөлт эмчилгээний бүлэгт статистик ач холбогдол бүхий буурсан байлаа (Z=-6.474, P<0.001). Гарны жижиг үенүүдийн үений хөдөлгөөний далайцын нийлбэрээр үнэлэгдэх нийт идэвхтэй хөдөлгөөн (TAM) 3 сарын дараа эмчилгээний бүлэгт 229.50 хэм, хяналтын бүлэгт 218.50 хэм болсон байсан нь үенүүдийн хөдөлгөөний далайц эмчилгээний бүлэгт статистик магадлал бүхий нэмэгдсэн байгааг харуулж байна (Z=-2.345, P=0.019). Дүгнэлт: Алганы 2-5 дугаар ясны хугарлыг архи шүршин илж нухалж, гар аргаар хугарлыг засч, модон хавтсаар бэхлэн боох Монгол анагаах ухааны ясны бариа засал эмчилгээ нь гөлтгөнөн боолт тавьж эмчлэх эмчилгээний аргатай харьцуулахад үр дүн сайтай байна.
