Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүүхдийн үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталтын үеийн эмчилгээний бариа заслын үр дүн
    (2026-02-03)
    Х.Тунгалагтуяа
    ;
    С.Сувд
    ;
    Б.Алтантулга
    ;
    Б.Мөнхзул
    ;
    О.Уранчимэг
    Үндэслэл: Дэлхийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталт (ҮАГӨХ) 3%-ийн тархалттай байдаг¹. Манай улсад 2017–2022 оны хооронд ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын амбулаториор үзүүлсэн нийт хүүхдүүдийн 16.7%-д, үүнээс 2–6 насны хүүхдийн 2%-д ҮАГӨХ оношлогдсон байна². Уг эмгэг нь оор бүртгэгддэг³. ҮАГӨХ нь Олон улсын өвчний ангилал (ICD-10) K59.00, K59.04 онош бүхий хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, өтгөн үлдсэн мэдрэмж, өтгөнөө гаргахаас айх, биеэ чангалах зэрэг шинж тэмдэг илэрч, удаан үргэлжилбэл шулуун гэдэсний сфинктер урагдах, цустай баах зэрэг хүндрэл үүсдэг эмгэг юм. Мөн бие засах мэдрэмж буурах, өтгөн гадагшлах үеийн сэтгэл зүйн асуудал, геморрой, шулуун гэдэсний урвалт, цагаан мах гарах зэрэг архаг эмгэгийн суурь шалтгаан болж хүүхдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг⁴. Иймээс өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх, эрт үеийн эмчилгээний үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Сүүлийн жилүүдэд бариа засал нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, дархлааны хариу урвалыг сайжруулах, хүүхдийн хөдөлгөөний болон мэдрэхүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна⁶⁻⁸. Хятадын уламжлалт анагаах ухаанд хүүхдийн эмчилгээний бариа заслыг архаг өтгөн хаталтаас сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулахад өргөн хэрэглэж байна⁵. Гэвч манай улсад ҮАГӨХ-ын үед уламжлалт эмчилгээний бариа заслын үр дүнг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн үйл ажиллагааны гаралтай өтгөн хаталтын үеийн эмчилгээний бариа заслын үр дүнг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг “Бомбордук” хүүхдийн уламжлалт эмчилгээний төвд 2025 оны 5-р сараас 2025 оны 12 сар хүртэлх хугацаанд хүүхдийн үйл ажиллагааны өтгөн хаталт оношлогдсон (ICD-10 K59.04), судалгаанд хамруулах шалгуурыг хангасан, сайн дураар оролцохыг зөвшөөрсөн, нийт 60 хүүхдийг сонгон авч, санамсаргүй байдлаар бариа засал эмчилгээний бүлэг (n=30), дасгал хөдөлгөөн эмчилгээний бүлэгт (n=30) хуваасан. Эмчилгээний өмнө болон эмчилгээний дараах 1 сарын хугацаанд Bristol stool scale – гадагшилсан өтгөний хэлбэрийг үнэлэх оноо, CAS (constipation assessment scale) – өтгөн хаталтын илрэх хам шинжээр үнэлэх үнэлгээгээр үнэлж үр дүнг нэгтгэн дүгнэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 хүүхдийн дундаж нас 3.75±0.94 жил байсан бөгөөд 2 бүлгийн хооронд насны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.085) байв. Хүйсийн хувьд нийт хүүхдүүдийн 51.7% нь эмэгтэй, 48.3% нь эрэгтэй байв. Эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт өтгөн хаталтын илрэх хам шинжийн оноогоор үнэлэхэд (child CAS) 8.23±2.39 оноо, эмчилгээний 1 сарын дараа 3.17±2.36 оноо болж буурсан байна. Гадагшилсан өтгөний хэлбэржилтийг үнэлэх оноогоор (Bristol score) үнэлэхэд эмчилгээний бүлэгт эмчилгээний өмнө 1.33±0.48 оноо, эмчилгээний 1 сарын дараа 3.00±0.87 оноо болж сайжирч, эмчилгээний бариа засал нь дасгал хөдөлгөөн эмчилгээний бүлгээс үр дүн өндөртэй байв (P<0.05). Дүгнэлт: Эмчилгээний бариа засал нь баас гадагшлах давтамжийг нэмэгдүүлж, гадагшилж буй баасны хэлбэржилтэнд нөлөөлөн удаан хугацааны үр дүн сайтай, хүндрэл багатай бөгөөд бүтцийн шалтгаангүй өтгөн хаталттай хүүхдүүдэд тохиромжтой байв.