Н.Занди
Loading...
Товч нэр
Н.Занди
Бүтэн нэр
Нямжав Занди
Латин нэр
Nyamjav Zandi
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилсэн үр дүн(2024-05-13) ;Сайнбуян ;Н.Оюунцэцэг; ;Х.АвдирахманҮндэслэл: Монгол анагаах ухааны ясны бариа засал нь Монгол үндэстний Монгол анагаах үлэмж баялаг соёлын өв хөрөнгийн чухал хэсэг болох бөгөөд тус арга ухаан нь монголчуудын амьдрал дундаас үүсч, нийгмийн хөгжлийг дагалдан Ясны бариа тасралтгүй хөгжин төгөлдөржиж, биеэ даасан өвөрмөц онцлогтой, засал онолын системтэй, эмчилгээний үйлдэлтэй уламжлалт ясны бариа засал Алга ясны болж хөгжжээ. Модон хавтсан бэхэлгээ нь уян хатан чанартай байдаг хугарал бөгөөд үений хөдөлгөөнийг алдагдуулах байх сайн талтайгаас гадна хугарсан ясны зөрүүг дахин зөрөхөөс маш сайн сэргийлж хамгаалдаг. Мөн эдгэрэлтийн явцыг рентгэн шинжилгээгээр хянаж, зөрүү үүсвэл ясны бариа заслыг хийж, засах боломжтой. Энэ нь мөчдийн физиологийн үйл ажиллагааг хангахаас гадна гаднах бэхэлгээний механик зарчимд нийцэж, нөхөн сэргээх нөлөөг хангаж, хугарлын эдгэрэлтийг хурдасгах нөлөөтэй байдаг. Тиймээс алга ясны хугарлын үед монгол анагаах ухааны бариа заслын аргаар эмчилж, үр дүнг тооцох нь эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой байна. Зорилго: Монгол анагаах ухааны ясны бариа заслаар алга ясны хугарлыг эмчилж үр дүнг тооцох. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУТЭ-ийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны ясны тасагт түшиглэн эмнэлзүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 60 эмчлүүлэгч хамруулан, эмчилгээний бүлэгт архи шүршиж, илж нухалж, гар аргаар Монгол анагаах ухааны бариа засал эмчилгээгээр хугарлыг засч, модон хавтсаар бэхлэн боосон. Хяналтын бүлэгт гар аргаар хугарлыг засч, гөлтгөнөн боолтыг хийсэн. Бугуйн үений үйл ажиллагааг «Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээ”-гээр (PRWE-Patient Rated Wrist Evaluation) үнэлсэн. Ясны бороололт, гарын жижиг үенүүдийн хөдөлгөөн, гарсан хүндрэлийг 1975 онд АНУ-ын Гарны мэс заслын нийгэмлэгээс боловсруулсан гар сарвууны хөдөлгөөний алдагдлыг үнэлэх “Нийт идэвхтэй хөдөлгөөний (TAM-Total Active Movement) үнэлгээ”-гээр үнэлэв. Үр дүн: Нэг сар эмчилгээ хийсний дараа эмчилгээний бүлэгт бугуйн үений өвдөлтийг үнэлэх Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээний (PRWE) дундаж оноо 40.75, хяналтын бүлэгт 50.25 байсан бөгөөд энэ нь бугуйн өвдөлт эмчилгээний бүлэгт статистик магадлал бүхий буурсан байгааг харуулж байна (Z=-6.308, P<0.001). Эмчилгээ эхэлснээс хойш гурван сарын дараа Бугуйн үйл ажиллагааны өвчтөний өөрийн үнэлгээний (PRWE) дундаж оноо эмчилгээний бүлэгт 0.50, хяналтын бүлэгт 6.00 болж, бугуйн үений өвдөлт эмчилгээний бүлэгт статистик ач холбогдол бүхий буурсан байлаа (Z=-6.474, P<0.001). Гарны жижиг үенүүдийн үений хөдөлгөөний далайцын нийлбэрээр үнэлэгдэх нийт идэвхтэй хөдөлгөөн (TAM) 3 сарын дараа эмчилгээний бүлэгт 229.50 хэм, хяналтын бүлэгт 218.50 хэм болсон байсан нь үенүүдийн хөдөлгөөний далайц эмчилгээний бүлэгт статистик магадлал бүхий нэмэгдсэн байгааг харуулж байна (Z=-2.345, P=0.019). Дүгнэлт: Алганы 2-5 дугаар ясны хугарлыг архи шүршин илж нухалж, гар аргаар хугарлыг засч, модон хавтсаар бэхлэн боох Монгол анагаах ухааны ясны бариа засал эмчилгээ нь гөлтгөнөн боолт тавьж эмчлэх эмчилгээний аргатай харьцуулахад үр дүн сайтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг монгол анагаах ухааны цай, архин заслаар эмчилсэн дүн(2024-12-21) ;Адъяа (Adiya) ;Н.Оюунцэцэг; Үндэслэл: Нурууны өвдөлт нь дэлхий дахинд хөдөлмөрийн чадвар алдагдалд хүргэх тэргүүлэх шалтгаан болж байна. Дэлхийн өвчний ачааллын (GBD) 2021 оны судалгаагаар 2020 онд дэлхий дахинд 619 сая хүн нурууны өвдөлттэй байсан бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 843 саяд хүрэх төлөвтэй гэж мэдээлсэн байна. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлт нь нурууны өвдөлтийн 90 орчим хувийг дангаар эзэлдэг болохыг судлаачид тэмдэглэсэн байна. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлт нь Монгол анагаах ухаанд хүйтэн шар усны гэмээр үүсэх өвчний бүлэгт багтдаг. Монгол анагаах ухааны цай архин засал нь голдуу өвдөхийг зогсоон, хавдрыг хариулан, хөрснийг бүлээтгэн, үйл ажиллагааг сэргээх үйлдэлтэй халуун чанартай засал тул бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг эмчлэх тохиромжтой арга болохыг ном сударт цөөнгүй тэмдэглэсэн байна. Зорилго: Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийг монгол анагаах ухааны цай архин заслаар эмчилж, үр дүнг тооцох. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУТЭ-ийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн хорооны таван заслын тасагт түшиглэн эмнэлзүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 62 эмчлүүлэгчийг судалгаанд авч, эмчилгээний бүлэгт цай архин засал, хяналтын бүлэгт улаан гэрлийн шарлага эмчилгээг 7 хоног хийсэн. Эмчилгээний үр дүнг эмчилгээний өмнө, эмчилгээний 3, 7, 14, 30, 60 дахь хоногуудад нурууны өвдөлтөөс шалтгаалсан чадвар алдагдлыг Освестрийн чадвар алдалтын индексээр (ODI), амьдралын чанарыг EQ-5D-5L асуумжаар, сэтгэл гутралыг Бекийн сэтгэл гутралын үнэлгээгээр (BDI) үнэллээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 37 хувь (23) нь эрэгтэй, 62 хувь нь эмэгтэй (39), дундаж нас 49.54±9.9 жил байв. Эмчилгээ эхлэхийн өмнө ODI эмчилгээний бүлэгийн оноо 48.06±5.19, хяналтын бүлэгийн оноо 44.90±3.41 байсан ба 2 бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан нь 2 бүлгийг харьцуулж болохуйц ижил гэдгийг харуулж байна (p=0.33). Энэ үзүүлэлт эмчилгээний 30 дахь хоногт эмчилгээний бүлэгийн оноо 2.32±5.93 байсан бол хяналтын бүлэгийн оноо 16.68±10.96 байсан нь цай архин засал эмчилгээний үр дүн улаан гэрэл эмчилгээний үр дүнтэй харьцуулахад статистик ач холбогодл бүхий ялгаатай байсан (p=0.0001). Эмчилгээ эхлэхийн өмнө амьдралын чанар EQ-5D-5L үнэлгээгээр эмчилгээний бүлэгийн оноо -0.26±0.09, хяналтын бүлэгийн оноо -0.26±0.089 байв (p=0.909). Эмчилгээний 30 дахь хоногт EQ-5D-5L эмчилгээний бүлэгийн оноо 0.971±0.08 байсан бол хяналтын бүлэгийн оноо 0.669±0.209 байсан ба цай архин засал эмчилгээний үр дүн улаан гэрэл эмчилгээний үр дүнтэй харьцуулахад статистик ач холбогодл бүхий ялгаатай байлаа (p=0.0001). Эмчилгээ эхлэхийн өмнө BDI эмчилгээний бүлэгийн оноо 59.52±2.59, хяналтын бүлэгийн оноо 58.39±3.19 байв (p=0.123). Эмчилгээний 7 дахь хоногт BDI эмчилгээний бүлэгийн оноо 3.71±6.28 байсан бол хяналтын бүлэгийн оноо 14.35±11.65 (p=0.0001), 30 дахь хоногт эмчилгээний бүлэгийн оноо 2.74±6.15 байсан бол хяналтын бүлэгийн оноо 14.32±11.68 байсан ба энэ нь цай архин засал эмчилгээний үр дүн улаан гэрэл эмчилгээний үр дүнтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.0001). Дүгнэлт: 1. Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй хүмүүст Монгол анагаах ухааны цай архин заслын эмчилгээ хийх нь улаан гэрлийн эмчилгээтэй харьцуулахад нурууны өвдөлтөөс шалтгаалах чадвар алдагдлыг илэрхий бууруулж байна (p=0.001). 2. Монгол анагаах ухааны цай архин засал эмчилгээ нь бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж байна (p=0.001). 3. Монгол анагаах ухааны цай архин засал эмчилгээ нь бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй хүмүүсийн сэтгэл гутралыг бууруулж байна (p=0.0001).
