Б.Мишээл
Loading...
Товч нэр
Б.Мишээл
Бүтэн нэр
Батзориг Мишээл
Латин нэр
Batzorig Misheel
Албан тушаал
Дадлагажигч багш
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харааны бэрхшээлтэй болон хэвийн хараатай хүүхдийн амны хөндийн зарим үзүүлэлтийг харьцуулан судалсан дүнҮндэслэл: Харааны бэрхшээл нь хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа, боловсрол эзэмших боломж болон эрүүл ахуйн дадал хэвшил, амны хөндийн эрүүл ахуйг бие даан сахих чадварт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл болдог. Иймд харааны бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн төлөв байдлыг үнэлснээр нүүр амны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулахад ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Харааны бэрхшээлтэй ба хэвийн хараатай хүүхдийн шүд, амны хөндийн төлөв байдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Нийслэлийн ерөнхий боловсролын харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль болон Логарифм сургуулийн 1-12 ангийн 174 хүүхдийг судалгаанд хамруулсан. Амны хөндийн үзлэгийг картад (ДЭМБ, 2013 он) тэмдэглэж, статистик боловсруулалт хийн дескриптив судалгааны нэг агшингийн загварын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ ш+цл/ш байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд буйлны үрэвслийн тархалт 18.4% байсан бол хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. Шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Mуу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд шүд цоорох өвчний тархалт 76.4%, шүд цоорох өвчний эрчим 4.5±3.8 ЦЛА/ш+цл/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд байв. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ш+цл/ш байна. 2. Судалгаанд хамрагдагсдын 14.9% нь буйлны үрэвсэлтэй байсан ба харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд 18.4%, хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. 3. Судалгаанд хамрагдагсдын шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь “Сайн” 66.7%, “Дунд” 18.4%, “Муу” 14.9% байсан ба бүлэг тус бүрээр харьцуулан үзвэл харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Муу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн өвчлөлийг судалсан дүнҮндэслэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг нь танин мэдэхүй, хэл яриа, хөдөлгөөн, зан үйл, мэдрэхүй болон өөрийгөө арчлах чадвар зэрэг хөгжлийн аль нэг эсвэл хэд хэдэн чиглэлд удаан хугацааны хоцрогдол, хязгаарлалтын улмаас өдөр тутмын амьдралд нь дэмжлэг шаардлагатай хүүхэд юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд нь эрүүл хүүхэдтэй харьцуулахад илүү арчилгаа шаардлагатай ба өдрийн дэглэмийн онцлог, хөдөлгөөний чадварын хязгаарлалт, эмийн тогтмол хэрэглээ, хооллолтын хэв маяг, амны эрүүл ахуйн арчилгааны дутмаг байдал нь шүд цоорох өвчин (ШЦӨ) буйл, тулгуур эдийн үрэвсэл, амны хөндийн халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийнөвчлөлийн байдал нь тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд түүнийг судлах, тоо баримтан дээр үндэслэн эмчилгээний хэрэгцээг тодорхойлох шаардлага өндөр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн өвчлөл, эмчилгээний хэрэгцээг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны нэг агшны загвараар АШУҮИС-ийн НАССийн ХНАСУС-ийн тэнхим, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй нийт 888 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023/3-06 тоот зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнг статистикийн STATA Statistic version 16.0 программ хангамжийг ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 888 хүүхдийн ШЦӨ-ний тархалт 85.5%, үүнээс сүүн зуултын үед 66.7%, эрчмийн үзүүлэлт 5.28±4.58 цл/ш, холимог зуултын үед 86.2%, 5.23±3.75 ЦЛА/ ш+цл/ш, байнгын зуултын үед 83.6%, 5.44±4.00 ЦЛА/ш тус тус тодорхойлогдлоо. Амны хөндийн эрүүл ахуйн байдлыг өнгөрийн үнэлгээгээр үнэлэхэд “Сайн” 9.8%, “Дунд” 43.9%, “Муу” 46.3% буюу ихэнх оношны бүлгүүдэд “Муу” үнэлгээ давамгайлж байв. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 83.3%-д хамгийн багадаа нэг шүд цоорсон ба цоорлын хүндрэлтэй шүд илэрч, эмчилгээний хэрэгцээ өндөр байв. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ШЦӨ-ний тархалт 85.5%, үүнээс сүүн зуултын үед 66.7%, эрчмийн үзүүлэлт 5.28±4.58 цл/ш, холимог зуултын үед 86.2%, 5.23±3.75 ЦЛА/ш+цл/ш, байнгын зуултын үед 83.6%, 5.44±4.00 ЦЛА/ш тус тус байв. 2. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн байдлыг өнгөрийн үнэлгээгээр үнэлэхэд “Сайн” 9.8%, “Дунд” 43.9%, “Муу” 46.3% байв. 3. ШЦӨ-ний эрчмийн бүтцэд эмчлэгдээгүй, цоорсон шүд давамгайлж, амны хөндийн эрүүл ахуйн байдалтай шууд хүчтэй хамааралтай байгааг харуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 83.3%-д нүүр амны тусламж үйлчилгээ, эмчилгээний хэрэгцээ шаардлагатай байгаагаас байнгын зуулттай, эрэгтэй, оюуны бэрхшээлтэй бүлгүүдэд хамгийн өндөр байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх болон тусгай эмчилгээ үйлчилгээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
