Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Харааны бэрхшээлтэй болон хэвийн хараатай хүүхдийн амны хөндийн зарим үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн
    (2026-03-30)
    Б.Намуун
    ;
    Б.Баярмаа
    ;
    ; ;
    Б.Оюунцэцэг
    Үндэслэл: Харааны бэрхшээл нь хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа, боловсрол эзэмших боломж болон эрүүл ахуйн дадал хэвшил, амны хөндийн эрүүл ахуйг бие даан сахих чадварт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл болдог. Иймд харааны бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн төлөв байдлыг үнэлснээр нүүр амны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулахад ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Харааны бэрхшээлтэй ба хэвийн хараатай хүүхдийн шүд, амны хөндийн төлөв байдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Нийслэлийн ерөнхий боловсролын харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль болон Логарифм сургуулийн 1-12 ангийн 174 хүүхдийг судалгаанд хамруулсан. Амны хөндийн үзлэгийг картад (ДЭМБ, 2013 он) тэмдэглэж, статистик боловсруулалт хийн дескриптив судалгааны нэг агшингийн загварын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ ш+цл/ш байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд буйлны үрэвслийн тархалт 18.4% байсан бол хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. Шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Mуу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд шүд цоорох өвчний тархалт 76.4%, шүд цоорох өвчний эрчим 4.5±3.8 ЦЛА/ш+цл/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд байв. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ш+цл/ш байна. 2. Судалгаанд хамрагдагсдын 14.9% нь буйлны үрэвсэлтэй байсан ба харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд 18.4%, хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. 3. Судалгаанд хамрагдагсдын шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь “Сайн” 66.7%, “Дунд” 18.4%, “Муу” 14.9% байсан ба бүлэг тус бүрээр харьцуулан үзвэл харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Муу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв.