Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Арилжааны ам зайлагч уусмалын Aggregatibacter actinomycetemcomitans-ийн эсрэг идэвхийг тодорхойлсон дүн
    (2023-05-22) ;
    Д.Золзаяа
    ;
    ;
    Ч.Баттогтох
    Үндэслэл: Шүдний тулгуур эд болон холбоос эдийн үрэвсэл (ШТХЭҮ) нь түгээмэл тохиолддог ба олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж буйл, түүшин яс, холбоос эд, ясжмаг эд бүхлээр гэмтэж шүд хөдөлгөөнд орсноор шүдгүйдэлд хүргэдэг. ШТХЭҮ-ийн эмгэгтөрөгчийн нэг болох Aggregatibacter actinomycetemcomitans нь лейкотоксин (ltxA)ыг нийлэгжүүлдэг, хоруу чанар ихтэй бактери юм. Манай оронд түгээмэл хэрэглэдэг ам зайлагч уусмалын A.аctinomycetemcomitans-ийн эсрэг идэвхийг тодорхойлсноор ШТХЭҮ-ийн үеийн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх мөн урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Зорилго: Монгол оронд түгээмэл хэрэглэж буй ам зайлах арилжааны уусмалын A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омгийн эсрэг идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омог болон спиртийн агууламжтай, ургамлын гаралтай болон хлоргексидинтэй гурван өөр төрлийн түгээмэл ашигладаг ам зайлагч уусмалыг сонгосон ба АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо болон АШУҮИС-ийн МонголЯпон эмнэлгийн Эмнэлзүйн судалгааны дэд хорооноос зөвшөөрөл авч хийж гүйцэтгэлээ (№2023/3-01, №13). A.actinomycetemcomitans стандарт омгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу сэргээж, антисептик уусмалын бактерийн эсрэг идэвхийг шөлөнд бичил шингэрүүлэлтийн шинжилгээгээр тодорхойлсон. Статистик боловсруулалтыг SPSS 22 программыг ашиглан боловсруулав. Үр дүн: A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу сэргээж цустай тэжээлт орчинд тунгалаг, гүдгэр, дугуй, наалдамхай, жижиг хэлбэртэй колони өсгөвөрлөсөн. Шөлөнд бичил шингэрүүлэтийн шинжилгээгээр дээр дурдсан ам зайлагчийг 1:4-1:128 шингэрүүлэхэд 15-30 секундэд бактерийн эсрэг идэвхи үзүүлж байгааг тогтоосон. Дүгнэлт: Aggregatibacter actinomycetemcomitans-ийн стандарт омгийн эсрэг түгээмэл хэрэглээний ам зайлагч уусмалын идэвх сайн боловч найрлагаас хамаарч харилцан адилгүй үр дүн үзүүлж байна.