Л.Энхсайхан
Loading...
Товч нэр
Л.Энхсайхан
Бүтэн нэр
Лхагвасүрэн Энхсайхан
Латин нэр
Enkhsaikhan Lkhagvasuren
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковишиелд болон вероцелл вакцинаар дархлаажуулсан бүлгийн оролцогчдод SARS-CoV-2 вирусийн титэм уургийн эсрэг үүссэн эсрэгбиеийн титр ба хугацааны хамааралыг судалсан дүн(2022-04-28) ;Ж.Буджав ;А.Бямбажав ;Г.Есөнзаяа ;Г.УранбилэгМонгол улсад нийт хүн амын дийлэнх нь Ковишиелд болон вероцелл вакцины хос тунд хамрагдсан тул уг хоёр төрлийн вакцинаар үүсгэгдсэн 3 төрлийн эсрэгбиеийн төвшний хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг судлахыг зорьсон. Бид дээрх 2 бүлгийн нийт 178 оролцогчдыг таниулсан зөвшөөрлийн үндсэн дээр судалгаанд хамруулав. Вакцинжуулалтаас хойш 14, 28, 60 хоногийн хугацаанд оролцогчдын захын цусанд үүссэн 3 төрлийн эсрэгбиеийн титр болон хугацааны хамаарлыг тус бүрт нь судлахад судалгааны 2 бүлэгт саармагжуулагч эсрэгбиеийн төвшин хугацаанаас хамаарсан ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсангүй. Харин титэм уургийн рецептор холбох хэрчмийн эсрэг үүссэн иммуноглобулин-G болон титэм уургийн эсрэг үүссэн нийт эсрэгбиеийн титрийн төвшин хугацаанаас хамаарсан ялгаатай үр дүн гарсан байлаа. Эсрэгбиеийн үүсэлтэнд оролцогчдын нас, хүйс мөн вакцины төрөл зэрэг нь нөлөөлөөгүй үр дүн гарлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хулганын бүдүүн шулуун гэдэсний хавдрын эсийн өсгөвөрт Их шүүдэргэнэ (Chelidonium majus L.) – ийн хандын үйлчлэлийг тодорхойлох нь(2022-11-12) ;Ч.Батжаргал; ;Д.ЛхагвасүрэнҮндэслэл: Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд химийн эмчилгээний сөрөг нөлөөг бууруулах зорилгоор эмч, мэргэжилтэн, судлаачид байгалийн гаралтай, сөрөг нөлөө багатай хавдрын эсрэг эмчилгээ, хавдрын эрт үед урьдчилан сэргийлэх бэлдмэлийг судлах судалгааны ажлууд ихээр хийгдсээр байна. Өмнөх 2016-2021 оны судалгааны үр дүнгээс үзэхэд уг ургамлын спиртэн ханд нь биологийн идэвхт бодисын өндөр агууламжтай тодорхойлогддог гэсэн үндэслэлээр дараах судалгааг эхлүүллээ. Зорилго: Хулганын бүдүүн шулуун гэдэсний (МС-38) хавдрын эсийн өсгөвөрт Их шүүдэргэнэ (Chelidonium majus - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хепатитийн В вирусийн гадаргуугийн жижиг антигенийн генийн дарааллыг CRISPR-CAS9 ашиглан өөрчлөх нь(2020-05-01) ;Ж.Буджав ;Б.Эрдэнэ; ; Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2015 оны байдлаар дэлхий даяар 257 сая хүн хепатитийн В вирус (HBV)-ийн архаг халдвартай, мөн онд 887000 хүн уг вирусийн шалтгаант элэгний цирроз, элэгний эсийн хорт хавдраар нас барсан байна. Одоогоор хэрэглэж буй HBV-ийн эсрэг эмийн эмчилгээ нь хязгаарлагдмал байсаар байна. Бактери арехейн РНХ-ээр хөтлөгдсөн өвөрмөц дархлааны систем болох clustered regularly interspaced short palindromic repeats (CRISPR) системийг сүүлийн жилүүдэд ген инженерчилэлд өргөөр ашиглаж байна. Бид HBV халдварлуулсан HepG2 шугаман эсэд HBVийн гадаргуугийн жижиг S антигенийг кодлох генийн өвөрмөц бай дарааллалд CRISPR-Cas9 систем ашиглан делеци үүсгэн богиносгож, түүнийг ПГУ-ын аргаар шалгалаа.
