Л.Энхсайхан
Loading...
Товч нэр
Л.Энхсайхан
Бүтэн нэр
Лхагвасүрэн Энхсайхан
Латин нэр
Enkhsaikhan Lkhagvasuren
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковишиелд болон вероцелл вакцинаар дархлаажуулсан бүлгийн оролцогчдод SARS-CoV-2 вирусийн титэм уургийн эсрэг үүссэн эсрэгбиеийн титр ба хугацааны хамааралыг судалсан дүн(2022-04-28) ;Ж.Буджав ;А.Бямбажав ;Г.Есөнзаяа ;Г.УранбилэгМонгол улсад нийт хүн амын дийлэнх нь Ковишиелд болон вероцелл вакцины хос тунд хамрагдсан тул уг хоёр төрлийн вакцинаар үүсгэгдсэн 3 төрлийн эсрэгбиеийн төвшний хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг судлахыг зорьсон. Бид дээрх 2 бүлгийн нийт 178 оролцогчдыг таниулсан зөвшөөрлийн үндсэн дээр судалгаанд хамруулав. Вакцинжуулалтаас хойш 14, 28, 60 хоногийн хугацаанд оролцогчдын захын цусанд үүссэн 3 төрлийн эсрэгбиеийн титр болон хугацааны хамаарлыг тус бүрт нь судлахад судалгааны 2 бүлэгт саармагжуулагч эсрэгбиеийн төвшин хугацаанаас хамаарсан ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсангүй. Харин титэм уургийн рецептор холбох хэрчмийн эсрэг үүссэн иммуноглобулин-G болон титэм уургийн эсрэг үүссэн нийт эсрэгбиеийн титрийн төвшин хугацаанаас хамаарсан ялгаатай үр дүн гарсан байлаа. Эсрэгбиеийн үүсэлтэнд оролцогчдын нас, хүйс мөн вакцины төрөл зэрэг нь нөлөөлөөгүй үр дүн гарлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хепатитийн В вирусийн гадаргуугийн жижиг антигенийн генийн дарааллыг CRISPR-CAS9 ашиглан өөрчлөх нь(2020-05-01) ;Ж.Буджав ;Б.Эрдэнэ; ; Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2015 оны байдлаар дэлхий даяар 257 сая хүн хепатитийн В вирус (HBV)-ийн архаг халдвартай, мөн онд 887000 хүн уг вирусийн шалтгаант элэгний цирроз, элэгний эсийн хорт хавдраар нас барсан байна. Одоогоор хэрэглэж буй HBV-ийн эсрэг эмийн эмчилгээ нь хязгаарлагдмал байсаар байна. Бактери арехейн РНХ-ээр хөтлөгдсөн өвөрмөц дархлааны систем болох clustered regularly interspaced short palindromic repeats (CRISPR) системийг сүүлийн жилүүдэд ген инженерчилэлд өргөөр ашиглаж байна. Бид HBV халдварлуулсан HepG2 шугаман эсэд HBVийн гадаргуугийн жижиг S антигенийг кодлох генийн өвөрмөц бай дарааллалд CRISPR-Cas9 систем ашиглан делеци үүсгэн богиносгож, түүнийг ПГУ-ын аргаар шалгалаа.
