Enkhbayar, Saruul
Loading...
Товч нэр
Enkhbayar, Saruul
Бүтэн нэр
Enkhbayar Saruul
Латин нэр
Enkhbayar Saruul
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бэлгийн шүүрэл дэх хепатитийн дельта вирүсийг судалсан дүн(2023-05-22) ;Л.Оюунгэрэл; ;Э.Анир; О.ОдгэрэлҮндэслэл: Манай улс нь элэгний үрэвсэл, хатуурал, элэгний эсийн эсийн өмөнгийн өвчлөл, нас баралт өндөртэй орнуудын нэг юм. Манай улсад явуулсан судалгаагаар HBsAg эерэг хүн амын дунд ХДВ-ийн тархалт 67.5% байгааг судлаачид тодорхойлсон байна. ХДВ нь архаг вирүст хепатитын хамгийн хүнд хэлбэрийг үүсгэдэг бөгөөд бэлгийн идэвхтэй, залуу хүмүүсийн дунд ХДВ-ийн халдварын тархалт харьцангуй өндөр байдаг тул вирүс бэлгийн харьцааны үед дамжих магадлалтай юм. Зорилго: Иймд Дельта хепатитын архаг үрэвсэлтэй өвчтөнүүдийн үрийн шингэн болон үтрээний шүүрэлд ХДВ-РНХ илрүүлэх замаар ХДВ-ийн бэлгийн замаар дамжих боломжийг баталгаажуулах нь чухал юм. Арга, аргачлал: Бид эмнэлэгт суурилсан агшингийн судалгааны загвараар судалгааг хийж гүйцэтгэлээ. 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 1 дүгээр сар хүртэл “Элэгний төв” эмнэлэгт хандсан үйлчлүүлэгчдээс зөвшөөрөл авч сайн дурын үндсэн дээр хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүст шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй байх, эмэгтэйчүүдэд үтрээ/умайн хүзүүний арчдас авахаас 48 цагийн өмнө үтрээнд ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн. Үрийн шингэнийг мастурбаци хийх замаар нэг удаагийн ариун саванд, үтрээ/умайн хүзүүнээс молекул биологийн шинжилгээнд зориулагдсан бамбараар арчиж дээжийг цуглуулсан. ХДВ-РНХ-ийг бодит хугацааны PCR шинжилгээгээр илрүүлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 61 өвчтөн (эрэгтэй 31, эмэгтэй 30, 23-47 насны) хамрагдсан. Нийт оролцогчдын дундаж нас 36.03-тай байсан бөгөөд тэдний 83.3% нь гэр бүлтэй байв. Эрэгтэйчүүдийн 51.6% (16/31)-д, эмэгтэйчүүдийн 83.3% (25/30)-д бэлгийн шүүрэлд ХДВ-РНХ эерэг тодорхойлогдсон. Үрийн шингэн дэх ХДВ-РНХ болон ийлдэс дэх РНХ-ийн түвшин хоорондын хамаарал сул, харин эмэгтэйчүүдийн бэлгийн шүүрэл дэх ХДВ-РНХ болон сийвэнгийн РНХ-ийн түвшин хоёрын хооронд хүчтэй хамааралтай байсан. Дүгнэлт: Судалгаагаар ХДВ-РНХ нь бэлгийн шүүрэлд тодорхойлогдож байгаа нь ХДВ бэлгийн замаар дамжих боломжтойг харуулж байна. Мөн цусан дахь ХДВ-ийн ачааллаас бэлгийн шүүрэл дэх вирүсийн тоо хэмжээ хамаарч байна.
