Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хачигт энцефалит өвчний тархвар зүйн судалгаа
    (2023-05-22)
    Г.Дашдаваа
    ;
    Н.Наранбат
    ;
    Ө.Баярсайхан
    ;
    ;
    А.Гүрбадам
    Үндэслэл: Хачигт энцефалит нь Flaviviridae овог, Flavivirus -ийн төрөлд хамрагдах RNA агуулсан вирүсээр үүсгэгдэн иксодын төрлийн хачгаар дамжин халдварлаж, төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээн эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм. Зорилго: Шинжлүүлэгчдийн ийлдсэнд энцефалитийн эсрэгбие илрүүлэх, хачигт халдварлалтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэж, 2016-2022 онуудад нийт 993 оролцогчдыг хамруулж, судалгааны мэдээ материалыг лаборатори шинжилгээ, асуумжийн аргаар цуглуулсан. Шинжлүүлэгчдийн захын венийн судаснаас 5 мл цус авч, ийлдсэнд EUROIMMUN Medizinische Labordiagnostika AG компаны “TBEV IgM, IgG ELISA Antibody” цомгыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглан эсрэгбие илрүүлэх шинжилгээг ийлдэс судлалын аргаар хийж, статистик боловсруулалтыг хийхдээ R программыг ашиглав. Үр дүн: Энэхүү судалгаанд 20162020 онуудад 0-75 насны нийт 993 шинжлүүлэгчдийг хамруулснаас энцефалитийн болзошгүй TBEV IgM 8.1% (80/993) болон батлагдсан тохиолдол 20.2% (201/993) илрэв. Ийлдсийн IgG-д суурилсан логистик регрессийн дүнгээр хачигт энцефалитийн халдварт өртөх эрсдэл эрэгтэйчүүдэд 68%, [OR: 2.25, 95% CI: 1.63–3.13]) эмэгтэйчүүдээс их буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (Р <0.001). Хачигт энцефалитийн халдварт өртөх эрсдэл ажилгүй хүмүүс (35.0%, [OR: 0.51, 95% CI: 0.31-0.84]) ажил эрхэлж буй хүмүүсээс харьцангуй өндөр (Р <0.001) байв. Хачигт энцефалитийн халдвар Улаанбаатар хот болон 16 аймагт тархснаас Сэлэнгэ аймаг 40% (OR: 5.07, 95% CI: 1.73–21.7), Улаанбаатар хотод (28%, [OR: 1.5795% CI: 0.51–6.89]) хамгийн өндөр, Баян-Өлгий (0.5%, [OR: 1.33, 95% CI: 0.06–12.4]), Дорнод аймагт (0.5%, [OR: 0.72 95% CI: 0.03–6.24]) хамгийн бага тархалттай байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон нийт үйлчлүүлэгчдийн ийлдсэнд энцефалитийн болзошгүй (IgM) 8.1%, батлагдсан тохиолдол (IgG) 20.2% илэрч, энцефалитийн халдварт хүйс, нас, мэргэжил, оршин суугаа газар нутаг нь эрсдэлт хүчин зүйл болдог байна. Хачигт энцефалитийн халдварын тархалт Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хамгийн өндөр харин БаянӨлгий, Дорнод аймагт хамгийн бага бүртгэгдсэн байна.