Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Боррелиозын тархвар зүйн судалгаа
    (2023-05-22)
    Г.Дашдаваа
    ;
    Н.Наранбат
    ;
    Ө.Баярсайхан
    ;
    ;
    А.Гүрбадам
    Үндэслэл: Боррелиозын халдвар дэлхий дахинд хамгийн түгээмэл тархсан хачигт халдваруудын нэг юм. Боррели нь хачгаар зөөвөрлөгдөн хүн, хөхтөн амьтанд халдварлаж, ихэвчлэн төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчинг үүсгэдэг. Зорилго: Шинжлүүлэгчдийн ийлдсэнд боррелийн эсрэгбие илрүүлэх, хачигт халдварлалтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2016-2020 онд аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Нийт 4724 үйлчлүүлэгчдийг хамруулж, судалгааны мэдээ материалыг лаборатори шинжилгээ, асуумжийн аргаар цуглуулсан. “EUROIMMUN” компаны “Anti-Borrelia plus VlsE ELISA (IgG, IgM)” цомог ашиглан эсрэгбие илрүүлэх шинжилгээг ийлдэс судлалын аргаар, хачигт боррелиозын эрсдэлт хүчин зүйлсийг логистик регрессийн шинжилгээ, статистик боловсруулалтыг хийхдээ R программыг ашиглав. Үр дүн: Ийлдсийн IgG-д суурилсан логистик регрессийн дүнгээр хачигт боррелийн халдварын тархалт эмэгтэйчүүдэд 3.8% (95% CI: 3.2-4.5%), эрэгтэйчүүдэд 3.2% (95% CI: 2.2-4.8%, [OR:1.19, 95% CI: 0.86-1.67]) тус тус эзэлж байна. Хачигт боррилиозын эерэг тохиолдол тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс 3.38% (95% CI: 2.56-4.39), суралцагчдад 4.02% (95% CI: 3.14-5.07%, [OR:0.84, 95% CI: 0.58-1.22]) байгаа нь малчид 2.52% (95% CI: 1.39-4.23%), хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс 2.52% (95% CI: 1.39-4.23%) их байгаа боловч малчид (OR:1.34, 95% CI: 0.732.66) болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид (OR:1.34, 95% CI: 0.73-2.66) боррилиозын халдварт өртөх эрсдэл бусад бүлгээс харьцангуй их байна. Ийлдэс судлалын шинжилгээгээр Ховд (7.84%, 95% CI: 5.07-11.51%, [OR:0.24, 95% CI: 0.07-0.65; P< 0.011]), Завхан (13.8%, 95% CI: 10.417.8%, [OR:0.14, 95% CI: 0.04-0.35; P< 0.001]), Сэлэнгэ (5.3%, 95% CI: 3.2-8.3%, [OR:0.35, 95% CI: 0.1-0.98; P< 0.067]) аймгуудад бүртгэгдсэн эерэг тохиолдлын бусад аймгуудтай харьцуулахад статиктик ач холбогдол бүхий эерэг хамааралтай байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон нийт үйлчлүүлэгчдийн ийлдсэнд боррелийн халдварлалт 3.4% (162/4724) илэрснээс халдварт өртөх эрсдэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд өндөр байна. Хачигт боррелийн халдварын тархалт баруун аймгуудад зүүн аймгуудынхаас 10-15%-иар их байна.