Ganbat, Tsenguun
Loading...
Товч нэр
Ganbat, Tsenguun
Бүтэн нэр
Ganbat Tsenguun
Латин нэр
Ganbat Tsenguun
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний анхдагч өмөн оношоор элэг тайрах мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн тавиланд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа(2024-04-13) ;Г.Үнэнбат ;О.Аръяабилиг; ;Д.ЦэрэндоржБ.АмгалантуулҮндэслэл: Монгол Улсад элэгний анхдагч өмөн (ЭАӨ) 100.000 хүн амд 85.6 тохиолдол бүртгэгдэж 70% хожуу шатандаа оношлогдож байна1. ЭАӨ нь нийт хорт хавдрын шалтгаант нас баралтын 35%-ийг эзэлж байгаа ба хожуу шатандаа оношлогдсон ЭАӨ-ийн гол эмчилгээ нь элэг тайрах мэс засал эмчилгээ юм2. Иймээс бид энэхүү судалгаагаараа элэгний мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн хагалгаанаас хойш амьдарсан хугацаа, тавиланд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахаар зорилоо. Зорилго:Элэг тайрах мэс засал хийлгэсэн өвчтөний эмчилгээний дараах ЭАӨ-ийн тавиланд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлж, амьдрах чадварыг судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан, ретроспектив Когорт судалгааны загварыг ашиглаж ХСҮТ-ийн eHealth програм болон хавдрын дүн бүртгэл, урьдчилан сэргийлэх албаны мэдээг ашиглан 2015-2018 онуудад элэгний мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийөвчний түүхийг түүвэрлэн 7 жил дагаж мэс заслын дараах амьдарсан жилийн хувийг тооцоолон тавиланг тодорхойлсон. Үр дүн: Судалгааны орох шалгуурыг бүрэн хангасан 980 өвчтөнийг судалгаанд хамруулснаас хүйсийн харьцаа эр/эм 1.2:1, дундаж нас 60, мэс засал хийлгэхээс өмнөх хавдрын хэмжээг тодорхойлоход 65.3% (n=640) нь 5хүртэлх сантиметр хэмжээтэй, 34.6% (n=340) нь 5см-аас дээш хэмжээтэй байв. TNM-ийн үе шатны хувьд 0.1% I шат, 28.7% II шат, 47.5% III шат, 19.8% IV үе шатанд байсан. Гистологийн шинжилгээгээр өвчтөнүүдийн 19.4% нь элэгний циррозтой, 80.7% нь элэгний фиброзтой байв. Дээрх хугацаанд өвчтөнүүдэд олон хавдар үүсэх магадлал бага байсан (15.4%) бөгөөд хавдар дангаар үүссэн тохиолдол түгээмэл (84.6%) байсан. Цусан дахь АФП-ийн түвшиний дундаж хэмжээ 1886 нг/мл байсан. Элэг тайрах мэс засал эмчилгээний дараах хавдар дахилтгүй тавиланг 1 жил (82%), 3 жил (67.6%), 5 жил (44.3%)- ээр тооцоолов. Дүгнэлт: Элэг тайрах мэс засал хийлгэсэн өвчтний амьдрах дундаж хугацаа 6.675 жил байна.Мэс заслын дараа өвчтөнүүд урт хугацаанд амьдрахад хавдрын оношлогдох үеийн үе шат байх, хавдар тайрах хагалгааны тайралтын хэмжээ, хавдрын хэмжээ 5 см бага байх, хепатитийн олон вирүсийн хавсарсан халдвар зэрэг нь шууд нөлөөлж байна
