Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 4 of 4
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Коронавируст халдвар (SARS-CoV-2)-аар өвчлөгсдийг ялгаварлан гадуурхах асуудалд
    (2021-06-10) ;
    Р.Оюунгэрэл
    ;
    Д.Оюунсүрэн
    ;
    Б.Баттуяа
    ;
    С.Оюунгэрэл
    Коронавирүст халдвар (SARS-CoV-2)-аар өвчлөгсөд дэлхийн өнцөг булан бүрд гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтай тулгарч байгаа ба бид коронавирүст халдвараар өвчлөгсдийн ялгаварлан гадуурхалд өртсөн байдлыг өөрийн оронд анх удаа судлахыг зорилоо. Судалгааг дескриптив судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн ба 2020 оны 7 дугаар сараас 12 сарын хооронд ХӨСҮТ-д КОВИД-19 өвчний улмаас эмчлүүлсэн зөөвөрлөгдсөн халдварын 45, дотоодын голомтолсон халдварын 45, нийт 90 тохиолдлыг хамруулсан. Судалгааны өгөгдлийг STATA 15 програмаар шинжлэв. Судалгаанд хамрагдсан зөөвөрлөгдсөн тохиолдлын 14-73 насны (дундаж нас 29.7±1.4) нийт 45 тохиолдлын дотор эрэгтэйчүүд (n= 41) зонхилж байсан бол дотоодын голомтолсон халдварын 19-70 насны (дундаж нас 41.2±1.9) 45 эмчлүүлэгчид нь хүйсийн хувьд (эрэгтэй n=23, эмэгтэй n=22) эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эзлэх хувь ойролцоо байв. Судалгаанд хамрагдагсдын 90% нь нийгмийн ялгаварлан гадуурхалд, 87.8% нь өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалд өртсөн байлаа. Нийгмийн (p<0.001) болон өөрийн (p<0.003) ялгаварлан гадуурхал нь зөөвөрлөгдсөн халдварын үед дунд түвшинд түлхүү илэрч байсан бол дотоодын голомтолсон халдварын үед багаас их түвшинд илэрч байсан нь тус тус статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Нийгмийн ялгаварлан гадуурхал, өөрийгөө ялгаварлан гадуурхах байдал нь хоорондоо хүчтэй хамааралтай (r=0.677*, p<0.001) байсан ба нийгмийн ялгаварлан гадуурхалын оноо нэгээр нэмэгдэхэд өөрийгөө ялгаварлан гадуурхах нь 0.664 оноогоор нэмэгдэж байв (Prob>F=0.001, r2=0.47, p<0.001). Судалгаанд хамрагдагсдын 90% нь нийгмийн, 87.8% нь өөрийн ялгаварлан гадуурхалд өртөж байна. Нийгмийн ялгаварлан гадуурхалд өртөх нь өөрийгөө ялгаварлан гадуурхах байдлыг нэмэгдүүлж байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    COVID-19 өвчний үеийн ялгаварлан гадуурхалтыг сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын байдалтай харьцуулан судлах
    (2022-04-28)
    Б.Баттуяа
    ;
    ;
    Д.Оюунсүрэн
    Үндэслэл: Хувь хүнийг өвчилсөн өвчнөөр нь бусдаас гадуурхан, иргэний эрхийг хязгаарлах, хасахыг өвчнөөр нь ялгаварлан гадуурхах үзэл хэмээн нэрлэх бөгөөд дэлхий дахинаа COVID-19 цар тахал эхэлснээс хойш хүн амын дунд уг өвчнөөр өвдсөн иргэдийг ялгаварлан гадуурхах нь олон хэлбэрээр илэрч байна. Бид COVID-19 өвчнөөр өвдсөн иргэдийн сэтгэл түгшилт болон ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдлыг судлан тогтоохыг зорьсон юм. Арга, аргачлал: Судалгааг тойм судалгааны агшингийн загвараар онлайн асуумж судалгааны аргыг ашиглан зохион байгуулав. Үр дүн: Шинээр COVID-19 өвчтэй болох нь батлагдсан 18-85 насны, нийт 265 эмчлүүлэгч бөглөсөн бөгөөд 67.2% (n=178) нь эмэгтэй, 71.3% нь дээд боловсролтой, өрхийн дундаж орлого 1000000-2000000 төгрөг байв. Судалгаанд оролцогсодын 62.26%-д нь сэтгэл түгшилт; 66.42%-д (n=176) нь сэтгэл гутрал илэрч байв. Эмэгтэй хүйсийн оролцогчдод сэтгэл гутрал (p=0.005) болон сэтгэл түгшилтийн (p=0.001) түвшин илүү байсан. Нийт оролцогчийн 98% нь ялгаварлан гадуурхалд өртсөн байсан ба тэдний 36%-д нь өөрийн гадуурхалтын түвшин дунд зэрэг, 61.9%-д нь өөрийн гадуурхалтын түвшин өндөр байсан. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалтай тодорхойлогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (x2=8.172; p=0.017) байсан бол нийгмийн (x2=2.74; p=0.254) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдал нь хүйсийн хувьд ялгаагүй байв. Сэтгэл түгшилтийн илрэлийг нийгмийн (x2=19.47; p=0.003) ба өөрийн (x2=37.27; p=0.001) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдлын түвшингээр харьцуулахад, статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: COVID-19 өвчнөөр өвчлөгсөд нийгмийн болон өөрийн ялгаварлан гадуурхалтанд 98% өртсөн бөгөөд сэтгэл түгшилтийн илрэлийн түвшингээс хамааран нийгмийн (p=0.003) ба өөрийн (p=0.001) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдал ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон боловч сэтгэл гутралын илрэлээс ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүд статистик ач холбогдол бүхий ялгаагүй илэрч байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    КОВИД-19 өвчний үеийн ялгаварлан гадуурхалтын байдал ба сэтгэцийн зарим үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан нь
    (2022-11-12)
    Б.Баттуяа
    ;
    ;
    Д.Оюунсүрэн
    Үндэслэл: Халдварт өвчинд нэрвэгдсэнээр ялгаварлан гадуурхалт болон гутаан доромжлолд өртөх нөхцлийг бүрдүүлдэг. Учир нь аливаа халдварт өвчин бол халдвартай хүмүүсийг нийгэм дэх үүргээ гүйцэтгэхэд нь хязгаарлалт үүсгэх, эсвэл халдварт нэрвэгдэгсдийг үхэлд хүргэснээр олон нийтийн амьдрах чадварт заналхийлэл учруулах болно (Smith RA, Hughes D; 2014). Бид КОВИД-19 өвчнөөр өвдсөн иргэдийн ялгаварлан гадуурхалтын байдал ба сэтгэцийн зарим үзүүлэлт хоорондын холбоо хамаарлыг тодорхойлох зорилго тавин энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Арга, аргачлал: Судалгааг тойм судалгааны агшингийн загвараар онлайн асуумж судалгааны аргыг ашиглан зохион
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн хөл хорионы нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлсэн цахим судалгааны дүн
    (2021-06-10)
    Б.Баттуяа
    ;
    ; ;
    В.Өнөмөнх
    ;
    Д.Оюунсүрэн
    . Үндэслэл: Шинэ SARS-CoV-2 халдварын цар тахлаас улбаатай хөл хорионы энэ үеэр эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийтийн дунд гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэлийн түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн шинжүүд бүртгэгдсээр байгаа билээ. Энэхүү судалгааны зорилго нь хөл хорионы нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дунд тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг илрүүлэхэд чиглэсэн болно. Материал, аргазүй: Энэхүү судалгааг тойм судалгааны агшингийн загвараар хийв. Бид тусгайлан боловсруулсан цахим асуумжийг ашиглан мэдээллийг цуглууллаа. Үр дүн: Судалгаанд эрүүл мэндийн бүх шатны байгууллагад ажилладаг 21-58 насны нийт 161 ажилтан оролцсоноос 61 нь эрэгтэй, 100 нь эмэгтэй хүйсийнх, дундаж нас 39.5 ± 8.8 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 25-34 насныхан илүү олон байлаа. Нийт судалгаанд хамрагдагсдын 67.7% (n=109) нь 7 хүртэлхи цагийн хугацааг гар утасны хэрэглээнд зарцуулж байгаа, 74.5% (n=120) нь халдвараас айж байгаа гэж үнэлсэн бөгөөд 29.8% (n=48) нь маш ихээр халдвараас айж байна хэмээн хариулжээ. Судалгаанд хамрагдагсдын 59% нь сэтгэлийн түгшүүртэй, 44% нь сэтгэл гутралд орсон байлаа. Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллагсдад ажлаас халшрах хамшинжийн илрэлийн түвшин эрүүл мэндийн бусад шатлалын байгууллагад ажилладаг оролцогчдоос илүү, ялангуяа ажлын бүтээмж бууралтын түвшин бусдаас илүү өндөр байсан боловч статистик ач холбогдолгүй (x2=2.64; p=0.45) байв. Дүгнэлт: Хөл хорионы нөхцөлд ажиллаж буй бүх шатны эрүүл мэндийн ажилтнуудын 59% нь сэтгэлийн түгшүүртэй, 44% нь дунд зэргээс хүнд зэргийн сэтгэл гутралтай, 74.5% нь халдвараас айх айдастай байлаа. Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллагсдад ажлаас халшрах хамшинжийн илрэлийн түвшин илүү өндөр боловч статистик ач холбогдолгүй (x2=2.64; p=0.45) байв.