З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SARS-CoV-2 халдварын улмаас АШУҮИС-ийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээг судалсан дүн(2022-12-26) ;А.Монголжин; ; Yндэслэл: SARS-CoV-2 халдвар дэлхий дахинаа эрчимтэй тархаж Цар тахал цар тахлын хэмжээнд хүрсэн нь хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн Сэтгэцийн эрүүл мэнд хэрэгцээ, тусламж үйлчилгээ хэчнээн чухал болохыг илүүтэй ойлгох, Хэрэгцээ мэдрэх боломжийг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл цар тахал нь хүн амын Тусламж үйлчилгээ сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл мэндийн сайн сайхан байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн. Ялангуяа SARS-CoV-2 халдвар батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд халдварын алсын үр дагавраас айх, халдвар бусдад тараах, үхэхээс айх зэрэг айдас, нийгмийн ялгаварлан гадуурхалд өртөх, сэтгэл түгшилтийн шинжүүд илүүтэй илэрснээр сэтгэл гутрал, нойрны хямралд өртөж зарим тохиолдолд амиа егүүтгэх оролдлого хийх, амиа егүүтгэхэд ч хүрэх эрсдэлтэй болох талаар дурджээ. Иймд бид SАRS-CoV-2 батлагдан АШУҮИС-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тухайн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зарим байдал, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг зайлшгүй судлах шаардлагатай гэж үзлээ. Зорилго: SARS-CoV-2 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тухайн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зарим байдал, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээг судлан тогтооход оршино. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны эмнэлэгт суурилсан агшингийн загвараар, асуумж судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Судалгаанд 2021 оны 5-8-р сард АШУҮИС-ийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 399 эмчлүүлэгчийг сайн дурын үндсэн дээр хамруулав. Статистик боловсруулалтыг STATA 15.1 программаар тооцоолсон. Үр дүн: Бидний судалгаанд 18-85 насны 399 эмчлүүлэгч хамрагдсан ба дундаж нас нь 40.5±0.7 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 56% нь эмэгтэй (n=224), хүйсийн харьцаа 1.28:1 байв. Эмчлүүлэгсэд нь судалгаанд хамрагдах үедээ эмчилгээний 1-12 дахь хоногтоо эмчлүүлж байсан ба дундаж ор хоног 8.4±0.9 байв. Судалгааны үр дүнгээс үзвэл 52.4% (n=209) нь сэтгэл гутрал, 80% (n=318) нь сэтгэл түгшилттэй, 49%-д (n=194) нойрны хямрал илэрсэн ба 6%-д (n=24) нь гэмтлийн дараах стрессийн эмгэг, 98% (n=392) нь нийгмийн ялгаварлан гадуурхалд, 97.5% (n=389) нь өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалд өртсөн байв. Ялгаварлан гадуурхалтын түвшинг үнэлэх сорилын найдвартай байдлыг Кронбахын коэффициентоор тооцож үзэхэд нийгмийн ялгаварлан гадуурхалтыг үнэлэх сорил α=0.90, өөрийгөө ялгаварлан гадуурхах байдлыг үнэлэх сорилынх α=0.89 байв. Судалгаанд хамрагдагсдаас “Ковид өвчнөөр өвчилсөн хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй юу?” гэсэн асуултанд дийлэнх хувь нь буюу 69% (n=276) нь хэрэгтэй гэж хариулсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал илэрсэн эмчлүүлэгчдийн дийлэнх хувь нь ковид өвчнөөр өвчилсөн хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байгаа боловч бусад бүлгүүдтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Судалгаанд ашигласан хувь хүний сэтгэлзүйн хэв шинжийг тодорхойлох-EPI сорилын найдвартай байдлыг судлан үзэхэд α=0.81 байв. Дүгнэлт: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн олонх нь сэтгэл гутрал, сэтгэл түгшил, нойрны хямралтай, нийгмийн болон өөрийгөө ялгаварлан гадуурхах зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан байдалтай, асуумжаар 69% нь тусламж хэрэгтэй хэмээн хариулснаас үзвэл өвчлөгсдөд сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19 цар тахлын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн түгээмэл тохиолдох сэтгэцийн эмгэгийн эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2025-12-05); ;А.Монголжин; ;М.УранчимэгМ.ЕликҮндэслэл: Ковид-19 цар тахал нь нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд төдийгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD), хавсарсан эмгэг зэрэг өвчлөлийг нэмэгдүүлсэн тухай судлаачид онцолсоор байна. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, ГДСЭ (PTSD) зэрэг сэтгэцийн эмгэгийн тархалтыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох. Манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил харьцангуй цөөн байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон. Зорилго: Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, ГДСЭ (PTSD) зэрэг сэтгэцийн эмгэгийн тархалтыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг, Төв эмнэлэг, болон Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд судалгааг хийсэн. Судалгаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нийт 552 оролцогч (399 тохиолдлын бүлэг, 153 хяналтын бүлэг) оролцсон. Сэтгэл гутрал (PHQ-9 ≥10), сэтгэл түгшилт (GAD-7 ≥10), нойргүйдэл (ISI ≥15), ГДСЭ - PTSD (PCL-5 ≥33) - ийг стандарт хэмжүүрээр үнэлэв. Хи-квадрат тест, бинар логистик регрессийн аргаар (бүлэг, нас, хүйсээр засварласан харьцуулсан харьцаа [cOR/aOR], 95% итгэх интервал [CI]) шинжилсэн. Үр дүн: Тохиолдлын бүлэгт сэтгэл гутрал (23.1% vs. 13.7%, p=0.015, cOR=1.884 [1.124-3.156]), сэтгэл түгшилт (16.8% vs. 11.1%, p=0.096), аль нэг сэтгэцийн эмгэг (18.0% vs. 13.7%, p=0.225) өндөр байсан бол нойргүйдэл бага (19.5% vs. 30.1%, p=0.008). PTSD хоёр бүлэгт бага (1.8% vs. 0.7%, p=0.333). Эрсдэлийн хүчин зүйлс: Эмэгтэй хүйс (p<0.001), залуу нас (p=0.004), ажилгүй байдал (p=0.017), өмнөх сэтгэлийн гэмтэл (p<0.001). Ковидын шинж тэмдэг (амьсгалахад бэрхшээлтэй) сэтгэл гутралын эрсдэлийг нэмэгдүүлсэн (p<0.001, cOR=2.828 [1.708-4.682]). Дүгнэлт: Ковид-19ийн эмнэлгийн хэвтэлт нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн эрсдэлийг нэмэгдүүлж, хүн ам зүй, эмнэлзүйн шинж тэмдэг зэрэг хүчин зүйлстэй хамааралтай төдийгүй цаашид уг бүлэгт чиглэсэн арга хэмжээ нь чухал болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Validation of the parent version of the Strengths and Difficulties Questionnaire (SDQ) to screen mental health problems among school-age children in Mongolia(2021-04) ;Aoki, Ai ;Ganchimeg, Togoobaatar; ; Gundegmaa, LkagvasurenBACKGROUND: Child and adolescent mental health problems are urgent health issues in low- and middle-income countries. To promote child and adolescent mental health services, simple validated screening tools are helpful. In Mongolia, the Strengths and Difficulties Questionnaire (SDQ), an internationally used child and adolescent mental health screening tool for children aged 4-17, was translated but not yet validated. To use the questionnaire appropriately, validation is necessary. METHODS: Children at 4th year at elementary school (community sample) and children visited psychiatric outpatient service (clinical sample) were recruited and their parental version of the SDQ was compared. The discriminating ability of the parental version of the SDQ was examined using Receiver Operating Characteristics (ROC) analysis on the SDQ total difficulties score. The area under the ROC curve (AUC) was used as a measure. Cut-off score was determined by normative banding that categorizes children with the highest 10% score range as abnormal and the second highest 10% as borderline following the original method; this cut-off score was compared with the cut-off score candidates with good balance between sensitivity and specificity using ROC analysis. RESULTS: We included 2301 children in the community sample, and 429 children in the clinical sample. Mean age was 9.7 years (SD 0.4, range 8.3-12.0) among the community sample and 10.4 years (SD 3.8, range 4.0-17.8) among the clinical sample. The mean total difficulties score was 12.9 (SD 4.8) among the community sample and 20.4 (SD 6.2) among the clinical sample. A total of 88.8% of the community sample and 98.8% of the clinical sample answered the SDQ. Using ROC analysis, the AUC was 0.82 (95% confident interval 0.80-0.85), which meant moderate discriminating ability. Using normative banding, the borderline cut-off score was 16/17 and abnormal cut-off score was 19/20. For cut-off scores of 16/17 and 19/20, sensitivity was 71.9 and 53.8% and specificity was 78.5 and 90.5%, respectively. The cut-off score candidates by ROC analysis were 16/17 and 17/18. CONCLUSIONS: The parental version of the SDQ had moderate discriminating ability among Mongolian school-age children. For the screening of mental health problems among community children, cut-off score of 16/17 is recommended.Scopus© Citations 18
