З.Хишигсүрэн
Loading...
Товч нэр
З.Хишигсүрэн
Бүтэн нэр
Зууннаст Хишигсүрэн
Латин нэр
Khishigsuren Zuunnast
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, COVID-19 өвчний үеийн ялгаварлан гадуурхалтыг сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын байдалтай харьцуулан судлах(2022-04-28) ;Б.Баттуяа; Д.ОюунсүрэнҮндэслэл: Хувь хүнийг өвчилсөн өвчнөөр нь бусдаас гадуурхан, иргэний эрхийг хязгаарлах, хасахыг өвчнөөр нь ялгаварлан гадуурхах үзэл хэмээн нэрлэх бөгөөд дэлхий дахинаа COVID-19 цар тахал эхэлснээс хойш хүн амын дунд уг өвчнөөр өвдсөн иргэдийг ялгаварлан гадуурхах нь олон хэлбэрээр илэрч байна. Бид COVID-19 өвчнөөр өвдсөн иргэдийн сэтгэл түгшилт болон ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдлыг судлан тогтоохыг зорьсон юм. Арга, аргачлал: Судалгааг тойм судалгааны агшингийн загвараар онлайн асуумж судалгааны аргыг ашиглан зохион байгуулав. Үр дүн: Шинээр COVID-19 өвчтэй болох нь батлагдсан 18-85 насны, нийт 265 эмчлүүлэгч бөглөсөн бөгөөд 67.2% (n=178) нь эмэгтэй, 71.3% нь дээд боловсролтой, өрхийн дундаж орлого 1000000-2000000 төгрөг байв. Судалгаанд оролцогсодын 62.26%-д нь сэтгэл түгшилт; 66.42%-д (n=176) нь сэтгэл гутрал илэрч байв. Эмэгтэй хүйсийн оролцогчдод сэтгэл гутрал (p=0.005) болон сэтгэл түгшилтийн (p=0.001) түвшин илүү байсан. Нийт оролцогчийн 98% нь ялгаварлан гадуурхалд өртсөн байсан ба тэдний 36%-д нь өөрийн гадуурхалтын түвшин дунд зэрэг, 61.9%-д нь өөрийн гадуурхалтын түвшин өндөр байсан. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалтай тодорхойлогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (x2=8.172; p=0.017) байсан бол нийгмийн (x2=2.74; p=0.254) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдал нь хүйсийн хувьд ялгаагүй байв. Сэтгэл түгшилтийн илрэлийг нийгмийн (x2=19.47; p=0.003) ба өөрийн (x2=37.27; p=0.001) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдлын түвшингээр харьцуулахад, статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: COVID-19 өвчнөөр өвчлөгсөд нийгмийн болон өөрийн ялгаварлан гадуурхалтанд 98% өртсөн бөгөөд сэтгэл түгшилтийн илрэлийн түвшингээс хамааран нийгмийн (p=0.003) ба өөрийн (p=0.001) ялгаварлан гадуурхалтанд өртсөн байдал ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон боловч сэтгэл гутралын илрэлээс ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүд статистик ач холбогдол бүхий ялгаагүй илэрч байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хорт хавдрыг даван туулагчдын нийгэм-сэтгэл зүйн байдал болон гутаан гадуурхагдсан түвшинг судалсан дүн(2026-04-16) ;Б.Ирмүүн ;Т.Золжаргал ;Э.Мөнхболор ;М.ЯгаанзулД.ОюунсүрэнҮндэслэл: Хорт хавдар нь бие махбодын эмгэг төдийгүй хувь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаанд гүнзгий нөлөө үзүүлдэг цогц асуудал юм. Хавдрын талаарх олон нийтийн буруу ташаа ойлголт, үхэлтэй адилтгах хандлага болон «өөрөөс нь хамаардаг» хэмээн буруутгах үзэл нь даван туулагчдын дунд нийгмийн гутаан гадуурхалт (стигма)-ыг бий болгодог. Энэхүү гутаан гадуурхалт нь өвчтөний эмчилгээний идэвх, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг тул даван туулагчдын туршлагад тулгуурлан нийгмийн хандлагыг үнэлэх зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Хорт хавдрыг даван туулагчдын өдөр тутмын амьдралын туршлага, нийгмийн зүгээс ирэх гутаан гадуурхалтыг үнэлж, сэтгэл зүйн хүндрэл болон дэмжлэгийн хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Холимог судалгааны аргыг ашиглав. Тоон судалгаанд Cancer Stigma Scale (CASS) болон Attitudes Toward Cancer Questionnaire (ATCQ) асуумжуудыг орчуулан, агуулгын хүчин төгөлдөр байдлыг (CVI) шинжээчийн багаар үнэлүүлж, туршилт судалгаагаар (FVI) баталгаажуулсан. Чанарын судалгаанд даван туулагчидтай бүлгийн ярилцлага хийж, стресс даван туулах чадварыг сэтгэл зүйн сорилоор үнэлэв. Үр дүн: Тоон судалгаанд 33.82±13.7 насны 207 хүн (68% эмэгтэй) хамрагдлаа. Хавдрын талаарх гутаан гадуурхалд дунд түвшинд өртсөн бөгөөд ялангуяа «өвчний ноцтой байдал» болон «хувь хүний хариуцлага»-тай холбосон сөрөг хандлага давамгайлж байв. Чанарын судалгаагаар онош сонсох үеийн сэтгэл зүйн хариу үйлдэлд эмчийн харилцаа, гэр бүлийн дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй нь тогтоогдлоо. Хэт өрөвдөх эсвэл хөндийрөх нийгмийн хандлага нь сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлдэг бол энгийн харилцаа, бодит урам зориг нь хамгийн үр дүнтэй дэмжлэг болж байна. Дүгнэлт: Хорт хавдрыг даван туулагчдад үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн дэмжлэгийг сайжруулахын тулд эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцааны ур чадварыг дээшлүүлэх, олон нийтийн дунд хавдрын талаарх зөв ойлголтыг төлөвшүүлэх, даван туулагчдын дэмжлэгийн бүлгийн үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай.
