Х.Даариймаа
Loading...
Товч нэр
Х.Даариймаа
Бүтэн нэр
Хүрэлбат Даариймаа
Латин нэр
Khurelbat Daariimaa
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэвтээ дэгд (Gentiana decumbens L.f. ) ургамлын бичил бүтэц ба гистохимийн судалгаа(2025-12-05) ;Б.Нурдана ;Л.Дэнсмаа ;Б.Энхтуул ;Б.МөнхзулҮндэслэл: Монгол орны Gentianaceae овгийн ургамлууд гашуун иридойд гликозид, флавоноид, полифенолт нэгдлээр баялаг бөгөөд уламжлалт анагаах ухаанд хоол боловсруулалт, элэг хамгаалах, халуун дарах зэрэгт өргөн хэрэглэгддэг. Эдгээрээс тархмал зүйл болох Хэвтээ дэгд (Gentiana decumbens L.f.)-ийн бичил бүтэц, гистохимийн талаарх стандарчлагдсан мэдээлэл хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хэвтээ дэгд ургамлын газрын дээд ба доод хэсгийн бичил бүтцийн онцлогийг тодорхойлж, гистохимийн аргаар цардуул, полисахарид, фенолт нэгдлүүдийн тархцыг илрүүлэх. Арга, аргачлал: 2024 оны 7-р сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас түүсэн дээжийг салхитай сүүдэрт хатаав. Микроскопийн шинжилгээнд ус-спирт-глицерин (1:1:1) уусмалд 24 цаг дэвтээж зөөлрүүлэн, гар микротомоор иш, навч, үндэс, цэцгийн (дохиур, дэлбээ, суудал/ хальс) хөндлөн ба тууш зүслэг бэлтгэв. Тунгалагжуулалтад 10% хлоралгидрат хэрэглэв. Будахдаа: калийн бихромат (K₂Cr₂O₇), төмрийн (III) хлорид (FeCl₃), люголь (I₂+KI), тимол+концентрацитай H₂SO₄, метилен хөх зэргийг ашиглав. Бэлтгэлийг глицеринээр цэвэрлээд Olympus гэрлийн микроскопоор 40х, 100х өсгөлтөөр ажиглаж, 12 MP камерын зураглалаар баримтжуулав. Үр дүн: Навч: дорсивентрал зохион байгуулалттай, дээд талдаа нягт палисадын паренхим, доод талдаа завсар ихтэй сийрэг мезофилл, гипостомат байрлалтай амсрын эс, судлын орчмын колленхим ажиглагдсан. Гистохимид судалсан урвалжууд сөрөг (цардуул/фенол илрээгүй). Иш: гаднаас эпидермисөргөн кортикстасралтгүй склеренхимын бөгждотор талд 12–15 эвколлатерал судлын багцөргөн төв паренхим ажиглагдсан. K₂Cr₂O₇-д бор-шаргал будагдалт (полифенол/лигнин), люголиор хүрэн-бор (цардуул) эерэг; FeCl₃, метилен хөх, тимол+H₂SO₄ ихэнхидээ сөрөг (хөндлөн зүслэг). Харин ишний тууш зүслэгт люголь (цардуул) ба тимол+H₂SO₄ (полисахарид) эерэг. Үндэс: анхдагч байгууламжтай радиаль ксилем-флоэм; тод эндодерми (каспарын зурвас), перицикл. K₂Cr₂O₇ ба FeCl₃-д эерэг (фенолт нэгдэл/лигнин), люголиор паренхимд цардуул элбэг. Цэцгийн суудал/хальс: зузаан кутикултай эпидермис, трихом, гадна-төв паренхим; олон жижиг хаалттай дамжуулах багц (амфивазал маягийн зураглал). K₂Cr₂O₇, FeCl₃ эерэг (полифенол/ флавоноид, таннин), люголь эерэг (цардуул), тимол+H₂SO₄ хэсэгчлэн эерэг (полисахарид). Дохиур (тууш): эпидермис, эндотец, тоосны уут, дамжуулах багц тод, K₂Cr₂O₇, люголь, FeCl₃ эерэг будагдалт ажиглагдав. Дүгнэлт: G.decumbens-ийн анатомийн зураглал нь хуурай, өндөр гэрэлтэй орчинд тохирсон механик бэхжилт (склеренхимын бөгж), фотосинтетик үр ашиг (нягт палисад), нөөц хуримтлал (төв/кортикс паренхим дахь цардуул)-ыг харууллаа. Гистохимийн аргаар үндэс, иш, цэцгийн эрхтэнд полифенолт нэгдэл болон цардуул/полисахарид локалчлогдож, навчанд илрээгүй нь эрхтэн хооронд бодисын хуримтлал ялгаатайг нотлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үсхий нохойн хэл (Panzerina lanata (l.)) ургамлын бичил бүтэц ба түүнд агуулагдах зарим биологийн идэвхт бодисын чанарын үнэлгээ(2026-09-15) ;Ц.Амаржаргал ;Б.Энхтуул ;Б.Номин ;Б.БуянжаргалҮндэслэл: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь Монгол орны уул, хээр, говийн бүсийн олон төрлийн экосистемд өргөн тархсан ургамал бөгөөд ардын уламжлалт анагаах ухаанд үе мөч, булчингийн үрэвсэл намдаах, элэгний халуун арилгах, цусны даралт бууруулах, шээс хөөх, хаван болон хавдрын үед хэрэглэж ирсэн. Монгол болон Хятадын уламжлалт анагаах ухаанд ижил төстэй байдлаар ашиглагддаг нь уг ургамлын эмчилгээний ач холбогдол, биологийн идэвх өндөртэйг болохыг харуулж байна. 2019 оноос хойш хийгдсэн цөөнгүй судалгаагаар Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь фенолт нэгдэл, флавоноид, антиоксидант идэвхтэй бодисоор баялаг болох нь тогтоогдсон боловч Монгол орны нөхцөлд ургадаг зүйлийн бичил бүтэц, гистохимийн онцлогийн судалгаа хомс байгаан бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын бичил бүтцийн онцлогийг тодорхойлж, гистохимийн аргаар цардуул, полисахарид, фенолт нэгдлүүдийн тархцыг илрүүлэх болон нийлбэр полифенолт, флавноид болон антиоксидант идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид бичил бүтцийн шинжилгээнд ус-спирт-глицерин 1:1:1 харьцаатай (Strich-Fleming уусмал) уусмалд 24 цаг дэвтээж зөөлрүүлэн, гар аргаар иш, үндэс, цэцгийн дэлбээн хөндлөн ба тууш зүслэг бэлтгэв. Тунгалагжуулалтад 10% хлоралгидратын уусмал ашиглав. Гистохимийн шинжилгээг калийн бихромат (K₂Cr₂O₇), төмрийн (III) хлорид (FeCl₃), люголь (I₂/KI), тимол(C₁₀H₁₄O)+концентрацитай хүхрийн хүчил (H₂SO₄), метилен хөх (C₁₆H₁₈ClN₃S), драгендорфийн уусмалыг ашиглав. Бэлтгэсэн дээжийг глицеринээр цэвэрлээд Olympus гэрлийн микроскопоор x40, x100 өсгөлтөөр ажиглаж, 12 MP камер ашиглан зургийг баримтжуулав. Үр дүн: Ургамлын үндэс, иш, цэцгийн дэлбээний бичил бүтцийг судлахад үндэсний төв цилиндрт дамжуулах эдүүд болох ксилем, флоэм болон камбийн эдүүд тод ялгарч, зохион байгуулалттай байрласан байв. Хөндлөн болон тууш зүслэгт ксилем, флоэмийн эдүүдийн бүтэц тодорхой ажиглагдсан. Ксилемийн шаталсан хэлбэрийн трахей нь ус, эрдэс бодисын дамжуулалт болон механик бат бөх байдлыг хангаж байлаа. Ишний ксилемд спираль болон шаталсан хэлбэрийн трахейнүүд зэрэгцэн оршиж, механик тогтвортой байдал, бодисын солилцоог дэмжиж байна. Цэцгийн дэлбээ нь давхар ханатай, нэг бөөмт эстэй бөгөөд цэцгийн үр нь меристемийн эдээс тогтож, тасралтгүй эсийн хуваагдлаар ургамлын өсөлт, эдийн ялгаралыг зохицуулж байна. Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын иш, үндэсний хөндлөн ба тууш зүслэг, мөн цэцгийн дэлбээний зүслэгт эфирийн тос, полифенолт нэгдэл (танин, флавноид), цардуул буйг илрүүлэв. Дүгнэлт: Panzerina lanata (L.)-ийн бичил бүтэц, гистохимийн болон фитохимийн шинжилгээгээр биологийн идэвхт нэгдлүүд илэрч, уг ургамлыг эмийн ургамлын түүхий эдийн чанарын үнэлгээнд ашиглах боломжтойг харууллаа.
