Х.Даариймаа
Loading...
Товч нэр
Х.Даариймаа
Бүтэн нэр
Хүрэлбат Даариймаа
Латин нэр
Khurelbat Daariimaa
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мана-4 мөхлөг эмийн чанарыг үнэлсэн стандартчиллын судалгааны үр дүн(2024-11-07); ;Б.Бүжинлхам ;Б.Сугармаа ;Д.БатдоржБ.БаттулгаҮндэслэл: Сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг эм, тан болон байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг эмийг стандартчилах, мөн тэдгээрийг хэрэглэхэд хялбар, орчин үеийн эмийн хэлбэрт оруулах хандлага нэмэгдэж байна. Иймд Мана-4 танг сонгон авч, хэрэглэхэд хялбар болгон мөхлөг эмийн хэлбэрт оруулсан эмийн чанарыг үнэлж, стандартчилах нь энэхүү судалгааны үндэслэл болов. Зорилго: Мана-4 мөхлөг эмийн чанарыг судлах, үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл боловсруулах. Арга, аргачлал: Бид Эм судлалын хүрээлэнгийн Эмийн химийн сектор, Технологийн секторыг түшиглэн энэхүү судалгааг хийж гүйцэтгэв. Мана-4 мөхлөг эмийн гадна байдлыг харааны мэдрэхүйн аргаар, дундаж жин, жингийн хэлбэлзэл, жижиг хэсгийн хэмжээг жингийн аргаар, нийлбэр полифенолт нэгдэл, алкалоид, полисахаридыг спектрофотометрийн аргаар тус тус тодорхойлов. Үр дүн: Мана-4 мөхлөг эм нь шаргалдуу өнгөтэй, нэгэн төрлийн нарийн мөхлөг, дундаж жин, жингийн хэлбэлзэл нь 2 г±1.06%, жижиг хэсгийн хэмжээ 1.28±0.12%, дисперсжилт 2 минут, нийлбэр полифенолт нэгдэл 0.69±0.016%, нийлбэр алкалоид 0.27±0.006%, нийлбэр полисахарид 12.11±0.078% агуулагдаж байгааг тодорхойлогдлов. Дүгнэлт: 1. Мана-4 мөхлөг нь нь усанд бүрэн уусаж жигд тархсан ба гаднын ямар нэгэн хольцгүй, дундаж жин нь 2.01±0.022г, чийглэгийн хэмжээ 1.05±0.02% байгаа нь мөхлөгт тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байна. 2. Мана-4 мөхлөг эмэнд агуулагдах гол үйлчлэгч нэгдлийн тоо хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойлсон ба цаашид дээрх үзүүлэлтүүдээр үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл боловсруулах боломжтой болох нь батлагдав. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн стандартчиллын үнэлгээ(2024-05-13); ;Я.Баярмаа ;Э.Буянжаргал ;Б.ЭнхтуулҮндэслэл: Ургамлын гаралтай уламжлалт эм нь олон мянган жил хэрэглэгдэж ирсэн, судлагдсан ба энэ нь хүний бие махбодод нийцэлтэй, хор аюул багатай, эмчилгээний идэвхтэй байдгаараа онцлог бөгөөд уламжлалт эмийн бэлдмэлийн эрдэм чадлыг судлан тогтоосны үндсэн дээр орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан эмийн хэлбэр боловсруулан үйлдвэрлэж, хэрэглэх нь ихээхэн ирээдүйтэй бөгөөд импортын эмийн бэлдмэлийг орлох идэвх өндөртэй, гаж нөлөө багатай, хямд үнэтэй эмээр хангах нь эдийн засгийн болон онол практикийн чухал ач холбогдолтой юм. Иймд уламжлалт анагаах ухаанд олон жилийн турш хэрэглэж ирсэн. Брайву-3 тан эмийг сонгон авч эмийн найрлагыг хэвээр үлдээн тосон түрхэц хэлбэрт оруулж гарган авсан тосон түрхэцийн чанарыг үнэлж, хэрэглэхэд илүү хялбар болгох нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болов. Зорилго: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори” болон “Эм зохион бүтээх лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Брайву-3 тосон түрхэцийн гадна байдлыг мэдрэхүйн эрхтнээр тодорхойлсон ба чанарын шалгуур үзүүлэлт болох нэгэн төрөл чанар, хүчлийн тоо, иодын тоо, саванжилтын тоо, нийлбэр полифенолт нэгдлийг тодорхойлов. Үр дүн: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэц нь цайвар шаргал өнгөтэй, нэгэн төрлийн, хүчлийн тоо 112 г/мл, саванжилтын тоо 35 мл/г, орчин pH-4.29, иодын тоо 4.283 г/мл, нийлбэр полифенолт нэгдэл 0.503% агуулагдаж байна. Дүгнэлт: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг Монгол Улсын Үндэсний Фармакопейн анхдугаар хэвлэл (2011) болон ОХУ, БНХАУын фармакопейн аргачлалаар тодорхойлов.
