Dashnyam, Altangadas
Loading...
Товч нэр
Dashnyam, Altangadas
Бүтэн нэр
Dashnyam Altangadas
Латин нэр
Dashnyam Altangadas
Албан тушаал
Судлаач
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын иргэдийн Д аминдэмийн хэмжээг КОВИД-19 цар тахлын үед судалсан дүн(2021-06-10); ;Э.Мөнхзориг ;Б.ХуланБ.АнхчимэгДэлхий дахинаа өргөн тархаад буй Ковид-19 цар тахлын халдварын эрсдэл болон хүндрэлийн зэргийг бодитой бууруулж буй хүчин зүйлсийн нэг нь цусан дахь Д аминдэмийн хэмжээ болохыг тодорхойлоод байгаатай холбогдуулан манай орны иргэдийн цусан дахь Д аминдэмийн хэмжээг тус цар тахлын үеийн хугацаатай холбон судлах зорилгоор нийт 6185 үйлчлүүлэгчдийн мэдээллийг цуглуулсан. Нийт үйлчлүүлэгчдийн 58.8% нь цусан дахь Д аминдэмийн хэмжээ багатай байсан бөгөөд уг үзүүлэлт насны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байсан бол харин хүйсийн бүлэгт ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Манай улсад КОВИД-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш үйлчлүүлэгчдийн цусан дахь Д аминдэмийн дундаж хэмжээ тус хугацаанаас өмнө үйлчлүүлсэн иргэдтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий (p<0.05) өндөр байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын хулганы ходоодонд үүсгэсэн шархлааны эдгэрэлтэд солкосерилийн үзүүлэх нөлөөг 7, 14, 28 хоногуудад харьцуулан судалсан дүн(2022-04-28); ;Б.Энхзул ;Э.Жавзандулам ;С.ЧимэгсайханБ.ХуланМанай улсын хүн амын дундах халдварт бус өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл орж, үүнээс ходоод, дээд гэдэсний шархлаа нь насанд хүрэгчдийн 10%-ийг эзэлж, сүүлийн жилүүдэд өвчлөл нэмэгдсээр байгаа судалгаа хэвлэгдсээр байна. Хүн амын эрүүл мэндийн 20082017 оны үзүүлэлтээс харахад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнөөс Ходоод дээд гэдэсний шархлаа өвчин нь зонхилон тохиолдож байна. Солкосерил нь хүчилтөрөгч, хоол тэжээлийн дутагдлын үед эд эрхтэнийг хамгаалах, тэдний нөхөн сэргэлтийг дэмжих, шархлааны эдгэрэлтийг хурдасгадаг үйлдэлтэй учраас ходоод, дээрх гэдэсний шархлаат эмгэгийг эдгээх, хамгаалах, шархны эдгэрэлтийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг байна. Бидний судалгааны үр дүнгээс үзэхэд Солкосерил ходоодны шархлаа өвчний үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгт хэрэглэвэл шархлааны эдгэрэлтийн талбайг хурдасгах, сорвижилтийн хугацааг багасгах, ходоод хамгаалах, нөхөн төлжилтийг сайжруулах, шархны сэдрэлтийн давтамжийг бууруулах зорилгоор хэрэглэхэд сайн талтай байна.
