Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын иргэдийн Д аминдэмийн хэмжээг КОВИД-19 цар тахлын үед судалсан дүн
    (2021-06-10) ;
    Э.Мөнхзориг
    ;
    Б.Хулан
    ;
    Б.Анхчимэг
    Дэлхий дахинаа өргөн тархаад буй Ковид-19 цар тахлын халдварын эрсдэл болон хүндрэлийн зэргийг бодитой бууруулж буй хүчин зүйлсийн нэг нь цусан дахь Д аминдэмийн хэмжээ болохыг тодорхойлоод байгаатай холбогдуулан манай орны иргэдийн цусан дахь Д аминдэмийн хэмжээг тус цар тахлын үеийн хугацаатай холбон судлах зорилгоор нийт 6185 үйлчлүүлэгчдийн мэдээллийг цуглуулсан. Нийт үйлчлүүлэгчдийн 58.8% нь цусан дахь Д аминдэмийн хэмжээ багатай байсан бөгөөд уг үзүүлэлт насны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байсан бол харин хүйсийн бүлэгт ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Манай улсад КОВИД-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш үйлчлүүлэгчдийн цусан дахь Д аминдэмийн дундаж хэмжээ тус хугацаанаас өмнө үйлчлүүлсэн иргэдтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий (p<0.05) өндөр байлаа.