М.Соёлмаа
Loading...
Товч нэр
М.Соёлмаа
Бүтэн нэр
Машбалжир Соёлмаа
Латин нэр
Mashbaljir Soyolmaa
Албан тушаал
Гэрээт багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Scopus Author ID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Association of Salivary Mucin-7 Levels with Dental Caries in Adults(Mongolian National University of Medical Sciences, 2022-04-01); ; ; Objectives: This study examines the potential relationship between the incidence of dental caries in adults and the level of mucin-7 glycoprotein, a specific parameter in saliva. Methods: In a case-control study, samples of whole unstimulated saliva from 40 volunteers in two different groups were classified according to the decayed, missing, filled teeth (DMFT) index. One group was caries-free (n = 17), and the other had severe carries (n = 23). We measured the level of mucin-7, salivary buffer system, and pH and examined for relationships to the DMFT index. Results: There was a statistically significant difference among the groups (p < 0.001) in the level of mucin-7, salivary buffer system, and pH. The DMFT index for case and control groups was calculated as 0 and 14.09 ± 3.78. There was a strong, negative relationship between the level of mucin-7 and the DMFT index. Conclusion: The development of dental caries is linked to a reduced concentration of mucin-7 in saliva. The level of mucin-7 may be clinically useful for evaluating dental caries risk. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний эмч нарын ажил мэргэжилтэй холбоотой стресс үүсгэгч хүчин зүйлийг судалсан дүн(2023-05-22) ;Г.Сайнзаяа ;Ч.Батжаргал; Үндэслэл: Судалгаагаар шүдний эмч нарын талаас илүү хувь нь мэргэжлээс шалтгаалах стресст өртсөнөөс тэдний ажлын бүтээмж буурах төдийгүй амьдралын чанарт ч сөрөгөөр нөлөөлж буй нь батлагджээ.11 Стрессийн нөлөөнд тогтмол өртсөнөөр хувь хүн оюун санаа, бие махбод, сэтгэлзүйн хувьд ядарч үйлчлүүлэгч, хамтран ажиллагсаддаа сөрөг, хайхрамжгүй хандах, ажилдаа хэт их санаа зовсноос сэтгэл санааны тогтворгүй байдалд орж байгааг тэмдэглэсэн байна. Зорилго: Шүдний эмч нарын ажил мэргэжилтэй холбоотой стресс үүсгэх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Аналитик судалгааны агшингийн загвараар Улаанбаатар хотод мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй шүдний эмч нараас санамсаргүй түүврийн аргаар сонгон, ерөнхий мэдээлэл, мэргэжлийн стресс үүсгэгч хүчин зүйлс, стрессийг даван туулах арга, үр нөлөөг үнэлэх 42 асуулт бүхий асуумжыг ашиглан хийж, үр дүнг SPSS-25 программаар боловсруулалт хийв. Үр дүн: Энэ судалгаанд 289 шүдний эмч хамрагдсанаас эмэгтэй 222 (77%) нь, эрэгтэй 67 (23%) нь байв. Нийт эмч нарын 60.6% нарийн мэргэшил эзэмшсэн байв. Шүдний эмч нарт 55.5%-д хүний нөөцийн дутагдалтай байдал, 51.5%-д цалин орлого хангалтгүй, 53.3%-д цагт баригдаж олон хүн үзэх зэрэг хүчин зүйлүүд нь хамгийн их мэргэжлийн стресс үүсгэж байв. Нарийн мэргэшил эзэмшсэн шүдний эмч нар ажлын орчны таагүй байдал болох хүний нөөцийн дутагдалтай байдал (p=0.028), багаар ажиллах чадвар хангалтгүй байх (p=0.004), ажилчидтай хамааралтай асуудлууд (p=0.011) зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан стресст илүү өртөж байгаа нь ажиглагдсан. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын дунд стрессийг даван туулахад хамгийн түгээмэл ашигладаг арга нь асуудалд эерэг байдлаар дахин хандах (72%) байв. Харин мэргэжлийн стрессээс хамааран ажлын байранд идэвхи санаачлага буурах сөрөг үр дагавар хамгийн (53.9%) түгээмэл тохиолдож байна. Улаанбаатар хотын шүдний эмч нарын дунд орлого санхүү, цаг хугацаатай холбоотой хүчин зүйлүүдэд хамгийн ихээр стресс үүсгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Streptococcus mutans-аар харханд шүд цоорлын загвар үүсгэсэн дүн(2026-09-15) ;Д.Золзаяа ;Б.Галиндэв ;У.Төмөр-Очир; Ч.БаттогтохҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2022 оны тайлангаар дэлхийн хүн амын ойролцоогоор 3.5 тэрбум хүн буюу бараг тэн хагас нь амны хөндийн ямар нэгэн өвчнөөр өвчилдөг бөгөөд үүний дотор шүд цоорох өвчин хамгийн өргөн тархалттай, байнгын шүдэнд дунджаар 29%-ийн тархалттай ойролцоогоор 2 тэрбум, сүүн шүдэнд 43%-ийн тархалттай 514 сая орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Монгол Улсад ч тархалт өндөр хэвээр байгаа нь 2017 онд хийгдсэн 6 аймаг, 5 сумын 1754 хүнийг хамарсан судалгаагаар нотлогдсон бөгөөд шүд цоорох өвчний тархалт 5 хүртэлх насныханд 82.9%, 12 хүртэлх насныханд 80.9%, 3544 насныханд 97.8%, 65-74 насныханд 99.1% болохыг тогтоожээ. 2010 онд хийгдсэн сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчин 87.8-90% тохиолдож, S. mutans, S. sobrinus-ийг илрүүлэхэд 75% нь S. mutans дангаараа тодорхойлогдсон байна. Иймд шүд цоорлыг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх, тухайлбал хоруу чанар багатай S. mutans-ийн омгоор амны хөндийг колоничлуулах “орлуулах эмчилгээ” (replacement therapy)-г судлахын тулд эхлээд тухайн эмчилгээний үр нөлөөг найдвартай үнэлэх боломжтой, S. mutans-аар шүд цоорол үүсгэх харханы туршилтын загвар боловсруулах зайлшгүй шаардлагатай юм. Мөн эмчлэгдээгүй шүд цоорлын эмчилгээний эдийн засгийн ачаалал жил бүр дэлхий даяар 387 тэрбум ам.долларын шууд, 323 тэрбум ам.долларын шууд бус зардал үүсгэдэг гэж тооцоолсон байдаг тул урьдчилан сэргийлэх шинэ аргуудыг судлах нь бидний судалгааны үндэслэл болсон. Зорилго: Хархны шүдэнд Streptococcus mutans-ийг халдварлуулж шүд цооролын загвар үүсгэх. Арга аргачлал: Энэхүү судалгааг туршилт судалгааны загвар ашиглан хийж гүйцэтгэсэн. Судалгааг 2021 оны 3-р сарын 30ны өдрөөс 4-р сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд АШУҮИС-ийн харьяа Цөм лаборатори болон Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхмийн дэргэдэх Сургалтын лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Хорооны зөвшөөрлийг авсан (2019.03.18, хурал №02). Бид судалгаандаа 8 долоо хоногтой 5 wistar хархыг бактерийн өсгөвөрийн сангийн омог (S. mutans-ийн ATCC 25175 стандарт омог / эмнэлзүйн омог) болон ундны усны найрлага (нүүрсустай / нүүрсусгүй)-аар ялгаатай 4 туршилтын бүлэг, түүнчлэн 1 сөрөг хяналтын бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрт нэг харх хамрууллаа. Бактерийн булинга өдөрт 3 удаа, 2 цагийн зайтайгаар 28 хоногийн турш ариун хөвөн бамбараар хархны араа шүдэнд түрхэж өгсөн. Хархыг бактерийн булинга түрхэх мөчид мидазоламаар хөнгөвтөр тайвшруулж, сорьцыг хулганын шүлс ялгаралт бага байдаг өдрийн цагаар түрхэж өгснөөр S. mutans-ийн шүдний гадаргуу дах колоничлолыг үүсгэсэн. Үр дүн: Туршилтын 28 дах хоногт харх тус бүрийн эрүүний шүдийг микроскопоор шинжлэхэд нүүрсусгүй ундны ус өгсөн сөрөг хяналтын бүлгээс бусад бүх бүлэгт шүд цоорлын толбо болон цоорлын хөндий үүссэн байлаа. Нүүрсустай ундны ус хэрэглэсэн бүлгүүдэд цоорлын хөндий илүү гүн тодорхойлогдов. Харин нүүрсусгүй ундны ус өгсөн бүлгүүдэд харьцангуй хөнгөн зэргийн цоорол ажиглагдсан нь бактерийн халдвар дангаараа ч шүд цоорол үүсгэх чадвартайг харуулав. Дүгнэлт: 8 долоо хоногтой wistar харханд стандарт болон эмнэлзүйн S. mutans-ийн омгоор 28 хоногийн турш халдварлуулахад шүд цоорол амжилттай үүссэн бөгөөд нүүрсусны хэрэглээ цоорлын явцыг нэмэгдүүлж байна. Энэхүү суурь загвар нь харьцангуй богино хугацаанд, бага зардлаар давтан гүйцэтгэх боломжтой бөгөөд ирээдүйд орлуулах эмчилгээ, пробиотик шинэ бүтээгдэхүүний үр нөлөөг үнэлэх судалгаанд ашиглагдах боломжтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арилжааны ам зайлагч уусмалын Aggregatibacter actinomycetemcomitans-ийн эсрэг идэвхийг тодорхойлсон дүн(2023-05-22); ;Д.Золзаяа; Ч.БаттогтохҮндэслэл: Шүдний тулгуур эд болон холбоос эдийн үрэвсэл (ШТХЭҮ) нь түгээмэл тохиолддог ба олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж буйл, түүшин яс, холбоос эд, ясжмаг эд бүхлээр гэмтэж шүд хөдөлгөөнд орсноор шүдгүйдэлд хүргэдэг. ШТХЭҮ-ийн эмгэгтөрөгчийн нэг болох Aggregatibacter actinomycetemcomitans нь лейкотоксин (ltxA)ыг нийлэгжүүлдэг, хоруу чанар ихтэй бактери юм. Манай оронд түгээмэл хэрэглэдэг ам зайлагч уусмалын A.аctinomycetemcomitans-ийн эсрэг идэвхийг тодорхойлсноор ШТХЭҮ-ийн үеийн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх мөн урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Зорилго: Монгол оронд түгээмэл хэрэглэж буй ам зайлах арилжааны уусмалын A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омгийн эсрэг идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омог болон спиртийн агууламжтай, ургамлын гаралтай болон хлоргексидинтэй гурван өөр төрлийн түгээмэл ашигладаг ам зайлагч уусмалыг сонгосон ба АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо болон АШУҮИС-ийн МонголЯпон эмнэлгийн Эмнэлзүйн судалгааны дэд хорооноос зөвшөөрөл авч хийж гүйцэтгэлээ (№2023/3-01, №13). A.actinomycetemcomitans стандарт омгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу сэргээж, антисептик уусмалын бактерийн эсрэг идэвхийг шөлөнд бичил шингэрүүлэлтийн шинжилгээгээр тодорхойлсон. Статистик боловсруулалтыг SPSS 22 программыг ашиглан боловсруулав. Үр дүн: A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу сэргээж цустай тэжээлт орчинд тунгалаг, гүдгэр, дугуй, наалдамхай, жижиг хэлбэртэй колони өсгөвөрлөсөн. Шөлөнд бичил шингэрүүлэтийн шинжилгээгээр дээр дурдсан ам зайлагчийг 1:4-1:128 шингэрүүлэхэд 15-30 секундэд бактерийн эсрэг идэвхи үзүүлж байгааг тогтоосон. Дүгнэлт: Aggregatibacter actinomycetemcomitans-ийн стандарт омгийн эсрэг түгээмэл хэрэглээний ам зайлагч уусмалын идэвх сайн боловч найрлагаас хамаарч харилцан адилгүй үр дүн үзүүлж байна.
