Б.Лагшмаа
Loading...
Товч нэр
Б.Лагшмаа
Бүтэн нэр
Балдоо Лагшмаа
Латин нэр
Lagshmaa Baldoo
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Биеших эмгэгийн зүү эмчилгээний үр дүн: Системчилсэн тойм үнэлгээ(2023-02-16) ;У.Номин-Эрдэнэ; ;В.ЭнхтуяаҮндэслэл: Олон улсад зүү эмчилгээг Биеших эмгэгт өргөн хэрэглэдэг болсонтой холбоотой анагаах ухааны цахим мэдээллийн сангуудад эмчилгээний үр дүнг үнэлсэн эмнэлзүйн судалгааны олон тооны ажлууд хэвлэгдэж байгаа тул тэдгээрийн системчилсэн тойм үнэлгээ хийх шаардлага гарч байна. Зорилго: Биеших эмгэгийн үеийн төрөл бүрийн өвдөлт, сэтгэл гутрал, сэтгэл түгшилд зүү эмчилгээний үр дүнг системчилсэн тойм үнэлгээний аргаар тооцох. Арга, аргачлал: Cochraine, Pubmed, Embase, CNKI, Wanfang мэдээллийн сангуудаас хайлт хийж, чанарын ба үр дүнгийн үнэлгээ хийсэн. Үр дүн: Бидний зорилгод нийцсэн системчилсэн тойм үнэлгээнд хамруулах чанарын шалгуурыг 15 эрдэм шинжилгээний өгүүлэл хангасан. Үүнээс хураангуйлж үзэхэд зүү эмчилгээ болон эмийн эмчилгээтэй хосолсон эсвэл зүү эмчилгээг дангаар нь эмийн эмчилгээтэй харьцуулсан судалгаа 2 бүлгийн хооронд ялгаатай гэсэн үр дүн гарсан. Мөн сувгийн гадна хатгах арга нь зүүний сүв дээр хатгах аргаас илүү үр дүнтэй байв. Зүү эмчилгээ дууссанаас 1-3 сарын дараах давтан үнэлгээгээр туршилтын бүлгийн үр дүн хэвээр буюу ялгаагүй тодорхойлогдсон байна. Дүгнэлт: 1. Эмнэлзүйн туршилт судалгааны арга аргачлал харилцан адилгүйгээс Биеших эмгэгийн зүү эмчилгээний үр дүнг батлах буюу үгүйсгэх боломжгүй байв. 2. Зүү эмчилгээ нь Биеших эмгэгийн үед илрэх олон төрлийн өвдөлтийг багасгах үйлдэлтэй байна. 3. Биеших эмгэгийн зүү эмчилгээ нь хавсран илэрх сэтгэл гутрал, сэтгэл түгшлийг бууруулж амьралыг чанарыг сайжруулах нөлөө үзүүлдэг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүү төөнө заслын үйлдлийн механизмын судалгааны тойм(2021-09-01) ;В.Энхтуяа ;З.Энхзаяа ;Б.Баярмаа ;Э.УянгаДорно дахины соёлын шавхагдашгүй өв уламжлалын нэг нь анагаах ухаан бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны бүрэлдэхүүний нэг хэсэг зүү төөнө заслыг 1978 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) бүх нийтээр эмчилгээний нэг арга болгон хэрэглэхийг хүлээн зөвшөөрч зөвлөмж гаргасан билээ. Хөгжингүй орнуудад зүү төөнө заслыг сүүлийн жилүүдэд өдөр тутмын практикт хэрэглэхийн зэрэгцээ өргөн хүрээтэй сонирхон судалж эхэлжээ. Бид энэхүү тойм өгүүллээр MEDLINE, Cochrane Library мэдээллийн сангуудад 2021 оны 3-р сар хүртэлх хугацаанд зүү эмчилгээний чиглэлээр нийтлэгдсэн санамсаргүй түүвэрлэлт эмнэлзүйн туршилт судалгаа болон судалгааны системт тойм өгүүллүүдээс зүү төөнө заслын үйлдлийн механизмыг тодруулсан судалгааны үр дүнг танилцуулах, зүү эмчилгээний зааврыг нотолгоонд суурилан шинэчлэхийг зорилоо.
