Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ковид-19-ийн халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн зарим лабораторийн шинжилгээний үр дүн
    (2022-11-01)
    Ч.Ганчимэг
    ;
    Н.Маралгуа
    ;
    Т.Одмаа
    ;
    Э.Агиймаа
    ;
    Үндэслэл: Дархлаа тогтолцоо ба амьсгалын замын эрхтэнгүүдийн физиологийн өөрчлөлт нь жирэмсэн эмэгтэйчүүдийг COVID-19ийн халдварт илүү өртөмтгий болгож байна. Ялангуяа жирэмсний эхний гурван сард ихэс бүрэн хөгжиж амжаагүй байдгаас шалтгаалан COVID-19 халдварын эрсдэл хамгийн өндөр байна. АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн тайланд жирэмсэн эмэгтэйчүүдэд COVID-19 халдварын тархалт 9.0%, эрчимт эмчилгээнд хамрагдах түвшин, нас баралтын түвшин харьцангуй өндөр байдаг нь батлагдсан боловч манай орны нөхцөлд хийгдсэн том судалгаа үгүй байна. Улаанбаатар хотын Өргөө амаржих төрөх эмнэлэгт үйлчлүүлж буй жирэмсэн эмэгтэйчүүдийн лабораторийн шинжилгээний өөрчлөлтийг судалснаар эх нярайн төрөх хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байна. Зорилго: КОВИД-19-ийн халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдийн лабораторийн шинжилгээний зарим үр дүнг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нийслэлийн “Өргөө” амаржих газар коронавирусын халдвартай нь батлагдсан, хэвтэн эмчлүүлж буй 18-49 насны 250 жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчний түүхээс лабораторийн зарим шинжилгээний үр дүнг сонгон авч шинжилгээний үр дүнд статистик боловсруулалт хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгааны үр дүнгээр КОВИД-19 халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн цусны нейтрофиль эсийн эзлэх хувь ихэссэн 65.4%, лимфоцит эсийн тоо 25.9%, Гемоглобин 120g/L, тромбоцитын тоо 236*109/L, CRP үзүүлэлт 18.74mg/, Глюкоз 9.519 mmol/l, Харин AST-22.4u/L, ALT22.18u/L тус тус байсан. Харин цус бүлэгнэлтийн үзүүлэлтээс APTT 37.7 сек), Fib 4.02g/L, PT 12.8сек, TT14.9сек тус тус байсан. Дүгнэлт: Коронавирусын халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн лабораторийн зарим шинжилгээний үзүүлэлтийг судлахад цусны нейтофиль эсийн тоо, CRP, GLU, APTT, Fib, PT түвшин ихэссэн байсан бол лимфоцит эсийн тоо болон гемоглобины хэмжээ буурч, ALT, AST-ийн идэвхийн түвшин болон ТТ –нд өөрчлөлт ажиглагдсангүй.