Lhagvasuren, Sodnomtsogt
Loading...
Товч нэр
Lhagvasuren, Sodnomtsogt
Бүтэн нэр
Lhagvasuren Sodnomtsogt
Латин нэр
Lhagvasuren Sodnomtsogt
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нидерландын липидийн эмнэлзүйн шалгуураар удмын гиперхолестеролемийг илрүүлсэн дүн(2021-04-06); ; Ө.ЦолмонЗорилго: Гиперхолестеролемитэй хүмүүст Нидерландын эмнэлзүйн оношлогооны шалгуур үзүүлэлтээр удмын гиперхолестеролемийн магадлалыг үнэлэх. Арга аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар, цусны нийт холестерол ихэссэн, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлс илэрсэн 75 үйлчлүүлэгчдийг сонгон хамруулсан. Судалгаанд оролцогчдоос тусгайлан боловсруулсан судалгааны картаар зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг тодруулж, антропометрийн хэмжилтээр биеийн жин, өндөр, биеийн жингийн индекс, хэвлийн тойрог, бодит үзлэгээр артерийн даралт, эвэрлэгийн нум, зовхины болон шөрмөсний ксантом бий эсэхийг үнэлж, ийлдсийн нийт холестерол, триглицерид, БНЛП-Х, ИНЛП-Х, глюкозыг тус тус тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд их сургуулийн эмнэлгийн 2018 оны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, 24-73 насны 75 үйлчлүүлэгч оролцсоноос 45.3% (n=34) нь эрэгтэй, дундаж нас 50.6±10.8 байв. Нидерландын липидийн эмнэлзүйн шалгуураар үнэлэхэд судалгаанд оролцогчдын 4%-д удмын гиперхолестеролеми байх магадлалтай тохиолдол илэрсэн. Тус шалгуур үзүүлэлтүүдийг удмын гиперхолестеролеми үгүйсгэгдсэн, байх боломжтой, магадлалтай бүлгүүдэд харьцуулахад БНЛП-Х-ын өндөр түвшин (≥190мг/ дл) статистикийн үнэн магадлал бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Гиперхолестеролеми бүхий хүмүүсийн 32%-д байх боломжтой удмын гиперхолестеролеми, 4%-д байх магадлалтай удмын гиперхолестеролеми тус тус илэрсэн. Удмын гиперхолестеролеми үүсэхэд БНЛП-Х-ын өндөр түвшин (≥190мг/дл) үнэн магадлалтай байв.
