Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсын хүн амын дундах гепатитын В, С вирусийн халдварын тархалт: Хүн амд суурилсан эрт илрүүлгийн үр дүн
    (2024-12-21) ; ;
    Б.Азжаргал
    ;
    Ц.Сарантуяа
    ;
    Үндэслэл: Гепатитын В (ГВВ) болон С (ГСВ) вирусийн халдвар нь дэлхий даяар төдтйгүй Монгол Улсад эрүүл мэндийн хувьд ноцтой асуудлуудын нэг болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) 2021 оны тайланд дурдсанаар 800,000 гаруй элэгний хавдрын тохиолдол нь гепатитын вирусийн халдварын шалтгаантай болохыг дурьдсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь ГВВ болон ГСВ-ээр үүсгэгдсэн болохыг онцолсон байна. Эдгээр халдварын тархалтын хэмжээ их байгаа бүс нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ дутмаг орнуудад байгаа нь тухайн оройнд үр дүнтэй урьдчилан сэргийлэх болон эмчилгээний стратегиудын хэрэгцээг харуулж байна. Зорилго: Монгол Улсын хүн амын дунд ГВВ болон ГСВ-ийн халдварын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амыг 2022 оны 5 сарын 1-нээс 2024 оны 5 сарын 1 хүртэлх 2 жилийн хугацаанд 231,998 хүнийг ГВВ-ийн халдварыг илрүүлэх болон зонхилон тохиолдох халдварт өвчний эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж, өвчлөлийн байдлыг тандан судлалаа. Судалгааны явцад нас, хүйс, боловсрол, нийгмийн болон эдийн засгийн байдал зэрэг хүчин зүйлсийн мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: ГВВ-ийн халдвар судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 6.8%-д, эмэгтэйчүүдийн 4.8%д буюу харьцангуй өндөр тархалттай байсан бөгөөд хөдөө орон нутагт ГВВ-ийн халдварын тархалт хотын төв зэрэг хүн ам төвлөрсөн бүстэй харьцуулахад их байгаа нь тодорхойлогдлоо. Түүнчлэн боловсролын түвшин буурсан тохиолдолд ГВВ-ийн халдварын эрсдэл нэмэгдэж, дунд сургууль хүртэлх боловсролтой хүмүүс ГВВ-ийн халдвар авах 1.37 дахин өндөр эрсдэлтэй байгаа нь тогтоогдлоо. ГСВ-ийн хувьд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 1.48 дахин өндөр эрсдэлтэй, боловсролын түвшин доогуур хүмүүс ГСВ-ийн халдвар авах 2.15 дахин их эрсдэлтэй байгаа нь тус тус тогтоогдлоо. Дүгнэлт: Монгол Улсад ГВВ болон ГСВ-ийн тархалтын түвшин их байгаа нь комплекс олон нийтийн эрүүл мэндийн стратеги хэрэгжүүлэх шаардлагыг илтгэж байна. Манай улсад өнөө үед мөрдөгдөж байгаа вакцинжуулалт болон илрүүлгийн хөтөлбөрийг сайжруулж, эдгээр халдварыг бууруулах шаардлагатай ба ялангуяа хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор зорилтот арга хэмжээ авах нь чухал байна. Мөн вируст гепатитын дамжуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.