Namdag, Bira
Loading...
Товч нэр
Namdag, Bira
Бүтэн нэр
Namdag Bira
Латин нэр
Namdag Bira
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоод-улаан хоолойн сөргөөний фенотипийг 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээгээр тодорхойлсон дүн(2026-05-22) ;Д.Анхбаяр ;Б.Амаржаргал; Г.СарантуяаҮндэслэл: Орчин үед ходоод-улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ)-ийг ходоодны дуран болон улаан хоолойн 24 цагийн хөндийн эсэргүүцэлтpH метрийн шинжилгээнд үндэслэн шалбархайт сөргөө өвчин (ШСӨ), шалбархайт бус сөргөө өвчин (ШБСӨ), сөргөөт хэт мэдрэгшил (СХМ), үйл ажиллагааны цээж хорсолт (ҮАЦХ) гэсэн 4 фенотипд ангилж байна. Монгол улсад ХУХСӨ-ий тархалт өндөр3, хронофизиологийн зарим асуудал судлагдсан8 боловч энэхүү өвчний фенотипийн ангилал ба физиологийн оношилгооны (эсэргүүцэлт-pH метр) талаарх мэдээлэл дутмаг байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Цээж хорсох зовуурьтай насанд хүрэгчдийн дунд ходоод улаан хоолойн сөргөө өвчний фенотитийн тархалтыг тогтоож, улаан хоолойн өндөр ялгаралт манометр, pH метрийн шинжилгээний зарим үзүүлэлтийг бүлэг хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд 20222025 онд цээж хорсох зовуурийн улмаас Интермэд эмнэлэгт хандан 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээ хийлгэсэн 347 насанд хүрэгчдийн өгөгдлийг ашиглав. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Улаан хоолойн 24 цагийн хөндийн эсэргүүцэлт-pH метрийн шинжилгээгээр 193 (55.6%) нь ШСӨ, 34 (9.8%) нь ШБСӨ, 73 (21%) нь СХМ, 47 (13.5%) нь ҮАЦХ тус тус эзэлж байна. Бүлэг хооронд БЖИ, ходоодны хүчиллэг, нийт сөргөөний тоо, сөргөөний шинж чанар, шөнийн суурь эсэргүүцлийн дундаж утга статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Улаан хоолойходоодны заагийн морфологийн III хэлбэр нь шалбархайт сөргөөний бүлэгт 78.76%, шалбархайт бус сөргөөний бүлэгт 64.7%, сөргөөт хэт мэдрэгшлийн бүлэгт 56.2%, үйл ажиллагааны цээж хорсолттой бүлэгт 42.6% байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. ХУХСӨ-ий фенотипийн хувьд 193 (55.6%) нь ШСӨ, 34 (9.8%) нь ШБСӨ, 73 (21%) нь СХМ, 47 (13.5%) нь ҮАЦХ тус тус эзэлж байна. 2. ХУХСӨ-ий фенотипийн бүлгүүдийг харьцуулан судлахад биеийн жингийн индекс, нийт сөргөөний тоо, сөргөөний шинж чанар, улаан хоолойн шөнийн суурь эсэргүүцэл, улаан хоолой ходоодны заагийн морфологийн хэлбэр зэрэг нь ялгаатай байв.
