Namdag, Bira
Loading...
Товч нэр
Namdag, Bira
Бүтэн нэр
Namdag Bira
Латин нэр
Namdag Bira
Албан тушаал
Судлаач
ORCID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны архаг үрэвсэл ба ходоодны хавдрын урьдал өөрчлөлтийн үеийн HELICOBACTER PYLORI халдвар ба микробиомын асуудалд(2021-03-21) ;Н.Оюунбилэг; ;Х.Оюунцэцэг; Үндэслэл: 16S рибосомын рибонуклейн хүчлийн (рРНХ) ампликон секвенсийн арга нь өсгөврийн арга ашиглалгүйгээр бактерийн халдварыг нарийвчлан тодорхойлох сүүлийн үед шинжлэх ухаанд нэвтэрсэн арга юм1. Ходоодны өвчлөлийн үед Helicobacter pylori (H. pylori) халдвар нь ходоодны бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршдог эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Судалгааны арга зүй: Бид судалгаандаа 18 наснаас дээш, ходоодны биж шинжтэй судалгаанд оролцохыг зөвшөөрсөн Монгол улсын иргэнийг хамруулсан. Оролцогчдын ходоодны эдийн сорьц дээр шинэчилсэн Сиднейн ангиллын дагуу эдийн шинжилгээнд үнэлгээ хийж, 16S рРНХ дарааллыг тогтоосон. 16S рРНХ ампликон секвенсийн аргаар ходоодны микробиомийн байдлыг судалсан. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан 161 хүний дундаж нас нь 43.6, нийт хамрагсдын 64.6% нь эмэгтэйчүүд байв. H. pylori нь ходоодны микробиом дахь хамгийн давамгайлагч төрөл зүйл байлаа. Ходоодны нийт микробиомын төрөл зүйлүүд гэдэсний метаплазийн хувиралтай бүлэгт хамгийн их байна. Дүгнэлт: Бид энэхүү судалгаагаараа 16S rRNA ампликон секвенсийн аргыг ашиглан Монгол хүний ходоодны үрэвслийн үеийн H. pylori-ийн бодит тоон хэмжээ болоод бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршиж байгаа байдлыг харууллаа. Ходоодны хавдрын урьдал өөрчлөлт болох гэдэсний метаплазийн үед өвөрмөцөөр ихсэж байгаа кандидат микробиомийн төрөл зүйлийг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдар болон хавдрын бус тохиолдолд Хеликобактер пилори /Helicobacter pylori/-ийн хоруу чанарын генийг харьцуулсан судалгаа(2021-03-21); ;Х.Оюунцэцэг; ; Үндэслэл: Дэлхий дахинд ходоодны хавдрын өвчлөл болон нас баралтаар CagPAIcytotoxin Монгол улс 1-р байранд орж байна1. Хеликобактер пилори (Hp) нь associated gene ходоодны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Өмнөх судалгаанаас pathogenicity island харахад хөгжиж буй орнууд тухайлбал Африкын улс орнууд, Энэтхэг, Хеликобактер пилори Бангладеш зэрэг улс орнуудтай адил Монголчуудын дунд Hp-ийн Ходоодны хавдар халдварын тархалт 70% байгаа нь тогтоогдсон2. Сонирхолтой нь Монгол улс дээрх хөгжиж буй орнуудад Hp-ийн халдварын тархалт өндөр хэдий ч ходоодны хорт хавдрын тохиолдлоор доогуурт ордог нь судлаачдын анхаарлыг ихээр татдаг. Үүнийг CagA хоруу чанарын генийн генотип болон CagA генийг эзэн эс рүү оруулах үүргийг гүйцэтгэдэг CagPAI иж бүрдлийн генүүдийн ялгаатай байдалтай холбон тайлбарладаг. Манай улсад Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Ходоодны хорт хавдар ба хавдрын бус тохиолдлын үед Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийг судлах. Арга аргачлал: Ходоодны биж хам шинж бүхий, 18 наснаас дээш Монгол улсын иргэнийг сайн дурын үндсэн дээр хамруулан ходоодны хавдар ба хавдрын бус тохиолдлуудад ходоодны дуран, ходоодны гистологи шинжилгээ, Хеликобактери пилорийн өсгөвөр, түүний удмын дарааллыг тогтоох агшингийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдрын оношилгоог Лауренсийн ангилалаар тодорхойлон Hp-ийн халдварыг өсгөвөрлөсний дараа CagPAI иж бүрдлийн генүүдийг илрүүлж статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагсдын дундаж нас 48 байсан ба хүйсийн харьцаа (эр:эм) 1:1 байв. Ходоодны хорт хавдаргүй 72.22% (n=39), хорт хавдар оношлогдсон 27.77% (n=15) тохиолдол байлаа. Hp-ийн CagPAI иж бүрдэл генийг тодорхойлоход хавдаргүй тохиолдолын 79.5% (n=31)-д CagPAI иж бүрдэл бүрэн байгаа нь тогтоогдсон бол хавдартай тохиолдолд 100% (n=15) илэрсэн (p>0.05) үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Ходоодны хорт хавдар оношлогдсон үйлчлүүлэгчдийн дунд тархсан Hp-ийн хоруу чанарын CagPAI иж бүрдлийн 26 генүүд бүгд тодорхойлогдож байгаа нь CagA онкоген уураг эзэн эсэд бүрэн нэвтрэн орох чадамжтай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны салстаас Enterococcus-ийн төрөл зүйлийг тогтоож судалсан дүн(2022-06-12) ;Б.Идэрцэцэг; ;Б.Галиндэв; Үндэслэл: Ходоодны хорт хавдрын гол шалтгаан нь H. pylori–ийн халдвар гэж үздэг ч 16S рибосомын РНХ-ийн ампликон секвенсийн аргад үндэслэн хийсэн бидний сүүлийн үеийн судалгаагаар ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ходоодны салст бүрхүүлд H. pylori-аас гадна бусад төрлийн нянгийн бүрдлүүд байдаг болох нь тогтоогдсон. Эдгээрийн нэг нь Enterococcus-ийн төрөл байсан бөгөөд үүнийг цаашид зүйлийн түвшинд ялган дүйж нарийвчлан судлах шаардлага гарсан. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны эдээс Enterococcus–ыг өсгөвөрлөн түүний төрөл зүйлийг ялган дүйх. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдартай, 16S рибосомийн РНХ-ийн ампликон секвенцийн аргаар Enterococcus-ийн халдвар илэрсэн өвчтөнүүдийг судалгаанд сонгон оруулсан. Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдээс авсан биопсийн сорьцыг бутлагчаар буталж, Enterococcus spp халдварыг 5-10%-ийн хүчилтөрөгчтэй, рН 7-10 орчинд, 37-45 хэмийн дулаантай хромаген агарт нэвчүүлсэн факультатив анаэроб орчинд бактерийг өсгөвөрлөв. Өсгөврийг грамын аргаар будаж, нянг ялган дүйх ажлыг VITEK® 2 COMPACT бүрэн автомат анализатор болон биохимийн арга ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Бид тэжээлт орчин ашиглан ходоодны хорт хавдартай өвчтөнөөс Enterococcus spp-ийг цэврээр өсгөвөрлөн авсан бөгөөд нянгийн таксономийн зүйлийн түвшинд E.hirae болохыг судалж тогтоолоо. Дүгнэлт: Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны эдэд E.hirae нян оршин байгааг илрүүллээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын зөрүүг судалсан үр дүн(2026-09-15) ;Б.Амарбат ;Р.Анужин ;Х.Оюунцэцэг; Я.Эрдэнэ-ОчирҮндэслэл: Ходоодны эрт үеийн хорт хавдрыг дурангаар салстын доод давхаргыг хуулах (Endoscopic submucosal dissection - ESD) эмчилгээнд орох тохиромжтой өвчтөнийг дурангийн оношлогоо, компьютер томографи ба биопсийн эдийн шинжилгээний хариунд тулгуурлан сонгодог. ESD эмчилгээний дараах ойрын үр дүнг хуулагдсан сорьцны эмгэг судлалын шинжилгээнд тулгуурлан гаргадаг. ESD эмчилгээ хийхийн өмнөх болон дараах эмнэлзүй-эмгэг судлалын үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулсан, тэдгээрийн зөрүүг харуулсан судалгаа манай улсад ховор байгаа нь энэхүү судалгааны үндэслэл бололоо. Зорилго: Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын зөрүү байгаа эсэхийг тогтоох. Арга, аргачлал: 2020–2025 оны хооронд Хавдар судлалын үндэсний төвд ходоодны эрт үеийн хорт хавдрын улмаас ESD эмчилгээ хийлгэсэн 335 үүсгэвэрийг ретроспектив аргаар тодорхойлж дурангийн оношлогоо, биопсийн эдийн шинжилгээ, мэс ажилбарын дараах эмгэг судлалын хариуг шинжилж, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлов. Ингэхдээ хавдрын диаметр, гистологийн хэлбэр (өндөр зэргийн дисплази, ялгаралтай ба ялгаралгүй өмөн), хавдар шархтай эсэх зэрэг үзүүлэлтийг тус тус хамруулав. Үр дүн: Нийт 335 үүсгэвэрээс эмчилгээний өмнөх гурван үзүүлэлтийн аль нэг нь 175 үүсгэвэрт (52.2%) зөрүүтэй байв. Дурангийн оношлогоонд ходоодны эрт үеийн хорт хавдрын 249 тохиолдлыг шархгүй гэж үзсэн 51 тохиолдол (20.5%) хавдар хуулагдсаны дараах эмгэг судлалын шинжилгээнд шархтай байв. Харин ходоодны эрт үеийн хорт хавдрын 28 тохиолдол шархтай гэж хэтрүүлэн үнэлэгдсэн (p<0.05). Шархтай хавдрыг дутуу үнэлэх магадлал нь ходоодны их биеийн дээд, дунд хэсэгт байрласан (OR 2.17, 95% CI 1.22–3.99), ≥20 мм хэмжээтэй үүсгэврийн үед (OR 1.68, 95% CI 1.00–2.84) өндөр байв. Дурангийн биопсийн эдийн шинжилгээнд өндөр зэргийн дисплази гэж оношлогдсон 110 үүсгэврийн 36 буюу 32.7% нь ESD эмчилгээний дараах эмгэг судлалын шинжилгээний хариунд булчирхайн өмөн гэж оношлогдсон. 35 үүсгэвэр ялгаралтай өмөн байсан бол нэг тохиолдолд ялгарал муутай булчирхайн өмөн илэрсэн. ESD эмчилгээний дараах ялгарал муутай булчирхайн өмөн гэж хариу гарсан 18 үүсгэврийн зургааг (33.3%) эмчилгээний өмнө ялгарал сайтай булчирхайн өмөн гэж биопсийн эдийн шинжилгээнд оношлогдсон. Салстын доод давхарга ба тунгалгийн судасны нэвчилтийг үүсгэх хүчин зүйл нь хавдрын хэмжээ ≥20 мм (OR 3.58 ба 3.15) ба ялгаралгүй булчирхайн өмөнгийн үед (OR 4.47 ба 7.56) тус тус статистикийн хувьд P<0.01 байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах ESD эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын шинжилгээний хооронд мэдэгдэхүйц ялгаатай зөрүү байна.
