Namdag, Bira
Loading...
Товч нэр
Namdag, Bira
Бүтэн нэр
Namdag Bira
Латин нэр
Namdag Bira
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдар болон хавдрын бус тохиолдолд Хеликобактер пилори /Helicobacter pylori/-ийн хоруу чанарын генийг харьцуулсан судалгаа(2021-03-21); ;Х.Оюунцэцэг; ; Үндэслэл: Дэлхий дахинд ходоодны хавдрын өвчлөл болон нас баралтаар CagPAIcytotoxin Монгол улс 1-р байранд орж байна1. Хеликобактер пилори (Hp) нь associated gene ходоодны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Өмнөх судалгаанаас pathogenicity island харахад хөгжиж буй орнууд тухайлбал Африкын улс орнууд, Энэтхэг, Хеликобактер пилори Бангладеш зэрэг улс орнуудтай адил Монголчуудын дунд Hp-ийн Ходоодны хавдар халдварын тархалт 70% байгаа нь тогтоогдсон2. Сонирхолтой нь Монгол улс дээрх хөгжиж буй орнуудад Hp-ийн халдварын тархалт өндөр хэдий ч ходоодны хорт хавдрын тохиолдлоор доогуурт ордог нь судлаачдын анхаарлыг ихээр татдаг. Үүнийг CagA хоруу чанарын генийн генотип болон CagA генийг эзэн эс рүү оруулах үүргийг гүйцэтгэдэг CagPAI иж бүрдлийн генүүдийн ялгаатай байдалтай холбон тайлбарладаг. Манай улсад Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Ходоодны хорт хавдар ба хавдрын бус тохиолдлын үед Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийг судлах. Арга аргачлал: Ходоодны биж хам шинж бүхий, 18 наснаас дээш Монгол улсын иргэнийг сайн дурын үндсэн дээр хамруулан ходоодны хавдар ба хавдрын бус тохиолдлуудад ходоодны дуран, ходоодны гистологи шинжилгээ, Хеликобактери пилорийн өсгөвөр, түүний удмын дарааллыг тогтоох агшингийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдрын оношилгоог Лауренсийн ангилалаар тодорхойлон Hp-ийн халдварыг өсгөвөрлөсний дараа CagPAI иж бүрдлийн генүүдийг илрүүлж статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагсдын дундаж нас 48 байсан ба хүйсийн харьцаа (эр:эм) 1:1 байв. Ходоодны хорт хавдаргүй 72.22% (n=39), хорт хавдар оношлогдсон 27.77% (n=15) тохиолдол байлаа. Hp-ийн CagPAI иж бүрдэл генийг тодорхойлоход хавдаргүй тохиолдолын 79.5% (n=31)-д CagPAI иж бүрдэл бүрэн байгаа нь тогтоогдсон бол хавдартай тохиолдолд 100% (n=15) илэрсэн (p>0.05) үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Ходоодны хорт хавдар оношлогдсон үйлчлүүлэгчдийн дунд тархсан Hp-ийн хоруу чанарын CagPAI иж бүрдлийн 26 генүүд бүгд тодорхойлогдож байгаа нь CagA онкоген уураг эзэн эсэд бүрэн нэвтрэн орох чадамжтай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны салстаас Enterococcus-ийн төрөл зүйлийг тогтоож судалсан дүн(2022-06-12) ;Б.Идэрцэцэг; ;Б.Галиндэв; Үндэслэл: Ходоодны хорт хавдрын гол шалтгаан нь H. pylori–ийн халдвар гэж үздэг ч 16S рибосомын РНХ-ийн ампликон секвенсийн аргад үндэслэн хийсэн бидний сүүлийн үеийн судалгаагаар ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ходоодны салст бүрхүүлд H. pylori-аас гадна бусад төрлийн нянгийн бүрдлүүд байдаг болох нь тогтоогдсон. Эдгээрийн нэг нь Enterococcus-ийн төрөл байсан бөгөөд үүнийг цаашид зүйлийн түвшинд ялган дүйж нарийвчлан судлах шаардлага гарсан. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны эдээс Enterococcus–ыг өсгөвөрлөн түүний төрөл зүйлийг ялган дүйх. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдартай, 16S рибосомийн РНХ-ийн ампликон секвенцийн аргаар Enterococcus-ийн халдвар илэрсэн өвчтөнүүдийг судалгаанд сонгон оруулсан. Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдээс авсан биопсийн сорьцыг бутлагчаар буталж, Enterococcus spp халдварыг 5-10%-ийн хүчилтөрөгчтэй, рН 7-10 орчинд, 37-45 хэмийн дулаантай хромаген агарт нэвчүүлсэн факультатив анаэроб орчинд бактерийг өсгөвөрлөв. Өсгөврийг грамын аргаар будаж, нянг ялган дүйх ажлыг VITEK® 2 COMPACT бүрэн автомат анализатор болон биохимийн арга ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Бид тэжээлт орчин ашиглан ходоодны хорт хавдартай өвчтөнөөс Enterococcus spp-ийг цэврээр өсгөвөрлөн авсан бөгөөд нянгийн таксономийн зүйлийн түвшинд E.hirae болохыг судалж тогтоолоо. Дүгнэлт: Ходоодны хорт хавдартай өвчтөний ходоодны эдэд E.hirae нян оршин байгааг илрүүллээ.
