Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын зөрүүг судалсан үр дүн
    (2026-09-15)
    Б.Амарбат
    ;
    Р.Анужин
    ;
    Х.Оюунцэцэг
    ;
    ;
    Я.Эрдэнэ-Очир
    Үндэслэл: Ходоодны эрт үеийн хорт хавдрыг дурангаар салстын доод давхаргыг хуулах (Endoscopic submucosal dissection - ESD) эмчилгээнд орох тохиромжтой өвчтөнийг дурангийн оношлогоо, компьютер томографи ба биопсийн эдийн шинжилгээний хариунд тулгуурлан сонгодог. ESD эмчилгээний дараах ойрын үр дүнг хуулагдсан сорьцны эмгэг судлалын шинжилгээнд тулгуурлан гаргадаг. ESD эмчилгээ хийхийн өмнөх болон дараах эмнэлзүй-эмгэг судлалын үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулсан, тэдгээрийн зөрүүг харуулсан судалгаа манай улсад ховор байгаа нь энэхүү судалгааны үндэслэл бололоо. Зорилго: Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын зөрүү байгаа эсэхийг тогтоох. Арга, аргачлал: 2020–2025 оны хооронд Хавдар судлалын үндэсний төвд ходоодны эрт үеийн хорт хавдрын улмаас ESD эмчилгээ хийлгэсэн 335 үүсгэвэрийг ретроспектив аргаар тодорхойлж дурангийн оношлогоо, биопсийн эдийн шинжилгээ, мэс ажилбарын дараах эмгэг судлалын хариуг шинжилж, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлов. Ингэхдээ хавдрын диаметр, гистологийн хэлбэр (өндөр зэргийн дисплази, ялгаралтай ба ялгаралгүй өмөн), хавдар шархтай эсэх зэрэг үзүүлэлтийг тус тус хамруулав. Үр дүн: Нийт 335 үүсгэвэрээс эмчилгээний өмнөх гурван үзүүлэлтийн аль нэг нь 175 үүсгэвэрт (52.2%) зөрүүтэй байв. Дурангийн оношлогоонд ходоодны эрт үеийн хорт хавдрын 249 тохиолдлыг шархгүй гэж үзсэн 51 тохиолдол (20.5%) хавдар хуулагдсаны дараах эмгэг судлалын шинжилгээнд шархтай байв. Харин ходоодны эрт үеийн хорт хавдрын 28 тохиолдол шархтай гэж хэтрүүлэн үнэлэгдсэн (p<0.05). Шархтай хавдрыг дутуу үнэлэх магадлал нь ходоодны их биеийн дээд, дунд хэсэгт байрласан (OR 2.17, 95% CI 1.22–3.99), ≥20 мм хэмжээтэй үүсгэврийн үед (OR 1.68, 95% CI 1.00–2.84) өндөр байв. Дурангийн биопсийн эдийн шинжилгээнд өндөр зэргийн дисплази гэж оношлогдсон 110 үүсгэврийн 36 буюу 32.7% нь ESD эмчилгээний дараах эмгэг судлалын шинжилгээний хариунд булчирхайн өмөн гэж оношлогдсон. 35 үүсгэвэр ялгаралтай өмөн байсан бол нэг тохиолдолд ялгарал муутай булчирхайн өмөн илэрсэн. ESD эмчилгээний дараах ялгарал муутай булчирхайн өмөн гэж хариу гарсан 18 үүсгэврийн зургааг (33.3%) эмчилгээний өмнө ялгарал сайтай булчирхайн өмөн гэж биопсийн эдийн шинжилгээнд оношлогдсон. Салстын доод давхарга ба тунгалгийн судасны нэвчилтийг үүсгэх хүчин зүйл нь хавдрын хэмжээ ≥20 мм (OR 3.58 ба 3.15) ба ялгаралгүй булчирхайн өмөнгийн үед (OR 4.47 ба 7.56) тус тус статистикийн хувьд P<0.01 байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах ESD эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын шинжилгээний хооронд мэдэгдэхүйц ялгаатай зөрүү байна.