Ц.Энх-Оюун
Loading...
Товч нэр
Ц.Энх-Оюун
Бүтэн нэр
Цогзолбаатар Энх-Оюун
Латин нэр
Tsogzolbaatar Enkh-Oyun
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эхийн ойлголтыг судалсан үр дүн(2026-02-03) ;Б.Лхагвагарам ;М.Ундрам; ; Ө.ЖаргалтулгаҮндэслэл: Бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад өвчний аюултай ерөнхий шинжийг эрт таних, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эцэг, эх, асран хамгаалагчдад төлөвшүүлэх нь хүүхдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, өвчтэй хүүхдэд цогц урьдчилан сэргийлэлт, цаг алдалгүй эмчилгээ, тусламжийг хангахад зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг эх, асран хамгаалагчдын ойлголтыг үнэлсэн судалгаа харьцангуй цөөн байгаа нь энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл болсон. Зорилго: Бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, дадлыг үнэлэх. Арга, аргачлал: Ажиглалтын агшингийн судалгааг 0–59 сартай хүүхдийн 175 эцэг, эх, асран хамгаалагчдыг хамруулан хот, хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэлээ. Хүүхдийн аюултай ерөнхий шинж, суулгалт болон амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, дотоод орчны эрсдэлт хүчин зүйлс, осол гэмтлээс сэргийлэх мэдлэгийг бүтэцлэгдсэн ярилцлагаар үнэлж, статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 18.8±13.2 сар байсан бөгөөд 50.3% нь өвчний учир эмнэлэгт хандсан байв. Оролцогчдын 60.0% нь аюултай ерөнхий шинжээс дөрөв ба түүнээс дээшийг нэрлэж чадсан. Хотын эцэг, эх, асран хамгаалагчид орон нутгаас хамрагдсан эцэг, эх нараас аюултай шинжийг илүү олон нэрлэсэн нь статистик ач холбогдолтой байлаа (дундаж 5.3 ба 3.2; p<0.001). Харин хүүхэд тухайн үед өвчтэй эсэхээс хамаарч мэдлэгийн түвшинд ялгаа илрээгүй. Суулгалтаас урьдчилан сэргийлэх дадал, осол гэмтлээс сэргийлэх мэдлэг нь хүүхдийн өвчлөлийн байдалтай шууд уялдаагүй байсан бол хөдөөгийн орон нутагт дотоод орчны агаар бохирдуулагч хүчин зүйлсийн өртөлт өндөр байв. Дүгнэлт: Эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, урьдчилан сэргийлэх дадал нь хүүхдийн тухайн үеийн өвчлөлийн байдлаас илүүтэй оршин суугаа газартай холбоотой ялгаатай байна. Иймд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд, ялангуяа хөдөөгийн бүсэд чиглэсэн, бүтэцтэй, тогтмол эрүүл мэндийн боловсрол, сургалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
