Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эрүүний үений толгойн налуу өнцгийн дундаж үзүүлэлтийг хагас тохируулгатай үелүүр болон дэлгэмэл рентген зурагт тодорхойлсон дүн
    (2023-02-16)
    П.Очгэрэл
    ;
    ;
    Үндэслэл: Нүүр амны согог заслын эмчилгээ нь шүд ба шүдний эгнээний согогийг авагддаг болон авагддаггүй шүдэлбэрээр нөхөн сэргээх ба үйлчлүүлэгчийн эрүүний үений толгойн налуу өнцгийг зөв тодорхойлохоос ихээхэн хамаардаг. Эрүүний үений толгойн налуу өнцгийг эмнэл зүйн бодит үзлэг болон нэмэлт шинжилгээний аргаар тодорхойлдог. P.K.Tannamala (2012) нарын судлаачид анх эрүүний үений толгойн налуу өнцгийг эмнэлзүйн бодит үзлэг болон дэлгэмэл рентген зургийг харьцуулан судалсан. Орчин үед үений толгойн налуу өнцгийн үзүүлэлтүүдийг эмнэл зүйн практикт өргөн хүрээнд ашиглаж байна. Зорилго: Эрүүний үений налуу өнцгийн дундаж үзүүлэлтийг эмнэл зүйн бодит үзлэг болон дүрс оношилгооны арга дээр харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг дескривтив судалгааны аргаар 20-25 настай 40 хүнд эрүүний урагшилсан хөдөлгөөний дардас болон дэлгэмэл рентген зурагт эрүүний үений налуу өнцгийн дундаж үзүүлэлтийг тодорхойлсон. Үр дүн: Эрүүний үений толгойн налуу өнцөг хагас тохируулгатай үелүүрт хэмжихэд баруун талдаа 35.05±4.22°, зүүн талдаа 36.02±4.04°, дэлгэмэл рентген зурагт хэмжсэн хэмжилтэнд баруун талдаа 37.70±5.39°, зүүн талдаа 38.30±5.83° байсан. Үр дүнгийн статистикийн үзүүлэлтээр баруун талын эмнэл зүйн бодит үзлэгийн арга болон дэлгэмэл рентген зурагт хийсэн хэмжилтийн р˂0.033 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Зүүн талд үр дүнгийн статистик үзүүлэлтээр p˂0.016 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. Эрүүний үений налуу өнцгийг хагас тохируулгатай үелүүрээр тодорхойлоход баруун талдаа 35.05±4.22°, зүүн талдаа 36.02±4.04° тодорхойлогдлоо. 2. Дэлгэмэл рентген зураг дээрх хэмжилтээр баруун талдаа 37.70±5.39°, зүүн талдаа 38.30±5.83° тодорхойлогдлоо. 3. Хагас тохируулгатай үелүүр болон дэлгэмэл рентген зурагт хийсэн хэмжилтийн үр дүнгийн статистикийн үзүүлэлтээр баруун талдаа p˂0.033 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Зүүн талдаа үр дүнгийн статистик үзүүлэлтээр p˂0.016 байгаа нь 2 бүлгийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эрүүний араа шүдний хэсгийн түүшийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралын хамаарлыг конус цацрагт компьютер томограф аппаратын тусламжтай судлах нь
    (2023-02-16)
    Т.Хулан
    ;
    ;
    Үндэслэл: Шүдний имплант суулгац нь алдагдсан шүдийг нөхөн сэргээх авагддаггүй шүдэлбэрийн нэг төрөл бөгөөд имплант суулгах эмчилгээний төлөвлөгөө боловсруулах явцад компьютер томографи (КТ) болон конус цацрагт компьютер томограф (КЦКТ) аппаратын тусгай программын тусламжтай ясны чанар болох холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралыг үнэлдэг. Эрүүний яс ба имплант суулгацын хооронд үүсэх шууд холбоог Branemark PI нарын судлаачид 1969 онд анх нээн илрүүлж оссеоинтегрэйшн (osseointegration) хэмээн нэрлэсэн бѳгѳѳд энэ нь амьд яс ба имплант суулгацын гадаргуу хооронд шууд бүтцийн болон үйл ажиллагааны холбоо болохыг илрүүлжээ. Имплантын суулгацын анхдагч тогтворжилтонд ясны чанар буюу түүшийн дээд ирмэгийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралыг тодорхойлох нь имплант суулгацын насжилттай шууд хамааралтай байдаг гэж судлаачид тодорхойлсон байна. Зорилго: Эрүүний араа хэсгийн түүшийн ясны дээд ирмэгийн холтослог ясны зузаан, түүшийн хэмт ясны нягтралыг конус цацрагт компьютер томограф аппаратын тусламжтай тодорхойлох Арга, аргачлал: Судалгаанд нийт 100 хүний КЦКТ зургийг шалгуур үзүүлэлтийн дагуу 40 зургийг түүвэрлэн авч, Ретроспектив судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Эрүүний араа шүдний хэсгийн түүшийн дээд холтослог ясны зузааны дундаж нь 1.445 [0.28] (p=0.036), түүшийн хэмт ясны нягтралын дундаж нь имплант суулгацын гадна 572.84 HU, имплант суулгацын дотор 526.07 HU (р=0.024) статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Эрүүний араа хэсгийн түүшийн ясны дээд холтослог ясны зузааны дундаж утга 1.445 [0.48 ] мм байгаа нь имплант суулгахад тохиромжтой үзүүлэлт байлаа. 2. Эрүүний араа хэсгийн түүшийн хэмт ясны нягтралын дундаж утга нь имплант суулгацын гадна 572.84 HU, имплант суулгацын дотор 526.07 HU байгаа нь имплант суулгахад тохиромжтой үзүүлэлт юм. 3. Эрүүний араа хэсгийн түүшийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралын үзүүлэлтүүд нь хоорондоо шугаман хүчтэй хамааралтай байлаа.