Ч.Гантөмөр
Loading...
Товч нэр
Ч.Гантөмөр
Бүтэн нэр
Чимэддулам Гантөмөр
Латин нэр
Chimeddulam Gantumur
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүний араа шүдний хэсгийн түүшийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралын хамаарлыг конус цацрагт компьютер томограф аппаратын тусламжтай судлах нь(2023-02-16) ;Т.Хулан; Үндэслэл: Шүдний имплант суулгац нь алдагдсан шүдийг нөхөн сэргээх авагддаггүй шүдэлбэрийн нэг төрөл бөгөөд имплант суулгах эмчилгээний төлөвлөгөө боловсруулах явцад компьютер томографи (КТ) болон конус цацрагт компьютер томограф (КЦКТ) аппаратын тусгай программын тусламжтай ясны чанар болох холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралыг үнэлдэг. Эрүүний яс ба имплант суулгацын хооронд үүсэх шууд холбоог Branemark PI нарын судлаачид 1969 онд анх нээн илрүүлж оссеоинтегрэйшн (osseointegration) хэмээн нэрлэсэн бѳгѳѳд энэ нь амьд яс ба имплант суулгацын гадаргуу хооронд шууд бүтцийн болон үйл ажиллагааны холбоо болохыг илрүүлжээ. Имплантын суулгацын анхдагч тогтворжилтонд ясны чанар буюу түүшийн дээд ирмэгийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралыг тодорхойлох нь имплант суулгацын насжилттай шууд хамааралтай байдаг гэж судлаачид тодорхойлсон байна. Зорилго: Эрүүний араа хэсгийн түүшийн ясны дээд ирмэгийн холтослог ясны зузаан, түүшийн хэмт ясны нягтралыг конус цацрагт компьютер томограф аппаратын тусламжтай тодорхойлох Арга, аргачлал: Судалгаанд нийт 100 хүний КЦКТ зургийг шалгуур үзүүлэлтийн дагуу 40 зургийг түүвэрлэн авч, Ретроспектив судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Эрүүний араа шүдний хэсгийн түүшийн дээд холтослог ясны зузааны дундаж нь 1.445 [0.28] (p=0.036), түүшийн хэмт ясны нягтралын дундаж нь имплант суулгацын гадна 572.84 HU, имплант суулгацын дотор 526.07 HU (р=0.024) статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Эрүүний араа хэсгийн түүшийн ясны дээд холтослог ясны зузааны дундаж утга 1.445 [0.48 ] мм байгаа нь имплант суулгахад тохиромжтой үзүүлэлт байлаа. 2. Эрүүний араа хэсгийн түүшийн хэмт ясны нягтралын дундаж утга нь имплант суулгацын гадна 572.84 HU, имплант суулгацын дотор 526.07 HU байгаа нь имплант суулгахад тохиромжтой үзүүлэлт юм. 3. Эрүүний араа хэсгийн түүшийн холтослог ясны зузаан, хэмт ясны нягтралын үзүүлэлтүүд нь хоорондоо шугаман хүчтэй хамааралтай байлаа.
