М.Цэрэнбат
Loading...
Товч нэр
М.Цэрэнбат
Бүтэн нэр
Минжүүр Цэрэнбат
Латин нэр
Minjuur Tserenbat
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, COVID-19 цар тахлын хөл хорионы үед Улаанбаатар хот дахь гавал тархины гэмтлийн судалгаа(2021-09-01); ;Э.Шинэцэцэг ;Х.Батбаяр; Э.БаярмааДэлхий дахинд тархаж буй корона вируст халдвар COVID-19 цар тахлын үед манай улсад халдвар илэрснээс хойш 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш шүүх эмнэлэгт бүртгэгдсэн гэмтлийн шалтгаант нас баралт болон гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийн тоо эрс буурсан бөгөөд бид хөл хорионы үеийн гавал тархины гэмтлийн улмаас нас барсан тохиолдлуудын шалтгаан, зарим нөлөөлөх хүчин зүйлийг харьцуулан судалсан юм. Корона вируст халдвар COVID 19–ийн цар тахлын хөл хорионы дэглэмийн үед бүртгэгдсэн гавал тархины гэмтлийн шалтгаан нас баралтад эрэгтэйчүүд дийлэнх нь өртөж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.5 хувиар буурч, харилцан зодоон, зам тээвэр, санамсаргүй ослын шалтгаант нас баралт багассан байна. Харин өндрөөс уналт, амиа хорлолтын шалтгаант нас баралт нэмэгдсэн нь цар тахлын хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл, стресст нөхцөл байдал нөлөөлж байна гэж дүгнэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амиа хорлож эндсэн тохиолдлуудын стресс зохицуулгын HPA тэнхлэг эрхтнүүдийн бүтэц зүйн өөрчлөлтийг судалсан дүн(2021-03-21) ;Б.Ариунзул ;Ж.Эрдэнэбулган; Х.БатбаярСтрессийн байдалд бие мах бодь дасан зохицох үйлийг мэдрэл дотоод шүүрлийн тэнхлэг эрхтэн болох гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхай зохицуулдаг. Хэт цочмог стресс, эсвэл архаг байнга давтагдах стресс хүний дасан зохицох механизм туйлдахад хүргэдэг. Дасан зохицох механизм туйлдсан үед HPA тэнхлэгийн эрхтнүүдэд, тухайлбал стрессийн даавар гэгдэх кортизол даавар ялгаруулах бөөрний дээд булчирхайд бүтэц-үйлийн гүн өөрчлөлт үүсдэг. Мөн дасан зохицох механизм туйлдсан үед хүн сэтгэц, зан төрхийн өөрчлөлтөд орж амиа хорлох сэдэл, оролдлого, үйлдэл хийдэг.
