А.Шийрэвнямба
Loading...
Товч нэр
А.Шийрэвнямба
Бүтэн нэр
Авирмэд Шийрэвнямба
Латин нэр
Avirmed Shiirevnyamba
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны сувгийн нарийсалтай үйлчлүүлэгчдэд зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2024-12-21); ; ; Үндэслэл: Багана нурууны сувгийн нарийсал нь мэдрэлийн мэс засал судлалын нэн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд хөгжил багатай орнуудад багана нурууны сувгийн нарийсал илүү их тохиолдож байна. Өнөө үед дундаж наслалт тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ эмгэгийн хоёрдогч шалтгаантай багана нурууны сувгийн нарийсал ихэнх хувийг эзэлж байна. Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны мэс засал эмчилгээний үр дүнг үл харгалзан дахин мэс засал хийх тохиолдол байсаар байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Бүсэлхий багана нурууны сувгийн нарийслын улмаас дурангийн мэс заслын хийлгэсэн хүмүүсийн дундах мэс заслын үр дүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг асуумж судалгааны аргаар эмнэлэгт суурилсан агшингийн загвараар Грандмед эмнэлэгт 2019-2023 оны хооронд бүсэлхийн багана нурууны сувгийн нарийсал оношоор багана нурууны суваг чөлөөлөх дурангийн мэс засал (PSLD-Percutaneous Stenoscopic Lumbar Decompression) хийлгэж онош нь батлагдсан, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 97 үйлчлүүлэгчийг хамруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 46 (47.42%) нь эрэгтэй, дундаж нас 53±21.7 жил, 51 (52.58%) нь эмэгтэчүүд байсан ба дундаж нас 58±16.6 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 73.2% (n=71) нь илүүдэл жинтэй, 21.5% нь амьдралын хэв маягтай холбоотой буюу суугаа ажил хийдэг, дасгал хөдөлгөөн бага хийдэг (17.2%), 15.8% хүнд юм байнга өргөдөг зэрэг эрсдэлт хүчин зүйлст өртдөг үйлчлүүлэгч байгаа нь тогдорхойлогдлоо. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 80.4% (n=78) нь 2 ба түүнээс дээш хүчин зүйлст хавсарч өртсөн байв. Мөн 57.73% нь 1-5 жилийн дараа мэс засал эмчилгээ хийлгэсэн байлаа. Дүгнэлт: Дегенерацийн шалтгаант бүсэлхийн багана нурууны сувгийн нарийслийн улмаас мэс засал эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн дунд биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний идэвхигүй амьдралын хэв маяг хамгийн их тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний үе солиулах хагалгаа хийлгэсэн үйлчлүүлэгчдийн Лишом үнэлгээ түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2025-10-20) ;Н.Энхтайван; ;Т.Мөнхсайхан ;Оливер БруерҮндэслэл: Өвдөгний хиймэл үе солих нь насжилт, гэмтэл, удамшил, амьдралын хэв маягаас шалтгаалан үе үүсгэж буй ясны гадаргуунууд эргэшгүй өөрчлөлтөд орсон тохиолдолд зайлшгүй хийгдэх үндсэн мэс засал эмчилгээний арга юм. Манай улсын хувьд жилд 2500 орчим өвдөгний хиймэл үе солих мэс засал хийлгэсэн байна. Зорилго: Өвдөгний хиймэл үе солих мэс засал хийлгэсэн иргэдийн Лишом үнэлгээ түүнд түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив когорт судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Уг судалгааг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийг түшиглэн хийсэн бөгөөд тус эмнэлгийн Хэрх үе судлал, Үе сэргээх тасгаар 2007 оны 1 сараас 2023 оны 5 сарын хугацаанд үйлчлүүлсэн 186 үйлчлүүлэгчдийг судалгаанд хамруулав. Судалгаанд оролцогчдоос хүн ам зүйн болон хавсарсан өвчин, архи тамхины хэрэглээ, дасгал хөдөлгөөн, амьдралын хэв маяг зэргийг хоёр бүлэг 56 асуумжаар тодорхойлов. Өвдөгний үений тогтвортой байдал, үйл ажиллагааг Лишом аргаар үнэлэв. Хэрэв Лишомын оноо 95-100 бол маш сайн, 84-94 бол сайн, 65-83 бол дунд, <65 бол муу гэж үнэлэв. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтэд статистик боловсруулалт хийхдээ SPSS-26.0 программ ашиглав. Үр дүн: Судалгаанд нийт 185 үйлчлүүлэгч хамрагдсанаас дундаж нас 71.83±7.83 жил ба үүний 18.9% нь (n=35) эрэгтэйчүүд, харин 81.1% нь (n=150) эмэгтэйчүүд байв. Судалгаанд хамрагдсан иргэдийн хүйс, насны бүлэг, БЖИ, хагалгаа хийлгэсэний дараах жил нь Лишом үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.001). Лишом үнэлгээ түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохдоо логистик регрессийн шинжилгээ хийн үзэхэд нас (OR, 2.014, 95% CI (итгэх интервал) 1.620-1.659, p=0.001), илүүдэл жин (OR, 1.328; 95% Cl 0.469-3.765, p=0.001), хагалгаа хийлгэсэний дараах жил (OR, 1.194, 95% Cl 0.533-2.676, p=0.037), дахин нөлөөлж байв. Дүгнэлт: Өвдөгний үе солиулсан иргэдийн хагалгааны дараах жил, нас нь Лишом үнэлгээнд нөлөөлж байв.
