Ц.Базармаа
Loading...
Товч нэр
Ц.Базармаа
Бүтэн нэр
Цэрэндорж Базармаа
Латин нэр
Tserendorj Bazarmaa
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нармайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг ба дунд чихний үрэвсэлт өвчний хамааралыг уялдуулан судалсан дүн(2025-01-01) ;Б.Нинжмаа ;Т.Баярмаа ;Б.Цэцээ ;А.ЭнхжинБ.ХуланҮндэслэл: Дунд чихний салст бүрхэвчийг (сонсголын гуурс, хэнгэргэн хөндий, хөхөнцөр сэртэнгийн хөндий ба хийт үүр сархиануудын) хамарсан үрэвслийн процессийг дунд чихний үрэвсэлт өвчин гэнэ^.ДЧҮӨ үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг ба тэдгээрийн нэг нь нармайн гүйлсэн булчирхайн томрол юм5. Нармайн гүйлсэн булчирхайн томрол ба дунд чихний өвчний хамаарал, нөлөөллийн талаарх судалгаа олон улсад нэлээдгүй байгаа боловч манай орны хувьд судлагдсан мэдээлэл хангалтгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Нармайн болон тагнайн гүйлсэн булчирхай авах мэс засал эмчилгээ хийлгэсэн хүүхдийн тохиолдлуудад дүн шинжилгээ хийх Арга, аргачлал: Судалгааг ажиглалтын судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв.Гурван гал нэгдсэн эмнэлэгт 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нармайн болон тагнайн гүйлсэн булчирхайн томрол оноштойгоор мэс засал эмчилгээ хийлгэсэн нийт 215 тохиолдлын эмнэлзүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Судалгааны статистик боловсруулалтыг ЗТАТА14.2 программ ашиглан хийв.р< 0.05 байх үед статистик ач холбогдолтой гэж тооцов. Үр дүн: Энэхүү судалгаанд 215 хүүхдийн эмнэлзүйн мэдээллийг шинжилж, нармайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг ба ДЧҮӨ-ний хамаарлыг үнэлэв. Судалгаанд 2-17 насны хүүхдүүд хамрагдсан ба дундаж нас 7.23 ± 3.4 жил байв. 128 (59.53%) нь эрэгтэй (7.09 ± 3.29 жил), 87 (40.46%) нь эмэгтэй (7.45 ± 3.58 жил) байсан. Корреляцийн шинжилгээгээр насны бүлэг болон нармайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг хооронд статистик ач холбогдол бүхий дунд зэргийн сөрөг хамаарал илэрсэн (гПо = -0.3485, р < 0.001). Улирал ба ДЧҮӨ хооронд тоон хувьсагчийн хувьд статистик ялгаатай байв. (р = 0.0001). Нармайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг болон ДЧҮӨ хооронд статистик ач холбогдолтой хамаарал илэрсэн (р < 0.001). Харин тагнайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг болон ДЧҮӨ хооронд статистик хамаарал илрээгүй (р=0.8762).
