Ц.Базармаа
Loading...
Товч нэр
Ц.Базармаа
Бүтэн нэр
Цэрэндорж Базармаа
Латин нэр
Tserendorj Bazarmaa
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нармайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг ба дунд чихний үрэвсэлт өвчний хамааралыг уялдуулан судалсан дүн(2025-01-01) ;Б.Нинжмаа ;Т.Баярмаа ;Б.Цэцээ ;А.ЭнхжинБ.ХуланҮндэслэл: Дунд чихний салст бүрхэвчийг (сонсголын гуурс, хэнгэргэн хөндий, хөхөнцөр сэртэнгийн хөндий ба хийт үүр сархиануудын) хамарсан үрэвслийн процессийг дунд чихний үрэвсэлт өвчин гэнэ^.ДЧҮӨ үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг ба тэдгээрийн нэг нь нармайн гүйлсэн булчирхайн томрол юм5. Нармайн гүйлсэн булчирхайн томрол ба дунд чихний өвчний хамаарал, нөлөөллийн талаарх судалгаа олон улсад нэлээдгүй байгаа боловч манай орны хувьд судлагдсан мэдээлэл хангалтгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Нармайн болон тагнайн гүйлсэн булчирхай авах мэс засал эмчилгээ хийлгэсэн хүүхдийн тохиолдлуудад дүн шинжилгээ хийх Арга, аргачлал: Судалгааг ажиглалтын судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв.Гурван гал нэгдсэн эмнэлэгт 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нармайн болон тагнайн гүйлсэн булчирхайн томрол оноштойгоор мэс засал эмчилгээ хийлгэсэн нийт 215 тохиолдлын эмнэлзүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Судалгааны статистик боловсруулалтыг ЗТАТА14.2 программ ашиглан хийв.р< 0.05 байх үед статистик ач холбогдолтой гэж тооцов. Үр дүн: Энэхүү судалгаанд 215 хүүхдийн эмнэлзүйн мэдээллийг шинжилж, нармайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг ба ДЧҮӨ-ний хамаарлыг үнэлэв. Судалгаанд 2-17 насны хүүхдүүд хамрагдсан ба дундаж нас 7.23 ± 3.4 жил байв. 128 (59.53%) нь эрэгтэй (7.09 ± 3.29 жил), 87 (40.46%) нь эмэгтэй (7.45 ± 3.58 жил) байсан. Корреляцийн шинжилгээгээр насны бүлэг болон нармайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг хооронд статистик ач холбогдол бүхий дунд зэргийн сөрөг хамаарал илэрсэн (гПо = -0.3485, р < 0.001). Улирал ба ДЧҮӨ хооронд тоон хувьсагчийн хувьд статистик ялгаатай байв. (р = 0.0001). Нармайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг болон ДЧҮӨ хооронд статистик ач холбогдолтой хамаарал илэрсэн (р < 0.001). Харин тагнайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг болон ДЧҮӨ хооронд статистик хамаарал илрээгүй (р=0.8762). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төвөнх, залгиурын Капошийн саркома(2025-01-01) ;Л.Нямдулам ;Л.Тамир ;А.Цэнд-Аюуш; С.ПүрэвдоржУдиртгал: Капошийн саркома нь ихэвчлэн арьсанд үүсдэг ба төвөнх залгиурын хэсэгт маш ховор тохиолддог ангиопролифератив эмгэг юм. Хүний Дархлал Хомсдолын Вирүсийн халдвар ба эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлаа дарангуйлах эмчилгээний улмаас үүсдэг. Мөн хүний херпес вирус-8 нь капоши саркомын бүх хэлбэрт илэрдэг. Дархлаа дарангуйлагдаагүй эмчлүүлэгчид төвөнхийн капоши саркома тохиолдох нь ховор бөгөөд 1965 онд анх илрүүлснээс хойш дэлхий дахинд 18 тохиолдол бүртгэгдсэн. Төвөнхийн капоши саркома эмгэгийн үед амьсгалын замын бөглөрөл үүсдэг бөгөөд амны хөндийн хүрцээр СО2 лазерын тусламжтай төвөнхийн бичил мэс заслаар эмгэг эдийг авдаг. Тохиолдол: 77 настай, эмэгтэй, 3 сарын өмнөөс ам хатна, дуу сөөж, хоолой залгиур орчим өвдөж, хахаж цацах болсон гэсэн зовуурьтай Монгол-Японы эмнэлэгт хандсан. 2 жилийн өмнөөс баруун талын хөл, зүүн хөл шагай ул орчим, баруун гар орчим хөхөлбөр, тэмтрэхэд хатуу, эмзэглэл бүхий гүвдрүүнүүд гарч эхэлсэн. Тухайн үед АӨСҮТ-д үзүүлж Кароз^огт Петапдюдегтаййз оношоор эмчилгээ хийлгэж байсан өгүүлэмжтэй. Шинжилгээгээр ХДХВ сөрөг. Иммуногистохимид: С^31 +/-, С^34 /+/. Оношилгоо: Хамар залгиурын уян дуранд: Нармай, 2 талын тагнайн гүйлсний ард, дууны хөвчийн дээд хэсэг тус бүр ойролцоогоор 1.5-2-5 см орчим голчтой, хөдөлгөөнтэй гөлгөр гадаргуутай, цайвар өнгөртэй, хөхөлбөр, судаслаг бүтэцтэй үүсгэвэртэй. Эмчилгээ: Ерөнхий мэдээ алдуулалт дор К1етза55ег-ийн ларингоскопийн тусламжтай, 0 градусын дурангийн хяналтан дор төвөнхийн бичил мэс заслын багаж, хэвлийн дурангийн мэс заслын 2 туйлт коагулятор ашиглан эмгэг эдүүдийг авч эдийн шинжилгээнд илгээхэд Каро5^ 5агсот а , 5агсота дгаде 1 хариу гарсан. Эмчилгээний үр дүн: Мэс заслын дараа зовуурь багасч, амьдралын чанар сайжирсан. Хамар залгиурын дурангийн шинжилгээгээр мэс заслын шарх цэвэр, дууны хөвчийн хөдөлгөөн хэвийн байв. Дүгнэлт: Капоши саркома нь маш ховор тохиолддог эмгэг юм. Уг эмгэгийг эрт оношлон, эмчилгээг зөв сонгох нь цаашдын хүндрэл ба амьдралын чанар буурахаас сэргийлнэ. Мөн байнгын хяналт шаарддаг дахих магадлалтай эмгэг юм.
