Tserendash, Chimgee
Loading...
Товч нэр
Tserendash, Chimgee
Бүтэн нэр
Tserendash Chimgee
Латин нэр
Tserendash Chimgee
Албан тушаал
Судлаач
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 хулганад үүсгэсэн хавдрын эмгэг загварт “Өвсөн гурван халуун”-ы нөлөөг судалсан дүн(2025-01-01); ; ; ; Д.ЭнхмааҮндэслэл: Дэлхий дахинд төдийгүй манай улсад хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт жил бүр өсөн нэмэгдэж байна. Хорт хавдрын тохиолдол жил бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Монголын уламжлалт анагаах ухаанд ходоод ба улаан хоолойн хавдар, хавдрын урьдал өвчнийг анагаахад эмчилгээний туршлагат жор болгон хэрэглэж ирсэн Холтсон цэцэгтний овгийн (Капипси1асөаө) А1тдепө 3'1Ыпса ^, Яапипси1из Яөрөпз ^, Ри1заШа Випдеапа ^ 3 зүйл ургамал орсон (Өвсөн гурван халуун) найрлагыг сонгон авч, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөллийг судлан, нотолгоожуулах нэн шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Өвсөн гурван халуун”-д агуулагдах биологийн идэвхт бодисуудыг илрүүлж, туршилтын амьтанд үүсгэсэн хорт хавдрын эмгэг загварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: “Өвсөн гурван халуун” болох Сибирь чөдөр өвс (АЫадепе 5№пса ^), Мөлхөө (хахуун) холтсон цэцэг (Яапипси1из герепз ^), Бунгийн яргуй (Ри1за1Ша Випдеапа ^.)-г Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутгаас 5-6 сард цэцэглэлтийн үед нь түүж, зохих журмын дагуу хатааж бэлтгэв. Үр дүн: “ Өвсөн гурван халуун”-ы ханданд нийт фенолт нэгдэл 2.98±0.04%, нийт флавоноид 2.16±0.05% агуулагдаж байна. Туршилтын 6 бүлгийн хулганыг биеийн жин болон хавдрын эзлэхүүнийг 3 удаагийн давталттайгаар өдөр бүр хэмжихэд бүх бүлгийн хулганад биеийн жин хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Мөн эмчилгээний 1А, 1В бүлгийн хулганад ӨГХ-ны этанол хандыг 50 ба 100мг/кг тунгаар, 2А ба 2В бүлгийн хулганад ӨГХны дихлорметан хандыг 50 ба 100мг/кг тунгаар амаар уулгаад, сөрөг хяналтын бүлэгт РВЗ 0.5 мг/кг тунгаар амаар, харин эерэг хяналтын бүлэгт флуроурацил (5 Р ^ 10 мг/кг тунгаар 7 хоногт 2 удаа хэвлийн хөндийд тарихад хавдрын ургалтын хэмжээ хугацаа хамааралтай нэмэгдэж байв. Сөрөг хяналтын бүлгийн хулганы хавдрын эзлэхүүнийг эмчилгээний бүлгүүдтэй харьцуулахад туршилтын 4 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай (*р<0.05) харин эерэг хяналтын бүлэгтэй харьцуулахад илэрхий ялгаа ажиглагдаагүй. (р=0.08) Туршилтын хулганы хавдрын эдийн гистологийн шинжилгээгээр бүх бүлэгт үхжил ажиглагдсан ба үхжилийн хамрах талбайгаар ялгаатай байв. Дүгнэлт: “Өвсөн гурван халуун”-ы этанол ханданд нийт фенолт нэгдэл болон флавоноидын агууламж дунд зэрэг байна. “Өвсөн гурван халуун”-ы ханд нь туршилтын хулганад үүсгэсэн хавдрын ургалтыг саатуулж, лимфоцит давамгайлсан үрэвслийг идэвхжүүлж байгаа нь хавдрын эсрэг идэвхтэй болохыг харуулж байна (р<0.05) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сибирь мийн хумс (Nepeta sibirica L) ургамлын цочмог хорон чанарын судалгаа болон гистопатологийн үнэлгээСибирь мийн хумс (Nepeta sibirica L) ургамлын газрын дээд хэсгийн усан хандын цочмог хорон чанарын судалгааг OECD 423-н удирдамжийн дагуу C57BL/6 үүлдрийн хулганад явуулсан. Ургамлын усан хандыг 500 мг/кг, 1000 мг/кг, 1500 мг/кг, 2000 мг/кг, 3000 мг/кг, 4000 мг/кг ба 5000 мг/кг тунгаар хулганад уулгасны дараа 2 цагийн хугацаанд хулгануудын хөдөлгөөн идэвхтэй, зан төрхийн болон хордлогын шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд 24, 48, 72 цагийн дараа хулганууд үхээгүй бүгд амьд байсан учраас Сибирь мийн хумсын усан хандын LD50 нь 5000 мг/кг-с дээш гэж үзэж байна. Сибирь мийн хумсын усан хандыг 500 мг/ кг, 1000 мг/кг, 1500 мг/кг, 2000мг/кг, 3000 мг/кг, 4000мг/кг ба 5000 мг/ кг тунгаар хэрэглэсэн хулганы биеийн жин ба эрхтнүүдийн туйлын жин, харьцангуй жинг бодож, хяналтын бүлэг болон туршилтын бүлгийг өөр хооронд нь харьцуулахад хулганы биеийн жин, эрхтний жинд статистик ач холбогдол бүхий (p>0.05) ялгаатай өөрчлөлт гараагүй. Сибирь мийн хумсын усан хандыг 500 мг/кг, 1000 мг/кг, 2000мг/кг, 4000 мг/кг ба 5000 мг/кг тунгаар хэрэглэсэн хулгануудын элэг, бөөр, зүрх, дэлүү ба уушги зэрэг эрхтний гистопатологийн шинжилгээнд эдийн хэвийн бүтэц хадгалагдсан байна. Сибирь мийн хумсын усан хандын хорон чанарыг OECD-ийн удирдамжийн хорон чанарын ангиллаар авч үзэхэд практикийн хувьд хоргүй гэсэн ангилалд багтаж байна.
