Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Цисплатинаар үүсгэгдсэн хулганы өндгөвчийн анхдагч дутмагшилд өөхний эдийн гаралтай үүдэл эсийн эмчилгээний нөлөөг тодорхойлсон дүн
    (2026-09-15)
    Б.Баярманлай
    ;
    Б.Дэлгэрмаа
    ;
    ;
    Б.Хонгорзул
    ;
    Ц.Анужин
    Үндэслэл: Цисплатин нь олон төрлийн хорт хавдрын эмчилгээнд өргөн хэрэглэгддэг платин агуулсан хими эмчилгээний эм боловч өндгөвчийн эд, ооцит болон хөгжиж буй фолликулд гонадотоксик нөлөө үзүүлж, өндгөвчийн анхдагч дутмагшил үүсгэх эрсдэлтэй. Өөхний эдийн гаралтай үүдэл эс (ADSC) нь паракрин, антиапоптоз болон эдийн нөхөн төлжилтийг дэмжих боломжит нөлөөгөөрөө өндгөвчийн гэмтлийн дараах сэргээх эмчилгээний нэг хувилбар болж судлагдаж байна. Зорилго: Цисплатинаар үүсгэгдсэн POI хулганы загварт ADSC эмчилгээ эструсын мөчлөг, биеийн жин болон өндгөвчийн фолликулын морфологийн сэргэлтэд үзүүлэх нөлөөг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд 6 долоо хоногтой нийт 30 BALB/c эм хулгана ашиглав. Хяналтын бүлэгт 6 хулганад салин, 24 хулганад цисплатиныг 2 мг/кг тунгаар хэвлийн хөндийд өдөрт нэг удаа 10 хоног тарьж POI загвар үүсгэв. POI үүссэний дараа цисплатин хэрэглэсэн амьтдыг эмчилгээ хийгдээгүй POI бүлэг (n=15) болон ADSC эмчилгээний бүлэг (n=9) болгон үргэлжлүүлэв. ADSC бүлэгт 1×10⁶ эсийг 0.2 мл орчинд суспензлэн сүүлний венээр тарив. Үтрээний наацыг өдөр бүр хянаж, эструсын мөчлөгийг proestrus, estrus, metestrus, diestrus үе шаттайгаар үнэлэв. Туршилтын төгсгөлд өндгөвчийг авч гистологийн шинжилгээ хийв. Үр дүн: Цисплатин хэрэглэсний дараа эструсын мөчлөг хяналтын бүлгийн 3.97 хоногоос POI бүлэгт 6.4 хоног болж уртассан (p<0.05). ADSC эмчилгээний дараах үнэлгээнд эмчилгээ хийгдээгүй POI бүлгийн мөчлөг 5.65 хоног (n=4), ADSC бүлгийнх 4.5 хоног (n=7) байсан бөгөөд ялгаа статистикийн ач холбогдолтой байв (p=0.013). Гистологийн хувьд POI бүлэгт фолликулын атрофи, сөнөрөл, дегенератив өөрчлөлт давамгайлсан бол ADSC бүлэгт анхдагч, хоёрдогч болон антрал шатны хэвийн төрхтэй хөгжиж буй фолликулууд илүү олон, дегенератив өөрчлөлт харьцангуй бага байв. Өндгөвчний гистологи зүслэгт суурин болон хөгжиж буй фолликудын тоо хяналтын бүлэгт 15.00±2.65, POI бүлэгт 6.00±2.00, ADSC бүлэгт 8.67±2.89 байв. Дүгнэлт: Цисплатинаар үүсгэгдсэн POI хулганы загварт ADSC эмчилгээ хийснээр эструсын мөчлөг статистикийн ач холбогдолтой богиносож хэвийн түвшин рүү ойртсон. Өндгөвчийн гистологид анхдагч, хоёрдогч болон антрал шатны олон төрлийн морфологи бүтэц бүхий фолликулууд нэмэгдэж, хатингаршиж дегенератив өөрчлөлтөд орсон фолликулууд буурах хандлага ажиглагдав. Иймээс ADSC эмчилгээ нь цисплатинаар үүсгэгдсэн өндгөвчийн гэмтлийн дараах фолликулогенез болон эструсын мөчлөгийг хэсэгчлэн сэргээх боломжтойг энэхүү судалгаа харуулж байна.