Д.Түмэнбаяр
Loading...
Товч нэр
Д.Түмэнбаяр
Бүтэн нэр
Дэлгэрсайхан Түмэнбаяр
Латин нэр
Delgersaikhan Tumenbayar
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Багш
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины харвалтын дараах тавхай унжих эмгэгийг гуаша эмчилгээгээр эмчилсэн дүн(2021-06-10); ;О.БатгэрэлН.ОюунцэцэгЦусны эргэлтийн тогтолцооны өвчин хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа нь саа саажилт үүсэх, хөдөлмөрийн чадвар алдахын зэрэгцээ оюун ухаан, хэл яриа танин мэдэхүйн үйл ажиллагаа буурч тэнэгрэлд хүргэдэг байна. Монгол улсын хөдөлмөрийн насны хүмүүсийн дундах тархины харвалтын өвчлөл, нас баралт сүүлийн 20 жилд 30%-аар нэмэгдэж, цаашид ч улам өсөх төлөвтэй байгаа юм. Иймд хүний амьдралын чанар, хөдөлгөөний болон хөдөлмөрийн чадварт сөргөөр нөлөөлдөг тархины харвалтын дараах хөдөлгөөний үйл ажиллагааг сэргээх нь ихээхэн анхаарал татаж байна. Тархины харвалтын дараах тал саа бүхий эмчлүүлэгчдийн тавхай унжих эмгэгт Гуаша эмчилгээ хийж үр дүнг судлах зорилгоор эмнэлзүйн туршилт судалгааны загвар ашиглан судалгаанд оролцох өвчтөнг дан нууцлалын хэлбэрээр 1:1:1 харьцаатайгаар эмчилгээний 3 бүлэгт хуваан эмчилгээний үр дүнг харьцуулан үнэлэв. Нийт 45 эмчлүүлэгчийг хамруулан Агонист булчингийн буюу шаантны урд булчин /m.tibialis anterior/-д, Антагонист булчингийн буюу шилбэний эрээн булчин /m.gastrocnemius/-д ажилбар хийх, Хяналтын буюу тавхай ээтийлгэх хөдөлгөөн засал эмчилгээ хийх бүлгүүдэд санамсаргүй түүврийн аргаар хуваарилж үр дүнг тооцсон. Нийт эмчлүүлэгчдийн дундаж нас 54,5±10,6 байсан бөгөөд харвалтаас хойш дунджаар 59,7±49,8 хоног болсон байв. Бүлэг тус бүрийн нас, хүйс, харвалтын хэлбэр, талсаа, харвалтаас хойшхи хоногт статистик ач холбогдол бүхий ялгаа үгүй байв (p>0.05). Гуаша эмчилгээ хийсэн бүлэг тус бүрийн эмчилгээний өмнө болон дараа шаантны урд булчингийн хүч, хүчдэл, шилбэний эрээн булчингийн хүч, хүчдэл, шагайн үений хөдөлгөөний далайц, Фугл-Мейерийн доод мөчний хөдөлгөөний үйл ажиллагаа зэргээр үнэлэхэд статистик ач холбогдол бүхий өөрчлөлт үзүүлсэн байна (p<0.01).
