Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тархалтыг судалсан дүн
    (2025-12-05)
    Б.Цэцэгтуяа
    ;
    ;
    Г.Нарантуяа
    ;
    А.Өлзий-Утас
    ;
    Д.Даваадулам
    Үндэслэл: Чихрийн шижингийн тархалт жилээс жилд тасралтгүй нэмэгдэж байгаа нь манай оронд төдийгүй дэлхий дахинд сүрьеэтэй тэмцэхэд бэрхшээл учруулж байна. Зорилго: Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн чихрийн шижин хэв шинж 2-той (ЧШХШ-2) хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тохиолдлыг илрүүлж, холбогдох зарим хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн дотоод шүүрлийн кабинетад хянагдаж буй 18-аас дээш насны ЧШХШ-2-той хүмүүсийг системчилсэн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонголоо. Асуумж, цээжний гэрлийн шинжилгээгээр сүрьеэгийн болзошгүй тохиолдлыг илрүүлж, цэрийг цуглуулан, түрхэц, Xpert MTB/RIF шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр сүрьеэ оношлогдсон, эсвэл асуумжаар сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа, өмнө нь сүрьеэгээр өвчилж байсан гэсэн өгүүлэмжтэй тохиолдлыг сүрьеэгийн тохиолдлоор бүртгэн тархалтыг тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 1644 ЧШХШ-2той хүн хамрагдсан. Нийт оролцогчдын 836 (50.9%) нь эмэгтэй, дундаж нас 58 (19-89) жил байв. Нийт сүрьеэгийн болзошгүй тохиолдол 10.5% (n=172, 95% CI 9.0-12.0)-ийг эзэлж байв. Сүрьеэгийн болзошгүй 112 тохиолдлоос цэр цуглуулж, лабораторийн шинжилгээнд хамруулж, 10 (8.9%, 95% CI 4.9-15.7) тохиолдолд сүрьеэгийн микобактери илэрсэн. Ханиалгах зовиургүй боловч рентгенд өөрчлөлттэй тохиолдлын 7.2% (6, 95% CI 3.4-14.9) нь сүрьеэ оношлогдсон байна. Асуумжаар сүрьеэгийн эмчилгээтэй 9 (0.5%, 95% CI 0.3-1.0), сүрьеэгээр өвчилсөн өгүүлэмжтэй 53 (3.2%, 95% CI 2.5-4.2) тохиолдол байв. ЧШ-тэй хүмүүсийн дундах сүрьеэгийн тархалт 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байна. Насны бүлэг, хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн дундах тархалт 5.9% (n=48, 95% CI 4.5-7.8), эмэгтэйчүүдтэй (2.9%; 95% CI: 1.2-4.2) харьцуулахад өндөр (p=0.002), сүрьеэгээр өвчлөх эрсдэл 2 дахин их байна. Сүрьеэгийн тархалт насны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) хэдий ч нас нэмэгдэхэд тархалт буурч байв. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах сүрьеэгийн эзлэх хувь 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байсан ба эрэгтэйчүүдийн дунд тархалт өндөр (p=0.002), нас ахих тутам сүрьеэгийн тархалт буурч байна. Шинж тэмдэггүй боловч рентген зурагт өөрчлөлттэй хүмүүсийн 7.2%-д лабораторийн шинжилгээгээр сүрьеэ илэрсэн байна.