Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Гийен-Барре хамшинжийн эмнэлзүйн онцлог, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа
    (2021-03-21)
    Г.Гантуяа
    ;
    ;
    Ж.Сарангэрэл
    ;
    Д.Бямбасүрэн
    Гийен-Барре Хамшинж (ГБХШ) нь хүнд явцтай, тахир дутуу үлдэх эрсдэл өндөртэй, захын мэдрэлийн аутоиммун үрэвсэлт эмгэг юм. Материал аргазүй: 2016-2019 оны хооронд ГБХШ оношлогдсон 75 тохиолдолыг хамруулан ретроспектив судалгаа хийсэн. Үр дүн: Судалгаанд 18-73 (46.4±15.1) насны 33 (44%) эрэгтэй, 42 (56%) эмэгтэй хамрагдсан. ГБХШ-ээр өвдөхөөс өмнө амьсгалын дээд замын халдвар (АДЗХ) 9.3%, суулгалт 21.3% өвчнөөр өвдсөн байсан. Намрын улиралд илүүтэй тохиолдож байна. Эрт үеийн эмнэлзүйн шинжүүдээс сул саажилт 98.7%, бадайралт 50.6% байна. Сул саажилтын үнэлгээгээр судалгаанд хамрагдсадын 17.3% нь хөнгөн, 62.7% нь дунд, 20% нь хүнд зэргийн үнэлгээтэй байв. Дүгнэлт: ГБХШ эмэгтэйчүүдэд давамгай, харьцангуй залуу насанд тохиолдож байна. Өвчний эхлэл үеийн эмнэлзүйн шинжүүд нь ГБХШ-ийн хүндийн зэрэгтэй хамааралтай болох нь ажиглагдлаа.