Р.Мөнхбаяр
Loading...
Товч нэр
Р.Мөнхбаяр
Бүтэн нэр
Рэгзэн Мөнхбаяр
Латин нэр
Regzen Munkhbayar
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гийен-Барре хамшинжийн эмнэлзүйн онцлог, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа(2021-03-21) ;Г.Гантуяа; ;Ж.СарангэрэлД.БямбасүрэнГийен-Барре Хамшинж (ГБХШ) нь хүнд явцтай, тахир дутуу үлдэх эрсдэл өндөртэй, захын мэдрэлийн аутоиммун үрэвсэлт эмгэг юм. Материал аргазүй: 2016-2019 оны хооронд ГБХШ оношлогдсон 75 тохиолдолыг хамруулан ретроспектив судалгаа хийсэн. Үр дүн: Судалгаанд 18-73 (46.4±15.1) насны 33 (44%) эрэгтэй, 42 (56%) эмэгтэй хамрагдсан. ГБХШ-ээр өвдөхөөс өмнө амьсгалын дээд замын халдвар (АДЗХ) 9.3%, суулгалт 21.3% өвчнөөр өвдсөн байсан. Намрын улиралд илүүтэй тохиолдож байна. Эрт үеийн эмнэлзүйн шинжүүдээс сул саажилт 98.7%, бадайралт 50.6% байна. Сул саажилтын үнэлгээгээр судалгаанд хамрагдсадын 17.3% нь хөнгөн, 62.7% нь дунд, 20% нь хүнд зэргийн үнэлгээтэй байв. Дүгнэлт: ГБХШ эмэгтэйчүүдэд давамгай, харьцангуй залуу насанд тохиолдож байна. Өвчний эхлэл үеийн эмнэлзүйн шинжүүд нь ГБХШ-ийн хүндийн зэрэгтэй хамааралтай болох нь ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ацетилхолины рецепторын эсрэг бие илэрсэн Миастени Грависын сэрээ булчирхайн өөрчлөлтийг судалсан нь(2021-03-21) ;Ч.Оюунаа; ;Ж.СарангэрэлД.БямбасүрэнҮндэслэл: Миастений гравис (МГ)-тай үйлчлүүлэгчдэд ацетилхолины рецепторын эсрэг бие (AChR-ab), сэрээ булчирхайн өөрчлөлтийг илрүүлснээр, мэс засал эмчилгээг шийдвэрлэж тавиланг сайжруулах давуу талтай. Зорилго: МГ-ийн серологийн шинжилгээ ба сэрээ булчирхайн өөрчлөлтийн хоорондын хамаарлыг судлах. Материал, арга зүй: 2015-2020 оны хооронд Улаанбаатар хотын 18-с дээш насны МГ-ын онош батлагдсан 30 тохиолдлыг хамруулан ретроспектив судалгаа хийсэн ба AChR-ab эерэг болон сөрөг 14 үйлчлүүлэгчдийн сэрээ булчирхайн Компьютер томограф (КТ)-ийн шинжилгээнд дүгнэлт хийв. Үр дүн: Серологийн шинжилгээгээр 85.7% (n=12) нь AChR-ab эерэг, 14.3% (n=2) нь AChR-ab сөрөг байв. КТ-ийн шинжилгээгээр сэрээ булчирхайн өөрчлөлт илэрсэн оролцогчдын 87.5% AChR-ab эерэг байна. Мөн нийт үйлчлүүлэгчдийн 16.7%-д тимома илэрсэн. Дүгнэлт: МГ-тай хүмүүсийн 85.7% нь AChR-ab (+) буюу серологи эерэг хэлбэр давамгайлж байна. Серологи эерэг МГ-тай хүмүүсийн 58% нь сэрээ булчирхайн өөрчлөлттэй байна.
