Ц.Одонтунгалаг
Loading...
Товч нэр
Ц.Одонтунгалаг
Бүтэн нэр
Цэвээнсүрэн Одонтунгалаг
Латин нэр
Tseveensuren Odontungalag
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Толгой хүзүүний хавдрын дараах эрүүний согогийг чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн үр дүн ба сайжруулах арга замыг эрэлхийлэх нь(2025-01-01); ;С.Денис; ;М.ЯнжинлхамГ.АмарсанааҮндэслэл: Хортой хавдрын улмаас тайрагдсан хоншоор болон эрүү ясны согогийг нөхөн сэргээх нь өнгөрөгч жилүүдэд төвөгтэй асуудлын нэг байсаар ирсэн. Хавдрын улмаас (гэмтэл болон үрэвсэлт өвчин. төрөлхийн гажиг мөн хамаарна) тайрагдсан эрүү. хоншоор ясны согог нь зажлах. залгих. ярих. эдгээртэй холбоотой үйл ажиллагааны хямралыг бий болгодог. 1950 оноос өмнөх үед эрүү хоншоорын хатуу эдийн согогийг нөхөн сэргээдэггүй байсан ба ясны үргэлжилсэн байдлыг металл ялтас ашиглан сэргээж зөөлөн эдийг орчны эдээр хааж үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны алдагдлыг сэргээдэггүй байжээ. 3 хэмжээст виртуал төлөвлөлтөөр эрүү болон хоншоор ясны согог болоод түүнийг нөхөн сэргээх чөлөөт ясны далбанг яг таг тааруулан төлөвлөх бүрэн боломжтой. Хагалгааны явцад донор ясыг бэхлэх ялтсыг гараар нугалан төгс тааруулах боломжгүй байдаг ба хагалгааны өмнө 3 хэмжээст төлөвлөгөөний дагуу энэхүү ажлыг хийж гүйцэтгэх нь илүү үр дүнтэй бөгөөд хагалгааны цагийг богино болгож өгдөг. Мөн шүдний имплантыг нөхөн сэргээлтийн хамт төлөвлөж өгснөөр бүтэц. үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжтой. Зорилго: Монгол улсад хийгдсэн эрүүний нөхөн сэргээлтийг тахилзуур ясны чөлөөт далбангаар сэргээсэн тохиолдлыг үр дүнг судлах. сайжруулах арга замыг эрэлхийлэх. Арга, аргачлал: Судалгааг тохиолдлын цуврал загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Хавдар Судлалын Үндэсний төв. Нүүр ам судлалын төв эмнэлэг. Монгол-Япон эмнэлэг дээрх хийгдсэн нөхөн сэргээх хагалгааны мэдээллийг цуглуулсан. Өвчтөний нас. хүйс. эрүүний согог үүссэн шалтгаан. тахилзуур ясны тайралтын хэмжээ. хагалгааны хугацаа. чөлөөт далбангийн ишеми хугацаа. ашигласан судасны тоо. болон далбангийн судасны хөлний урт зэрэг мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгааны хугацаанд нөхөн сэргээх хагалаанд чөлөөт далбан ашигласан 400 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 29 тохиолдолд эрүүний ясны согогийг тахилзуур ясны чөлөөлт далбан ашиглан сэргээсэн байна. Нөхөн сэргээх хагалгаанд орсон өвчтөнүүдийн дундаж нас 40.0±18.3 жил байсан ба хүйсийн хувьд 15 (52%) нь эмэгтэй байсан. Эрүүний согог үүссэн шалтгаан нь хорт хавдар 13 (45%). хоргүй хавдар 6 (21%). болон өмнө үүссэн согог 10 (34%) байсан. Эрүүний хавдрыг 3 ^ төлөвлөлт ашиглан тайрч. тахилзуур ясны чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн байдал. 3 ^ төлөвлөлт ашиглан хийгдсэн энэхүү хагалгааны нийт хугацаа 9 цаг 30 минут байсан бол далбангийн ишеми хугацаа 2:40 минут байв. Дүгнэлт: Монгол улсад 2012-2025 онуудад эрүүний согогийг нөхөн сэргээхэд тахилзуур ясны чөлөөт далбанг нийт 29 тохиолдолд хэрэглэсэн. Уламжлалт аргааг нөхөн сэргээхэд ишеми хугацаа их байсан бөгөөд энэхүү хугацааг богиносгоход 3 ^ төлөвлөлт чухал ач холбогдолтой байна.
