Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бөөрний эсийн өмөнгийн хэв шинжүүдийгкомпьютерт томографид суурилсан радиомикшинжилгээгээр хагалгааны өмнө ялган оношлох асуудалд
    (2026-05-22)
    С.Энхболд
    ;
    О.Пүрэвдорж
    ;
    Х.Тэлмэн
    ;
    Б.Содгэрэл
    ;
    Үндэслэл: Бөөрний эсийн өмөн (БЭӨ) нь насанд хүрэгсдийн бөөрний бүх хавдрын 85–90%-ийг, нийт хавдрын 1–3%-ийг тус тус эзэлдэг ба сүүлийн жилүүдэд тохиолдлын тоо жилд жил тогтмол нэмэгдэж байна. Тунгалаг эст (ccRCC), хөхлөгт (pRCC), хромофоб (chRCC) зэрэг дэд хэв шинжүүд нь генийн мутаци, биологийн онцлог болон эмчилгээний хариу үйлдлийн хувьд мэдэгдэхүйц ялгаатай байдаг тул хагалгааны өмнөх хэв шинжийн тодорхойлох нь эмнэлзүйд чухал ач холбогдолтой юм. Уламжлалт КТ-ийн харааны аргаар үнэлэх нь хязгаарлагдмал ба тодосгогчтой КТ-д суурилсан радиомик шинжилгээ шинэ оношилгооны аргачлал байж болох юм. Зорилго: Тодосгогчтой КТ-д суурилсан радиомик шинжилгээний тусламжтайгаар БЭӨ-ийн ccRCC болон non-ccRCC дэд хэв шинжүүдийг хагалгааны өмнөх шатанд ялган оношлох загварыг боловсруулж, дотоод болон гадаад баталгаажилтаар оношилгооны чадамжийг үнэлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг 2021–2024 оны хооронд УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвд БЭӨ оношлогдсон, эмгэг судлалаар батлагдсан 121 өвчтөнд хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдыг ccRCC (n=84) болон non-ccRCC (n=37) гэсэн хоёр бүлэгт хуваасан. КТ-ийн кортикомедуляр фазын зурагт 3D Slicer программаар хавдрын хэсгийг тодорхойлж, нийт 122 радиомик шинжийг гарган авав. Үүнд first-order uniformity, GLCM (саарал шатлалын хамтааллын матриц), GLRLM (саарал шатлалын run-length матриц), хэлбэрийн flatness болон GLCM maximum probability зэрэг параметрүүдийг багтаав. Оношилгооны чадамжийг ROC шинжилгээгээр, загварын тогтвортой байдлыг гадаад баталгаажилтаар (n=73) үнэллээ. Үр дүн: GLRLM параметр нь ccRCC (дундаж 0.1230) болон non-ccRCC (дундаж 0.0170) бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгааг харуулсан (p<0.001). ROC шинжилгээгээр GLRLM-ийн хязгаарын утга 0.1493, дотоод баталгаажилтын AUC 0.9103, мэдрэг чанар 83.3%, өвөрмөц чанар 92.3% байв (p<0.01). Гадаад баталгаажилтад (n=73) AUC 0.860, нарийвчлал 86.0% байсан нь загварын ерөнхийлөх чадамжийг нотолж байна. First-order uniformity (AUC=0.880) болон variance (AUC=0.862) параметрүүд GLRLM-тэй ойролцоо чадамжтай байсан бол flatness (AUC=0.584), GLCM (Imc2, AUC=0.621) зэрэг параметрүүд ялган оношлох үнэлэмж харьцангуй бага байв. Confusion matrix-ийн дотоод баталгаажилтад нарийвчлал 86.0%, гадаад баталгаажилтад 86.0% байв. Дүгнэлт: Инвазив бус КТ-д суурилсан радиомик шинжилгээ нь БЭӨийн хэв шинжүүдийг хагалгааны өмнөх шатанд өндөр нарийвчлалтай (AUC=0.92) ялган оношлох чадамжтай болохыг дотоод болон гадаад баталгаажилтаар харуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сонсголын дотор хонгилын морфометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлсон дүн
    (2022-04-28) ; ;
    Д.Цэцгээ
    ;
    О.Пүрэвдорж
    ;
    Г.Амарсайхан
    Үндэслэл: Хүний сонсголын болон тэнцвэрийн эрхтэн нь дууны долгион болон биеийн тэнцвэрийн сэрлийн импульсийг хүлээн авч мэдрэх хоёр үйл ажиллагааг нэгтгэсэн дээд зэргийн хөгжилтэй нарийн зохион байгуулалт бүхий аппарат юм. Зорилго: Сонсголын дотор хонгилын морфометрийн үзүүлэлтүүдийг насанд хүрсэн Монгол хүнд тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИСийн Био-АС-ийн Анатомийн тэнхим болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Дүрс оношлогооны тасгийг түшиглэн дескриптив судалгааны аргын ретроспектив загвараар хийж гүйцэтгэсэн. Бид судалгаанд 18 ба түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 41 хүнийг КТГ-ийн зурагт сонсголын дотор хонгилын морфометрийн үзүүлэлт болон хэлбэрийг тодорхойлов. Ингэхэд сонсголын дотор хонгилын бортогон хэлбэр хамгийн олон буюу 10 (52.6%) юүлүүр хэлбэр 5 (26.3%) нахиан хэлбэр хамгийн цөөн буюу 4 (21.1%) эмэгтэйд бортогон хэлбэр хамгийн олон буюу 13 (59.1%) юүлүүр хэлбэр 7 (31.8%) нахиан хэлбэр хамгийн цөөн буюу 2 (9.1%) тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. СДХ-ын морфометрийн үзүүлэлтүүдэд бэлгийн диморфизм илэрч байна. 2. СДХ-ын бортогон, юүлүүр, нахиан хэлбэрүүд тус тус тодорхойлогдож байна.