Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцины талаар иргэдийн авч буй мэдээллийн эх сурвалжийг судалсан нь
    (2021-06-10)
    Б.Баярмаа
    ;
    А.Ган-Эрдэнэ
    ;
    ; ;
    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцины талаар иргэдийн мэдээлэл авч буй эх сурвалжийг тодорхойлох зорилгоор 2021 оны 2-3 дугаар сард Монгол Улсын хэмжээнд хот, хөдөөгийн 18-аас дээш насны нийт 1040 хүн амыг агшингийн судалгааны загвар ашиглан онлайнд суурилсан маягтаар, санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулав. Судалгаанд оролцогчид олон нийтийн телевиз, цахим орчин тэр дундаа фэйсбүүк (facebook), цахим мэдээллийн сайтуудаас коронавируст халдвар (КОВИД-19) вакцины талаарх мэдээлэл авсан байна. Богино видео хэлбэрээр бэлтгэсэн мэдээлэл иргэдэд хамгийн хүртээмжтэй байна. Судалгаанд оролцогчдын (53.7%) Коронавируст халдвар (КОВИД-19) вакцинд хамрагдана гэж байгаа бол (39.7%) нь эргэлзэж, (6.6%) нь хамрагдахгүй гэжээ. Мэдээллийн албан ёсны эх сурвалж, мэргэжлийн судалгааны сэтгүүлүүдээс мэдээлэл авдаг иргэдийн хувьд вакцинд хамрагдах хандлага илүү байна. Манай Улсад 2020 оны 6, 7 дугаар сард хийгдсэн судалгаагаар иргэдийн (42.4%) нь цаашид шинэ вакцины талаарх мэдээлэл хэрэгцээтэй гэж үзэж байсан бол бидний судалгаагаар мэдээллийн хэрэгцээ илүү өндөр үзүүлэлттэй буюу (72.3%) байна. Давхардсан тоогоор иргэдийн (65.4%) нь вакцины чанар, (62%) нь аюулгүй байдлын тухай тодорхой мэдээлэл авахыг хүсч байгаа нь вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотой байх магадлалтай.