Batkhorol, Bilegt
Loading...
Товч нэр
Batkhorol, Bilegt
Бүтэн нэр
Batkhorol Bilegt
Латин нэр
Batkhorol Bilegt
Албан тушаал
Судлаач
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настнуудын эрсдэлт зан үйлийг үнэлсэн дүн(2023-05-22) ;М.Нарангэрэл; ; Д.ГантуяаҮндэслэл: Монгол Улсын хувьд 60 болон түүнээс дээш насны ахмадын нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4% байсан бол 2030 онд 11.9%, 2050 он гэхэд 21.1% болж өсөх магадлалтай байгааг 2021 оны байдлаар Монгол хүний дундаж наслалт 70.71 жил байсан бөгөөд эрэгтэйчүүдэд 66.7 жил, эмэгтэйчүүдэд 76.2 жил байна. Иймд бид ахмад настны амьдралын хэв маяг, зан үйлийн өнөөгийн байдлыг судлан үнэлгээ өгснөөр цаашид ахмад настны эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх боломжийг хангах, зөвлөмж боловсруулах, нотолгоо бүрдүүлэх шаардлага гарч байгаа юм. Зорилго: Ахмад настнуудын амьдралын хэв маяг, зан үйлийн зарим үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн ба мэдээллийг ДЭМБ-ын стандарт SAGE (Study on Global AGEing and Adult Health) асуумжийг ашиглан цуглуулсан. Улаанбаатар хотын 5 дүүрэг, хөдөө орон нутгийн 2 аймгаас олон үет шаталсан түүвэрлэлтийн аргыг хэрэглэн 60-аас дээш настай 950 настанг хамруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогсдын насны бүлгийн хувьд 60-69 насныхан 60.9%, 70-79 насныхан 29.8%, 80 дээш насныхан 9.4%, хүйсийн хувьд 38.7% эрэгтэй, 61.3% эмэгтэй байсан. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их тамхи татдаг, хото хөдөөгийн хувьд ялгаагүй байв. Сүүлийн 30 хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг хүйсээр харьцуулан судлахад эрэгтэй настнуудын 40%, эмэгтэй настнуудын 20% хэрэглэсэн, 60-69 насныхны 37.4%%, 70-79 насныхны 25.7%, 80 дээш насныхны 12.7% согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн байна. Дүгнэлт: Урьдчилан сэргийлэх зан үйлийг нас хүйсийн байдлаар харьцуулан авч үзэхэд нас ахих тутам хорт зуршлын хэрэглээ багасч, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх байдал нь буурч байна.
